2025 оны 2 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд “Бадрах Энержи” компанийн Зөөвч-Овоо төслийн талбайгаар Монгол, Австралийн эрдэмтэн, судлаачид зочиллоо.
Өнгөрөгч 2024 онд Австралийн Засгийн газраас манай улсын холбогдох төр, засгийн байгууллага болон их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарыг “Тогтвортой уул уурхай ба ногоон эрчим хүчний шилжилт” сэдвээр сургалтад хамруулсан юм. Тэгвэл энэ онд Австралийн Кюинсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хөгжлийн хүрээлэнгийн судлаачид Монгол Улсад хүрэлцэн ирж “Тогтвортой уул уурхай ба Уран” сэдэвт хамтарсан семинарт оролцож байна.
Дорноговь аймгийн Политехникийн Коллеж дээр зохион байгуулсан тус семинарыг нээж ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Кюинсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хөгжлийн хүрээлэнгийн Профессор, Доктор Варвич Браунэ нар талархлын үг хэлэв.
Тус хүрээлэнгийн профессор, доктор Вижия Шарма “ Эрчим хүчний шилжилт дэх шударга болон тэгш байдал: хэрэгжих боломжтой төсөөлөл мөн үү?” сэдвээр илтгэл тавьсан бол Монгол Улсын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Профессор, Доктор Д.Мягмарсүрэн “Монгол Улсын геополитик ба уран”, “Бадрах Энержи” компанийн ажилтан Б.Буянхишиг “Тогтвортой хөгжил ба орон нутгийн харилцаа” зэрэг сэдвүүдээр танилцуулга хийж, илтгэл хэлэлцүүллээ.
Йинхүү хоёр орны эрдэмтэн, судлаачдын оролцсон семинараар бүтээн байгуулалтын бэлтгэл ажлаа эхэлж байгаа Зөөвч-Овоо төсөл тогтвортой хөгжил, орон нутгийн харилцаан дахь сайн туршлагуудаасаа танилцууллаа.
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.179.144
заавал хордож үхэж, буцах аргагүй үедээ зогсох юм бна даа.
Нэргүй 2025-02-21 124.158.123.244
Одоо болино байгаа… Их ашигтайд амташих хэрэггүй. олзны бага нь амттай гэдэг дээ…
Нэргүй 2025-02-21 202.9.41.122
х***а шаарнуудын зург шаажийн шд.
Нэргүй 2025-02-21 202.9.41.122
х***а шаарнуудыш зург.шаажийн шд.