“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн нүүрс арилжаалав

Хуучирсан мэдээ: 2025.02.21-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн нүүрс арилжаалав

“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн нүүрс арилжаалав

"Эрдэнэс Тавантолгой" ХК Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 64 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр өчигдөр/2025.02.20/ амжилттай арилжаалж, 72.4 ам.долларт хэлцэл хийжээ.

Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 122 удаагийн арилжаагаар 2.86 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.3 сая тонн нүүрс борлуулснаас нийт борлуулсан нүүрсний 48 хувийг 1/3 коксжих нүүрсний борлуулалт бүрдүүлж буй юм байна.

Компани Тавантолгойн бүлэг ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлогын хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 1/3 коксжих нүүрсний борлуулалт 57 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж