ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан 2 дахь тохиолдол бүртгэгдэв

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан 2 дахь тохиолдол бүртгэгдэв

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан 2 дахь тохиолдол бүртгэгдэв

Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Иймд 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монголд ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандаарай.

Энэ сард тус улсаас манай улсад зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол болж байна.

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй. Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.

Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг зөвлөж байна. Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-20 202.179.26.115

Цагаан сараар айл айл хэсээд халдварт өвчин тархж мэдэх нь шүү

Avatar

Нэргүй 2025-02-20 202.179.26.115

Нэг онгоцонд ирсэн хүмүүс яаралтай шинжилгээ өгөхгүй бол нэг алдагдвал хавтгайран тархана шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж