Сар шинийн өсвөрийн барилдаанд Б.Бат-Өлзий зааны хүү үзүүрлэв

Сар шинийн өсвөрийн барилдаанд Б.Бат-Өлзий зааны хүү үзүүрлэв

Сар шинийн өсвөрийн барилдаанд Б.Бат-Өлзий зааны хүү үзүүрлэв
XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхнийх болох Өсвөрийн бөхийн барилдааныг өчигдөр /2025.02.20/ гурван насны ангиллаар амжилттай зохион байгуулжээ. Уг барилдааны 11-12 насанд 64 бөх барилдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, өсвөрийн бөх А.Алтан-Эрдэнэ түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, нийслэлийн 118-р сургуулийн өсвөрийн бөх Б.Өсөх-Ирээдүй /Бат-Өлзий зааны хүү/ үзүүрлэв. Дөрөвт Хүүхдийн ордоны өсвөрийн бөх С.Тэнүүн, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат өсвөрийн бөх Б.Чулуун нар шалгарчээ.
Уран барилдааны шагналыг Хүүхдийн ордны С.Тэнүүн, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Налайх, 119-р сургуулийн Б.Азжаргал нар гардсан юм.
Дунд нас буюу 13-14 насанд 92 хүүхэд барилдсанаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, өсвөрийн бөх Н.Эрхэмбаяр түрүүлж, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, өсвөрийн бөх Х.Хүслэн үзүүрлэв. Гуравт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн өсвөрийн бөх Э.Сод-Эрдэнэ шалгарч, зургаад Завханы Г.Энхтамир, Налайхын С.Шинэ-Идэр, Орхоны Н.Эрхэмбаяр нар үлдэв. Харин 15-16 насанд 144 хүүхэд барилдсанаас Дархан-Уул аймгийн харьяат, өсвөрийн бөх Р.Омар түрүүлж, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, өсвөрийн бөх Э.Нарантулга үзүүрлэв. Гуравт Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Э.Сэрдамба шалгарсан бол тавд Говьсүмбэрийн Б.Батбилгүүн, Ховдын Б.Мөнхбаатар нар үлдэв.

Ирэх Ням гариг буюу хоёрдугаар сарын 23-нд сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн шагайн харвааны тэмцээнтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж