Израилийн Тель Авив хотын Бат Яам дүүрэгт гурван автобус дэлбэрсэн хэрэг гарчээ. Албаныхан уг дэлбэрэлтийг террорист халдлага гэж үзэж байна. Тус улсын цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр, тусгай бие бүрэлдэхүүн хэргийн газарт нэгжлэг хийж хоёр дэлбэрч чадаагүй тэсрэх бөмбөгийг илрүүлэхийн сацуу сэжигтнийг эрэн сурвалжилж байна.
Зам тээврийн яамны сайд Мири Регев улсын бүхий л нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд автобус, галт тэрэг тус бүрт нэгжлэг хийх тушаал буулгасан байна.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн видео бичлэгээс үзвэл зогсоол дээр байх автобус галд дүрэлзэж, өтгөн утаа гарч буйг харуулжээ. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Арье Дороны мэдээлснээр, дэлбэрэлтэд амиа алдсан хохирогч байхгүй ч Тель Авив хотод дахин энэ төрлийн халдлага гарахаас сэргийлж өөр тэсрэх бөмбөг байгаа эсэхийг тодруулахаар нэгжлэг хийж байна. Тэрбээр сэтгүүлчдэд мөн цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газрыг нэг бүрчлэн шалгаж, сэжигтэй уут, цүнх зэргийг нэгжиж байгаа гэж хэлжээ. Түүнчлэн халдлага үйлдэгч этгээд тэсрэх бөмбөгнийхөө цагийг буруу тохируулсны улмаас зарим тэсрэх бөмбөг дэлбэрч амжаагүй гэж цагдаагийн байгууллага сэжиглэж байгаа юм байна.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, дэлбэрч амжаагүй тэсрэх бөмбөг нь 5 кг жинтэй байсан бөгөөд дээр нь "Тулкаремийн өшөө авалт" гэх зурвасыг бичиж үлдээсэн байжээ.
Тулкамер гэдэг нь саяхан Баруун эрэгт террористуудын эсрэг явуулсан Израилийн цэргийн үйл ажиллагааг тодорхойлж буй. Бат Яам дүүрэгт болсон дэлбэрэлтийн хариуд Израилийн батлан хамгаалах сайд Израил Катц Баруун эрэгт байх армидаа террористуудын эсрэг явуулж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх тушаал буулгажээ. Одоогийн байдлаар зам тээврийн сайд Мири Регев Мороко улсад айлчилж байгаа бөгөөд дэлбэрэлт гарсны дараа айлчлалаа хугацаанаас нь өмнө дуусгах болсныг хэвлэлүүд онцоллоо.
ХАМАС 8 цагийн өмнө 59.153.114.226
АХМАТ СИЛА, АЛЛАХ АКБАР, АУШСВИЦ, ХОЛОКОСТ