Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан, мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампийн тарифын татвар зэрэг нь Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, экспортын орлогыг бууруулах сөрөг талтай тул 2025 оны төсөвт тодотгол хийхээс аргагүй нөхцөлд хүргэнэ гэдгийг эдийн засагчид сануулах болсон. Харин Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй байна гэдэг тайлбар хийлээ.
Энэ талаар тэрбээр “Экспортын гол түүхий эдүүдийн үнэ гадаад зах зээлд унах нь таатай зүйл биш. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд зээлжих зэрэглэлээ сайжруулж чадлаа. Хөгжлийн банк хэвийн байдалд орж байна. Бондын зах зээлд өрийн зохицуулалтыг маш амжилттай хийсэн. Ингэснээр 2025, 2026 онд ямар нэг бондын тулсан өргүй болсон учраас 2025 оны төсөвт зохицуулалтад хийхэд маш сайн орон зай гарч ирж байгаа гэсэн үг. Мөчлөг сөрсөн бодлогоо цааш нь үргэлжлүүлэх бүрэн потенциал бүрдсэн. Өөрөөр хэлбэл, бид төсөв өсөлттэй, орлого өсөлттэй байх үед дээрх зохицуулалтаа маш сайн хийж чадсан гэсэн үг. Цаашдаа батлагдсан төсвийн хэмжээнд хөрөнгө оруулалт болон Засгийн газрын үйл ажиллагааны бүх зардал, нийгмийн суурь зардлууд халамж, тэтгэвэр тэтгэмжийг санхүүжүүлэх бүрэн боломжтой.
Ямар ч түүхий эдийн үнийн цохилт авсан төсөв түүнийг даах бүрэн чадамжтай байгаа.
Хуулиар заасан тодорхой шаардлага үүссэн нөхцөлд Монгол Улсын төсөвт тодотгол хийдэг. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байна.
Энэ оны нэгдүгээр улирлынхаа хүлээлтийг харж байхад төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй. Харин бүтээн байгуулалттай холбоотойгоор тухайлбал, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтаа хурдтай хийх хүрээнд Энэтхэг улсаас авах зээлийн хэлэлцээрийг УИХ баталж, эрх нээж өгсөн. 2028 оны хавар гэхэд тус үйлдвэрийг ашиглалтад оруулах ёстой.
Бид урд өмнө авч байгаагүй маш том зээлээр бүтээн байгуулалт санхүүжүүлэх гэж байгаа учраас жилийн төсвөөс гарах бүтээн байгуулалтын санхүүжилтээ нэмж байж ашиглалтад оруулах шаардлага гарна. Зохицуулалт хийх боломжууд байна, хугацаа байна, тиймээс төсөвт тодотгол хийх асуудал нь эрт байна” гэлээ.
УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан батлахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн суурь тэнцэл ДНБ-ийн 3.3 хувийн ашигтай байхаар тооцсон юм.
Энэ оны эхэнд тэтгэвэр, халамжийг 6 хувиар нэмсэн бол ирэх дөрөвдүгээр сарын 1-нд төрийн албан хаагчдын цалинг нэмнэ.
Мөн том төслүүдээс гадна 600 гаруй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ бүгдийг саадгүй гүйцэтгэхэд орлого төлөвлөсөн хэмжээнээсээ буурахгүй байх ёстой. Гэвч төсвийн орлого бүрдүүлэхэд том хувь нэмэр оруулж ирсэн нүүрсний үнэ 2024 оны нэгдүгээр улирлаас эхлэн унасаар өнөөдрийн хувьд 44 хувийн унаалттай байгаа юм.
Тодруулбал, нүүрсний үнэ 81 ам.доллар болж буурсан. Харин Монгол Улсын 2025 оны төсвийн хуульд нүүрсний үнэ дунджаар 105 ам.доллар байхаар тооцсон.
Энэ нь төсөвт тооцсон үнээс даруй 20 гаруй ам.доллараар буурсан үзүүлэлт юм.
Нийт 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан.
Эл асуудалд Сангийн сайд Б.Жавхлан “Үнэ 10 хувиар унахад биет хэмжээгээ мөн хэмжээгээр нэмэгдүүлж, экспорт хийх шаардлага үүснэ.
Энэ жил 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан, үнийн уналтаа тооцвол экспортын хэмжээг төлөвлөснөөс 8 сая тонноос илүүг гаргаж байж, орлогоо 100 хувь барина гэсэн үг. Хил нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлснээр нүүрсний орлогыг төлөвлөсөн хэмжээнд хүргэх бололцоотой” гэдэг тайлбар хийгээд байна.
Мөн “Нэгдүгээр сарын байдлаар төсвийн тоо дурдахад 1.7 их наяд төгрөгийн төсвийн орлоготой, энэндээ таарсан зарлагаа бүрэн санхүүжүүлээд доголдсон зүйлгүй хэвийн явж байна. Сүүлийн жилүүдийн дундаж үзүүлэлтээр нэгдүгээр сард нийт жилийн орлогын 4-6 хувь нь бүрддэг, хоёрдугаар сард нэмэгддэг. Эхний хагас жилдээ орлого бага байдаг, сүүлийн хагас жилдээ орлого өндөр нэмэгддэг. Энэ жилийн хувьд орлого 5 хувь дээр буюу хэвийн явж байна. Нэгдүгээр улиралд төлөвлөгөөт орлогоо бүрэн хангаад явах боломжтой харагдаж байгаа” гэв.
Гэхдээ УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байна” гэдгийг мэдэгдсэн.
УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Тэр үед хоёрдугаар сарын эдийн засгийн төлөв яаж гарах вэ гэдгээс бас их зүйл шалтгаалах болж байна.
Өнгөрсөн 2024 онд нүүрсний үнэ унаж эхэлсэн ч "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2024 онд нийтдээ 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрсний борлуулалт хийж, 3 тэрбум ам.долларын буюу 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байдаг.
Түүнээсээ 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлсэн. Нийтдээ 3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллласнаар 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Харин энэ жилийн хувьд нүүрсний үнэ 44 хувиар унасан нь төсвийн орлогод төвлөрүүлэх орлогыг бууруулж болзошгүйн зэрэгцээ нүүрс биржээр арилжаалах үйл явц ч сорилттой тулаад байна гэдгийг анхааруулаад буй.
Г.ХОРОЛ
Нэртэй 2025-02-21 202.9.46.251
гол нь нүүрсний орлого шүү дээ, энэ дээшээ үнээ нь навс унана. гятадад нүүрс хахаастай байгаа. 90-ээд онд уурын зуухны үнсийг цэмэнтээр зуурч үнсэн блок цохиж байшин барьдаг, бас таазны дулаалганд нүүрсний үнс асгадаг байхад нэг тэвш үнс нэг тэвш нүүрснээс үнэтэй бараа байлаа шүү дээ
Нэргүй 2025-02-21 122.201.31.83
Өөрөө хувиасаа 2 тэрбум долллар гаргаад төсвийн алдагдлыг хаачих юм шиг унгас алдаж байгаа биз!
Нэргүй 2025-02-21 203.91.119.147
энэ сангийн сайд муу нөхөр, татвар нэмээд төсөв дүнгэн данган яваа шдээ, тэр хулгай хийсэн мөнгөө өгөөчээ энэ авилгачид
Нэргүй 2025-02-21 202.126.89.61
Нүүрсгүй болоод байгаа юм бол төсөвт нүүрснээс олох орлого гэж оруулахгүй байх ёстой биз дээ. Шал худлаа яриад байх юм аа
Нэргүй 2025-02-21 66.181.184.61
28 ОН ХУРТЭЛ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ УЙЛДВЭРИЙН ХОРОНГО ОРУУЛАЛТЫН УНИЙН ОСОЛТ ДОР ХАЯЖ ЭЛБЭГ 30 ХУВИАР ОСНО ДОО ЭНЭ ОСОЛТИЙГ УРЬДЧИЛАН ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ШУУ
зочин 2025-02-21 139.5.218.141
Худлаа хуцдаг шаар вэн
Нэргүй 2025-02-21 66.181.186.227
Тэгээд дөргүй бух шиг зүтгээд шаачихдагын. Дэлхийн эдийн засгийн байдлыг мэдрэхгүй, ийм тэнэг юм ярьдаг сангийн сайдыг үсгүй хусаж хаявал таарна. Энэ дараа нь хариуцлага үүрэхгүй,шууд зугтаад алга болохыг бодно. Ийм өдөр хоногоо аргацаасан новшуудыг яамаар ч юмбэ
зочин 2025-02-21 66.181.190.29
Олон улсын байдал маш ээдрээтэй байна,Ямар ч өөрчлөлт гарч ямар ч цохилт ирж болзошгүй, Энэ бол хэнд ч тодорхой зүйл ,Шаардлага гарвал мэдээж төсөвт тодотгол хийж л таараа, Хамгийн гол нь бид өөр хоорондоо хэрэлдэх биш, еасгийн эрх булаалдан алалдах биш, сонголтоо хүндэтгэн ,төрөө дээдэлж, өөрсдөө хөдөлмөрийг эрхэмлэж ,түүнийхээ үр шимээр амьдарч сурмаар байна, Бусдаар тэжээлгэж,бэлэнчилж,хөдөлмөрөөс хойш сууж,залхуурч алцайж хэвтдэгээ л болимоор байна
1 2025-02-21 202.21.115.165
Buur gazahgui, huviralgui hudlaa yariad surzan MAN heden garuud baihiimaa