Ойрхи Дорнодын удирдагчид Баасан гаригт Саудын Арабт уулзаж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн Газын зурвасын асуудлаарх төлөвлөгөөнд хэрхэн хариу өгөх талаар хэлэлцэх гэж байна. Тодруулбал, Газын зурваст хяналтаа тогтоож, оршин суугчдыг бүс нутгийн өөр улс руу илгээж, тансаг газар болгоно гэж Трамп мэдэгдсэн бөгөөд уг төлөвлөгөөнд Израиль дэмжлэг үзүүлнэ гэж онцолсон байдаг. Гэсэн хэдий ч үүнийг бүс нутгийн эрх баригчид, палестинчууд эсэргүүцэж буй.
Саудын Арабт болохоор төлөвлөгдөж буй дээд хэмжээний уулзалтад Египет, Йордан, Саудын Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират улсын удирдагчид оролцоно.
Мөн энэхүү уулзалт нь гуравдугаар сарын 4-нд болохоор төлөвлөгдсөн өөр нэгэн Арабын орнуудын томоохон дээд хэмжээний уулзалтын өмнө болох гэж байна.
Газын зурваст 15 сарын турш үргэлжилсэн дайныг зогсоох журмаар үүрэг гүйцэтгэсэн зуучлагч орон Египет улс Персийн булангийн орнуудын санхүүжилтээр Газын зурвасыг сэргээн босгох урт хугацааны төлөвлөгөөг санал болгосон байна. Гэсэн хэдий ч одоог хүртэл тус бүс нутагт хэн хэрхэн удирдах нь болон сэргээн босгох ажиллагааг хэрхэн явуулах нь санал зөрөлдсөн асуудал болоод байна.
Бүс нутгийн удирдагчдын санал нэгдэж буй нэг зүйл нь Газын зурвасыг сэргээн босгох төлөвлөгөөнд зэвсэг Хамас бүлэглэлийг оролцуулахгүй байх явдал юм.
Египетийн засгийн газар Газын зурвасыг гуравхан жилийн дотор сэргээн босгох боломжтой гэж үзэж байна. Эсрэгээрээ, АНУ-ын шинжээчид дор хаяж 10 жил шаардлагатай бөгөөд олон тэрбум ам.долларын зардал шаардагдана гэжээ. Түүнчлэн, Арабын удирдагчид Газын зурваст гал зогсоох хэлэлцээр сэргээн босгох ажиллагаа явуулж эхлэх хүртэл үргэлжлэх боломжтой эсэхийг хэлэлцэх юм байна. Арабын нэгдсэн Эмират улс Газын зурвасыг сэргээн босгоход тодорхой нөхцөлөөр туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Хамасын зүгээс Газад Израилийн байр суурыг дэмжсэн хэнийг ч дайсан гэж үзэхээ мэдэгдээд байна.
shyydgl;? 6 цагийн өмнө 50.169.138.78
tailagnaje bzctjoriln
Xoshgoryylj, yxsenui chuni, shaalttsaxglx 6 цагийн өмнө 50.169.138.78
Kmrn+ gadni darangyilagch CJNr noirmoglyylj xylgailj +###;
Нэргүй 11 цагийн өмнө 103.57.93.246
Америкчууд зөвхөн АНУ-даа амьдрах дуртай, тиймээс Америкчуудад өөр газар хэрэггүй юмсан.
Нэргүй 2025-02-21 66.181.187.180
монголын дундговийг палестинд өгнө
Нэргүй 2025-02-21 122.201.31.124
Зөнөг Трамп тэнд амьдрана