Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Хоёрдугаар сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2025 оны 02-р сарын 20-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр -32…-37 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27…-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10…-15 градус, Хангайн нурууны ар, өвөр бэлээр -15…-20 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…-2 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж