"Чулуун нүүрсээ боловсруулж, төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй"

"Чулуун нүүрсээ боловсруулж, төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй"

"Чулуун нүүрсээ боловсруулж, төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй"

Найрамдлын район нэртэйгээр 1965 онд байгуулагдаж байсан Баянзүрх дүүрэг өдгөө 43 хороо, 500 орчим мянган хүн амтай нийслэлийн хамгийн том дүүрэг. Монгол Улсын Засгийн газраас “Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд таниулах, мэдээ мэдээллээр хангахад анхаарч буй. Энэхүү бодлогын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид тойрогтоо ажиллаж, сонгогчдийнхоо санал асуултад хариулт өгч байгаа юм. Багахангай, Налайх, Багануураас эхэлсэн энэхүү танилцуулга, арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн уулзалтаар үргэлжиллээ.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, Э.Одонтуяа, Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан нар оролцлоо. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатарт хэрэгжүүлэх 24, Улсын хэмжээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, Агро сити эдийн засгийн тусгай бүс, Эмээлт, Шинэ Зуунмод буюу Хүннү, Налайхыг түшиглэн босох Налуу-Ухаа дагуул дөрвөн хотын тэргүүлэх чиглэл, бүтээн байгуулалтын явц, төслийн санхүүжилт, одоогийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Т.Даваадалай орлогч Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах болон түгжрэлийг шийдэхийн тулд ямар бодлого ажил энэхүү хөгжлийн төлөвлөгөөнд туссаныг онцлон тайлбарлав. Жишээлбэл, Улаанбаатар метро, трамвай, тойрог зам, Туулын хурдны зам, Тусгай замын автобус буюу BRT, Өөдөө тэмүүлэх ган татлагат гүүр, Олон түвшний уулзвар, Дүүжин замын тээвэр, Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам, Хөнгөн төмөр замын тээвэр буюу LRT гэх 10 мега төслийг түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлнэ гээд, төслүүдийн явц, санхүүжилтийн эх үүсвэр, ажил эхлэх болон дуусах хугацааг иргэдэд танилцуулав.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 42 жилийн дараа томоохон төсөл хэрэгжүүлж байгаа нь ТЭЦ-V эрчим хүчний эх үүсвэр гэдгийг онцоллоо. Улаанбаатар хотын дулаан хангамжийг ийнхүү шийдсэнээр төвийн эрчим хүчний станцаа дагаж төвлөрсөн хот тэлнэ, цахилгаан эрчим хүчний үнэ буурна гэв.Үүний зэрэгцээ тархмал эх үүсвэр, “Сэлбэ” “Баянхошуу”, “Ханын материал” орон сууцжуулах төсөл, Морингийн даваа, Цагаан давааны хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл, 30 мянган хүний багтаамжтай Шинэ цэнгэлдэх хүрээлэн төсөл, Туул усан цогцолбор, Хүннү хот, Хөрс үерийн усны хамгаалалт, Лаг шатаах үйлдвэр, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Баруун далай орд төсөл зэргийг дэлгэрэнгүй танилцуулж, 2040 он гэхэд Улаанбаатар эко, иргэндээ таатай хот болно гэлээ.

Иргэд нийслэлийн удирдлага, иргэдийн Төлөөлөгчдөөс дараах асуултыг асууж хариулт авлаа.

Д.ДОРЖСҮРЭН (Баянзүрх дүүргийн II хорооны иргэн, Гавьяат багш)

-“Монгол Улс бол чулуун нүүрсний асар их баялагтай. Чулуун нүүрсийг хуурай аргаар  нэрж боловсруулбал коксоос гадна 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргана. Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилт шиг хэрэгтэй нь үгүй. Тэр бүрд гаднаас гуйх боломжгүй. Тиймээс чулуун нүүрсээ нэрж, боловсруулаад төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрт ашиглаасай. Ус, нар, салхины энергийг эрчим хүчний эх үүсвэрт ашиглахад анхаарах уу.

Б.АМАРТҮВШИН (Баянзүрх дүүргийн XXXVIII хорооны Засаг дарга)

-Манай хороо 15 мянган хүн амтай. Дахин төлөвлөлт хийхдээ иргэнд ээлтэй, ногоон байгууламж, авто машины зогсоол, сургууль цэцэрлэгийн хүртээмж зэргийг давхар шийдэхэд анхаарна уу. Орчны бүтээн байгуулалтад анхаарахгүй орхисноос үүдэлтэй бетонон ширэнгэ, орц гарцгүй байшин хороолол бий болж байна.

М.ЭНХБААТАР (Баянзүрх дүүргийн XXXVI хорооны иргэн)

-Энэ мега төслүүдийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, залуусынхаа мэргэжлийн чадамж, хүний нөөцийг бүрдүүлэхэд хэрхэн анхаарах вэ.

Ц.НАНСАЛМАА (Баянзүрх дүүргийн XXXV хорооны иргэн)

-Би хүүтэйгээ хүргэнийхээ хашаанд амьдардаг. Өндөр настан, тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг. Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Энэ эрхээ хэзээнээс эдэлж болох вэ. Мөн манайх яндангүй айл. Хэрэглээ, халаалт зэргээ цахилгаанаар шийдсэн. Гэтэл цахилгааны төлбөрт сарын тэтгэврээ өгч байна. Цахилгаан эрчим хүчний үнэ бууруулахад анхаараач гэв.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнх 2025-02-21 66.181.187.69

энэ сууж байгаа хүмүүсээс ямар л олигтой санал гарав гэж дээ. Харин зовлонгоо л сайн тоочих байх.

Avatar

Нэргүй 2025-02-21 66.181.189.39

өрөнд оруулаад байхад л гүйж очоод хуралд нь суугаад худлаа ярьсаныг сонсоод л хэзээ ч хөгжихгүй ҮХЭР монголчууд

Avatar

Нэргүй 2025-02-21 66.181.190.225

Чулуун нүүрс хүрэн нүүрсээ ялгаж мэддэггүй мангарууд

Avatar

Нэргүй 2025-02-21 66.181.184.119

Энэ Т.Даваадалай гэж нөхөр өнгөрсөн жил 120 тэмээтэй хөшөөтэй хэсгийн замыг гурилдсан замын компанийг өмөөрөөд сандраад байсан үл бүтэх нөхөр мөн шив дээ. Энэ жилийн нийслэлийн замын тендерүүдийг бас тендерийн ченж компаниудад өгч гурилдах гэж байна уу чи.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж