Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2025 оны хоёрдугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 26-ныг хүртэлх  10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 23-нд Хангайн уулархаг нутгаар, 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна. 23, 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 20-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27…-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна. 23, 24-нд хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -22…-27градус, бусад хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж