Түүх, соёлын дурсгалыг санаатай эвдэж, гэмтээвэл 1-5 жил хорино

Түүх, соёлын дурсгалыг санаатай эвдэж, гэмтээвэл 1-5 жил хорино

Түүх, соёлын дурсгалыг санаатай эвдэж, гэмтээвэл 1-5 жил хорино

Улаанбаатар хотын орчин цагийн анхны хөшөөнүүдийн нэг "Ардын хувьсгалын 25 жилийн ойн өндөрлөг" түүхэн дурсгалт хөшөөг өнгөрсөн долоо хоногт нэр бүхий компани нурааж, сүйтгэсэн талаар мэдээлсэн. Энэ тухай бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацсан "Хөгжлийн төлөө Яармагийн иргэдийн нэгдсэн холбоо ТББ-ын гишүүн Ш.Нямбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 


-"Ардын хувьсгалын 25 жилийн ойн өндөрлөг" түүхэн дурсгалт хөшөөг нураасан асуудлаар хуулийн байгууллагад хандсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Энэ хөшөөг хэн нурааж сүйтгэсэн нь тодорхой болсон уу?

-Миний хувьд Яармагт төрж өссөн хүн. Манай Яармагт түүхэн дурсгалт ганцхан "Ойн өндөрлөг" хөшөө бий. Тэр утгаараа түүхэн дурсгалт хөшөөгөө хамгаалахаар оршин суугчдаараа нэгдэн төрийн бус байгууллага байгуулсан юм. Бид энэ хөшөөг хамгаалаад гурван жил болж байна. Одоо Яармагт өндөр өндөр орон сууцны барилгууд баригдаж, сул газаргүй болсон. Бидний хамгаалаад байгаа түүхэн дурсгалт хөшөө нүдэн дээр байгаа хэрнээ гурван жилийн өмнө 2022 онд газрыг нь зарчихсан байсан. Энэ асуудлыг бид мэдээд, дүүрэг, нийслэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу албан бичиг хүргүүлж, "Монголианлейдер хаус" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлуулсан юм.

Түүхэн дурсгалт хөшөөний газрыг тухайн компани аялал жуулчлалын чиглэлээр ашиглана гэсэн мөртлөө тэр газарт орон сууц л барих гээд байна гэж хардаж байгаа.

Тухайн газрын ашиглах эрхийг салбар яамнаас цуцлах шийдвэр гаргангуут бид тайвширсан. Дараагаар нь 2023 онд нийслэлийн Хан-Уул дүүргээс түүхэн дурсгалт "Ойн өндөрлөг" хөшөөг сэргээн засварлах төсөв баталж, тендер зарласан. Гэтэл шүүх дээр салбарын сайд асан Б.Бат-Эрдэний гаргасан газрын эрх цуцлах тушаал хүчингүй болж болж байгаа юм.  Тэгээд л тус компаниас үе үе нууцаар түүхэн дурсгалт хөшөөг нураахыг оролдож байна. Азаар бид тэр өдөр нь мэдэж, зогсоосон.

-Түүхэн дурсгалт хөшөөний газрыг гурван компани авсан гэж үнэн үү?

-Тийм. Соёлын өвд бүртгэлтэй түүхэн дурсгалт хөшөөний 1605 м.кв газрыг "Монголианлейдер хаус" ХХК-д, ойр орчмын "БЛМ-Тур" ХХК-д 4964 м.кв газрыг, "Түвдэн шаддүв гаацаллин төв" ТББ-д 4259 м.кв газрыг тус тус олгосон захирамжуудыг цуцлуулж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий амралт зугаалгын бүс болгон хөгжүүлэхийг 2023 онд шаардаж байсан.

Гэтэл ганцхан "Монголианлейдер хаус" ХХК-ийн хөшөө байгаа газрын ашиглах эрхийг цуцлах тушаал гаргаж байсан.

Нийслэлийн кадастрын зурагт "Ойн өндөрлөг" түүхэн дурсгалт газрыг зураг харагдаж байгаа. Харин салбар яамны харьяа Богд хаан уулын дархан цаазат газрын захиргааны кадастрын зурагт энэ хөшөө байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байгаа. Тэгэхээр энэ асуудлыг тодруулахаар Богд хаан уулын дархан цаазат газрын захиргаанд хандахаар төлөвлөж байна.

-Тухайн компани нь цагдаагийн алба хаагчидтай ирж, нураахыг оролдсон гэсэн үү?

-Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт /2025.02.09/ оройн 19.00 цагийн орчимд эксковатор машинтай ирж, хөшөөг сүйтгэсэн. Тэрийг нь Яармагийн оршин суугчид хэлж, болиулсан. Тэгсэн тухайн хөшөөг нураахыг оролдсон иргэн нь "Энэ хөшөөг түүхэн дурсгалт соёлын өв гэж мэдэхгүй нураах гэж байсан. Хөшөөг сэргээн засч өгнө" гэж тайлбар хэлсэн байна лээ. Тэр хүн нь "Монголианлейдер хаус" ХХК-ийн захирал байсан гэсэн.

Тэр хүн болохоор "Би энэ компанийг шинээр худалдан авсан. Ингэхдээ ашиглах эрхтэй газар дээр байрлах хөшөөг нь соёлын өв гэж мэдээгүй" гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн байсан. Тэр компанийн захирал нь хөшөө нурааж байх үед цагдаагийн машин дотор сууж байсан гэсэн. Ойр орчмын оршин суугчид юу болж байгааг нь асуугаад эхлэхэд цагдаа нь машинтай явчихсан.

ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ САНААТАЙ ЭВДСЭН, ГЭМТЭЭВЭЛ 1-5 ЖИЛ ХОРИНО

Холбогдох хуульд "Аймаг, сумын засаг захиргааны удирдлагууд соёлын өвийн дурсгалын хадгалалт хамгаалалтыг хариуцах ёстой" гэж заасан байдаг. Тэрнээс гадна соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг хариуцсан Эрүүгийн цагдаагийн газрын тусгай нэгж, Экологийн цагдаагийн дэргэдэх Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын асуудал хариуцсан тусгай нэгж ажиллаж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүтэн 25 дугаар бүлэг шинээр нэмэгдэж, орсон. Өмнө нь ерөнхий бүрхэг заалтуудтай байсан бол шинэ зохицуулалтаар, соёлын өв, дурсгалт зүйлсийг сүйтгэвэл маш өндөр хариуцлага хүлээлгэж, хорих ял эдлүүлэхээр тусгасан байдаг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 25.3. зүйлд хосгүй үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол 5400 нэгжээс хорин 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ӨНДӨРЛӨГ БОСГОСОН ТАЛБАЙД 1922 ОНЫ ЗУН ХУВЬСГАЛЫН АНХНЫ БАЯР НААДМЫГ ХИЙЖ БАЙСАН

МАХН-ын Төв Хорооны тогтоолоор Ардын хувьсгалын 25 жилийн түүхт ойг улс орон даяар өргөн тэмдэглэх шийдвэр гаргаж байв. Түүхт ойн дурсгалд зориулсан өндөрлөгийг 1946 онд Д.Чойдог, Н.Бельский нарын зохиосон зургаар Буянт-Ухаа дахь Яармагийн талбайд барьж босгон 1946 оны долдугаар сарын 11-нд нээсэн түүхтэй. Өндөрлөг босгосон тэр талбайд 1922 оны зун хувьсгалын анхны баяр наадмыг хийж жанжин Д.Сүхбаатар, эгнүүлэн суулгасан бургасыг морин давхиан дунд сэлмээр хоёр талдаа алдалгүй цавчиж бас улаан даавуунд боодолтой мөнгийг газраас шүүрэх зэргээр морин сургууль чадамгай хийж, цэрэг дарга нарыг оройлон ард олныг баясгаж байсан түүхтэй юм.

Өндөрлөгийн баганан дээр “XXV” гэсэн тоог товойлгон сийлж суурийн нүүрэн талд “Монгол ардын хувьсгалын  25 жилийн ойн дурсгалд зориулав” гэсэн үг бичсэн байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх тус өндөрлөгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өөө 2025-02-21 66.181.164.23

Сүхбаатарын хөшөөг буулгаад орон сууц баряааа…машиндаа гэмт хэрэгтэнг орогнуулж байсан цагдааг шалгаачээ машиных нь номер дугаар байна уу наад цагдаагаа АТГ т өг

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-02-21 103.212.118.178

Өндөрлөг ч бай, намханлаг ч бай урлагийн бүтээл мөн л бол үнэтэй цэнэтэй. Урлагийн бүтээл болж чадаагүй шавар овоолго бол юуны үнэ байх вэ дээ. Тийн учир урлаг мөн, бишийг үнэлэж тогтоох учиртай байх аа.

Avatar

зочин 2025-02-21 66.181.184.96

Энэ хөшөөний дэргэд өнчин хүүхдүүдийн зуслан байсан. Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хэд хэдэн байшин, бас гал зуухны байр гээд байгууламжууд байдаг байсан. Зөндөө олон өнчин хүүхдүүдтэй энэ орчимд зусланд гардаг байсан бидний үеийнхэн их тоглодог,
энэ хөшөөний наана цаана гарч нуугдаж тоглодог байж билээ. Одоо бидний ихэнх нь 70 түүнээс дээш настай. Зарим нь ч байхгүй болсон бх даа. Дурсгалтай хөшөө. Түүхэн хөшөө хэнд гай болоод бгаан. Барилга барина гэнэ үү? Газар мундсан уу?

Avatar

Зочин 2025-02-21 202.9.41.82

Дээрэмчидтэй хүний хэлээр яриад хэрэггүй шууд буудаж устгах хэрэгтэй. Өөр арга зам байхгүй. Хүний хүнлэг сэтгэхүй хайрлах хүндэтгэх сэтгэл ухамсар эх оронч үзэл гэдгийг монголчууд 1991 оноос устгаж эхэлсэн. Хязгааргүй шуналдаа галзуурч бүхнийг хулгайлж долоон үеэрээ идэж барахгүй хөрөнгө мөнгө цуглуулахын тулд ээж аав эх нутаг эх орноо устгаж байгаа.

Avatar

Нэргүй 2025-02-21 103.212.118.115

наадмын 25 жилд зориулсан өндөрлөгийг нураагад яахын сайндаа л байшин баривал гоё болох юм уу яршиг л л байна байшин барих гээд байвал замын хойд талд байгаа яармагийн айлуудаас газрыг нь худалдан авч барихгүй юу шуналын туламнууд. аа!

Avatar

Нэргүй 2025-02-21 139.5.219.41

хүүрэн хөшөөг нураа, нэг ч болсон орон сууц барь. хүүхэд залуусаа хөшөөнөөс дор үздэг нам уу, эсвэл хүүхэд залуусаа алаад дуусга.

Avatar

Нэргүй 2025-02-21 45.117.35.26

утаад дайрч алаад ч дийлэхгүй л байна шүү Ур гаад байх уу

Avatar

Нэргүй 2025-02-21 43.228.129.131

Газрын наймаачдын аврал болсон авлигач шүүгчийг гавлаад шорон руу нь илгээх ёстой

Avatar

Нэргүй 2025-02-21 103.71.100.112

Хүмүүс орон сууцтай болох нь амин чухал байхад нэг муу өшөөгөөр яах юм бэ? АХ -ын 25 жилч гэнэ үү, ямарч жуулчин тоож ч харахгүй, нэг муу хөгийн хөшөө. Үнэхээр тэнэг хүмүүс юмаа. Орон сууцаа барьж ард олноо жаргаах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-02-21 122.201.31.125

Чи ч гаднын хүн бна даа. Түүхийг устгах нь хэний санаа бэ?!

Avatar

Нэргүй 2025-02-21 59.153.113.211

орон сууц барьж барилгын магнатуудыг баяжуулъя гэв үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж