1008 айлын орон сууцны гүйцэтгэл 73 хувьтай байна

1008 айлын орон сууцны гүйцэтгэл 73 хувьтай байна

1008 айлын орон сууцны гүйцэтгэл 73 хувьтай байна

БНХАУ-ын 328 сая юанын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд 1008 айлын орон сууц баригдаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын гүйцэтгэл 73 хувьд хүрчээ.

Барилгын ажлын явцтай өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцлаа. Ногоон нуур 1008 айлын орон сууцны төсөл нь саяхан Хот байгуулалт орон сууцжуулалтын яамнаас нийслэлд шилжин ирсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгчид дээрх орон сууцыг ирэх зургадугаар сарын 15-нд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Тус төсөлд хяналт тавин ажилласан инженер н.Эрдэнэбүрэн “Барилга нь бүрэн цутгамал. Инженерийн хангамжаа бүрэн авсан, одоо дотор заслын ажил хийж байна. Нэгээс гурван давхар нь чулуун пасадтай, түүнээс дээш давхар нь металл хавтангаар бүрж хийсэн. Чанартай сайн орон сууц баригдаж байна. 21 давхар, 8 блок барилга баригдаж байна. Давхартаа 6 айлтай. 50.5 м2, 49м2 талбайтай хоёр өрөө байрууд ашиглалтад орно. Нийт 4.2 га газарт төсөл хэрэгжиж байна. Сургууль, цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барина” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

XT 2025-02-20 50.169.138.78

1

Avatar

Нэргүй 2025-02-20 202.9.41.122

Нам төр хулгайлсн хулгайч х***а манж хог шааруудыг устгаж х***а манж шаарууд-с нам төрийг цэвэрлэ.

Avatar

Нэргүй 2025-02-20 202.9.47.17

ямар хүмүүс орох бол мань мэтэд нь бол олдохгүй л байхдаа

Avatar

Нэргүй 2025-02-20 202.9.40.25

Одоо Дарга нарын хамаарал бүхий этгээдүүд хувааж авна

Avatar

Нэргүй 2025-02-20 202.126.91.126

Манж х***а 35 жилиын адгиын хулгайг нэг хоёр жүжигийн хулгай ярьж жүжиглж мултрхгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж