ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагдав

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагдав

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагдав

Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний гурав дахь тохиолдол лабораториор батлагдсан байна. ХӨСҮТ-өөс өчигдөр /2025.02.20 / улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол батлагдсан талаар мэдээлсэн. Иймд Монголд ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандаарай.

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй. Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.

Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг зөвлөж байна. Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-21 103.212.118.139

жил болгон л гарч л байдаг өвчлөл шүү дээ одоо тэгээд тэнэг засгийн газраараа цагаан Сар хийлгэхгүй гэх тогтоол гаргуулах гээд байгаам уу дампуурсан ЭМ салбар олигтойхон шиг үзлэг эмчилгээ хийж чадахгүй бөйж

Avatar

Зочин 2025-02-21 103.212.118.21

ийм үед цөөхөн хоног амарсан нь дээр шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж