ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ өнөөдөр /2025.02.21/ хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр:
-Хоёрдугаар сарын 12-ноос хойш улаанбурхан халдварт өвчний гурван тохиолдол батлагдаад байна. Эхний тохиолдол хоёрдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д хандаж, лабораторийн шинжилгээгээр хоёрдугаар сарын 18-нд батлагдсан. Гадаад улсаас буюу Вьетнам улсад аялж ирсэн өгүүлэмжтэй, 38 настай хүн байсан. Хоёр дахь тохиолдол нь таван настай хүүхэд бөгөөд мөн Вьетнам улсад зорчсон өгүүлэмжтэй. Өвчний шинж тэмдэг хоёрдугаар сарын 16-наас илэрч, хоёрдугаар сарын 20-нд эмнэлэгт хандаж, хэвтэж байна. Хүүхдийн хувьд хоёрдугаар сарын 18-ны өдрийн аяллаар хотод ирсэн бөгөөд онгоцонд 230 хүнтэй хамт ирсэн. Мөн гурав дахь тохиолдол нь 11 настай эмэгтэй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан. Энэ тохиолдлын хувьд Малайз, Тайланд, Вьетнам улсаар аялсан өгүүлэмжтэй, хоёрдугаар сарын 8-нд Монголд ирсэн байна. ХӨСҮТ-д хандаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол ойр ойрхон бүртгэгдэж байна.
Эдгээр хүмүүс нэг аяллаар бус өөр өөр аяллаар ирсэн байсан. Хоёр дахь тохиолдлын дүү нь Вьетнам улсад улаанбурхан өвчний тохиолдлоор бүртгэгдэж, эмчлэгдсэн байна. Нийтлэг зүйл нь гурвуулаа вакцинд хамрагдаагүй байсан. Нэг хүүхдийн биеийн байдал хүнд хатгаагаар хүндэрсэн байгаа.
Монгол Улсаас гадна бусад орнуудад энэ халдварт өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байна. Бид олон улсын нислэгээр ирж байгаа бүх зорчигчдыг хянаж, тандалт хийнэ. Вакцин хийлгэж бүрэн сэргийлэх боломжтой. Сүүлд 2024 оны есдүгээр сард нийт 12 тохиолдол батлагдсаны хоёр голомт нь зөөвөрлөгдсөн тохиолдол байсан. Үүний өмнө Монголд энэ халдвар бүртгэгдэхгүй таван жил болсон байна. Өнгөрсөн 2019 онд зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдэж байсан. Энэ удаагийн тохиолдлыг тайван хараад сууж болохгүй. Вакцинжуулалтын хувьд бага насны хүүхдийг есөн сартай болон хоёр настайд нь хийдэг улаанбурхан өвчний вакцинжуулалтад хамруулдаг. Тэгэхээр 0-9 сартай хүүхдүүд одоогоор энэ вакцин хамрагдаагүй байна гэсэн үг. Мөн бусад вакцинжуулалтад ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс энэ халдвараар өвчлөх боломжтой. Халдвар маш хурдан тархдаг эрсдэлтэй. Цар тахлын халдвар авсан нэг иргэн ойролцоогоор дөрвөн хүнд халдвар тараадаг бол улаанбурхан өвчний үед 15 хүртэлх хүнд халдвар тараадаг гэх тооцоолол бий. Энэ өвчнөөр өвдсөн хүнтэй зөрөөд өнгөрөхөд халдвар авах боломжтой гэж ойлгоно. Хэрвээ вакцинд хамрагдаагүй бол зайлшгүй хамрагдах шаардлагатай. Цагаан сар баяр дөхөхөөр янз бүрийн халдварт өвчний мэдээлэл цацаж байна гэх хардлага гарч байна. Менингет халдвар гарч, хариу арга хэмжээг авч ажилласан. Сурагчийн амралт эхэлж, томуу томуу төст өвчлөл харьцангуй гайгүй түвшинд байгаа ч цагаан сарын баяраар ард иргэдийн өвчлөл нэмэгддэг.
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа:
-Томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Нийт амьсгалын замын хүнд цочмог хүнд халдварын тоо ижил түвшинд байна. Насны хувьд бүх хүн өртдөг ч тав хүртэлх насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Гадаадаас ирсэн иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагаас тандалт судалгаа авахаар утсаар холбогдвол дор бүрнээ эрүүл мэндийн зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Өрх дүүргийнхээ вакцины кабинетэд очиж, урьдчилан сэргийлэх боломжтой. Шинж тэмдгийн хувьд өндөр халуурч, улаан тууралт гардаг.
Нэргүй 2025-02-21 103.57.93.246
Монголын их эмч нар цагаан халааттай алуурчид юм.
Нэргүй 2025-02-21 202.9.41.122
Хулгайч бузр шунхай х***а манж зулбасруудыг устга. Бусдын юм-р хүүдэгнсн гажиг чацагнуудыг үмхий амьдрлруун далд ор2лла.