“Эрдэнэс Тавантолгой” ХК –иас мөнгийг нь төлж худалдан авсан 800 вагон, 10 зүтгүүрийн ашиглалт “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын дунд маргаан үүсгээд байна. Учир нь, дээрх вагоныг түрээсгүйгээр “Улаанбаатар төмөр зам”-д ашиглах шийдвэрийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гаргасан байдаг.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт “Санхүүжилтийг нь гаргасан компани тухайн хөрөнгийнхөө ашиглалт, удирдлагыг мэддэг байх нь бизнесийн наад захын зарчим. “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүжилтээр барьсан төмөр зам ч 100 хувь “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэх ёстой”. Ийм байх юм бол хэн ч хөрөнгө оруулахгүй” гэж мэдэгдсэн.
Харин Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Задгай нүүрсний зориулалттай вагонуудыг би тушаал гаргаад “Улаанбаатар төмөр зам”-д авч өгсөн. “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ХХК-ийн ашиглаж байсан вагонуудын талаар Н.Наранцогт яриад байгаа. Урьд өмнөх удирдлагууд, төмөр замын компанийн удирдлагууд энэ вагоныг хувиараа гэдэг юм уу, компаниудаараа түрээсэлдэг байсныг үнэ төлбөргүй аваад өгчихөөр тэгж яриад байгаа юм. Хэрвээ энэ вагоныг үнэтэй өгчихвөл станцуудад хүргэдэг нүүрсний үнэ өснө. “Улаанбаатар төмөр зам” нүүрс зөөх вагонгүй. Сул зогсолт хийж байснаас нүүрс тээвэрлэж байсан нь дээр биздээ. Төрийн өмчит компаниуд хоорондоо вагон түрээсэлдэг асуудлыг зогсоосон” гэдэг хариу тайлбар хийгээд буй.
Төр нэг юм хийх болохоороо санхүүжилтийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргах ёстой гэж шийдвэр гаргадаг. Зөвхөн 800 вагон, 10 зүтгүүр дээр энэ асуудал яригдаж буй юм биш. “Тавантолгой түлш” компанийг байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалтын зардлыг ч тус компаниас гаргуулсан. Нийт дүнгээрээ 1 их наяд төгрөг гаргасан байдаг. Энэ мэтчлэн ард түмэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас төр нь сааж, түрээсгүйгээр эд хөрөнгийг нь ашиглаад байвал сөхөө авах нь юу л бол.
Г.ХОРОЛ
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.184.119
Эм си эс ээс ухаа худгийн нүүрсний ордыг, Мак аас хармагтайн ордыг, дэлгэрсайхны болд төмөрөөс ерөөгийн төмрийн хүдрийн ордыг төрд авч Эрдэнэс монголд шилжүүлж орлогыг нь үндэсний баялгийн сандаа нэгтгэх нь зөв. Тэгэж байж монгол хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүү 2050 онд 10000 доллар болох биш 2030 он гэхэд 20,000 доллар болно. Адуунд алаг байдгаас ард түмэнд алаг байхгүй. Бүгдэд нь адил тэгш хандаж хураах бол адилхан хураах хэрэгтэй.
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.184.119
Дэлгэрсайхан бол бас монголын ард түмний баялаг болох төмрийн хүдрийг олон жил хятад руу зөөж цусалж байгаа хулгайч шүү дээ. төр дэлгэрсайхнаас гэсэн ерөөгийн төмрийн хүдрийн ордыг хурааж авах ёстой. дэлгэрсайхан энэ албан тушаалд байх эрхгүй ашиг сонирхолтой өөрөө вагон төмөр замын бизнес хийдэг. УБ төмөр зам руу шилжүүлсэн гэх вагонуудаар өөрийн болгосон төмрийн хүдрээ зөөхөд ашиглаж байхыг үгүйсгэхгүй.
Нэргүй 11 цагийн өмнө 203.98.77.237
Дэлгэрсайхан бол төсвийн тендер авдагүй улсдаа өндөр татвар төлдөг УБТЗыг ачаагаар хангаж тээврийн хөлсөөр нь төмөр замчид цалинждаг ялгаа байгаадаа сайн харах хэрэгтэй Хувийн төмөр зам байгуулж яваа бизнесмэн гэж хардаг Төмөр зам барих нь 100 жилийн настай тул өндөр зардалтай даа..Сайн зөв л шийдвэр гаргасан бн даа
Нэргүй 2025-02-20 59.153.112.235
л***р дэлгэрсайхан өөриын хээ задгай ачааны вагон оос өгөх хэрэгтэй,
Зочин 2025-02-20 76.220.74.140
Төрд өндөр алба хашдаг, бодлого боловсруулахад оролцдог мөртлөө хувийн том бизнес эрхлэгчид манайхаас өөр оронд байдаг болов уу. Тэгээд шударга ажилладаг бол бас яахав гэхсэн.Дандаа хувиа бөөцийлөх сонирхолтой нөхдүүд…
Нэргүй 2025-02-20 172.58.167.167
34 %geheer ene hulgaich aa toirood ba oyunerdene ii boss ene bololtoi
ёстой л үнэн дээ 2025-02-20 66.181.190.15
.. Дэлгэр сайхан бол хүдэр ухаж гадагш зардалд хүн. Оджаргал Нямтайшир 2 бол өөр эх орондоо үндэсний үйлдвэр хөгжүүлж байгаа хүмүүсв Зарчимын хувь тои ялгаа бий
Нэргүй 2025-02-20 66.181.176.41
Төмрийн хүдрийг худлаа баяжуулсан дүрээр бараг 20 жил гаргалаа. Улс ордоо буцааж авая.
Нэргүй 2025-02-20 139.5.216.53
Зөв ш дээ Төрийн компаниуд түрээсгүй ашигласан зардлаар нь вагоноо ашиглуулж байхгүй бол үнэ хөлс нь дийлдэхгүй баахан хулгайч захирал нар гарна ш дээ Сул зогсоож байснаас дээр шүү дээ Вагон ашигласны төлбөр л гарах ёстой шүү дээ Түрээслэнэ гэдэг чинь хоногоор тооцхоор үнэ хөлс их байдаг шүү Дэлгэрсайхан бизнес хийдэг хүн зөв тогтолцоог явуулж байх шиг
Нэргүй 2025-02-20 202.126.89.69
Хулгайч манж х***а хог шаар.
Нэргүй 2025-02-20 59.153.114.117
Сайд баж болохгүй ашиг сонирхлын зөрчилтэй хүн ш дээ. ийм хүн олоон олон.
Зочин 2025-02-20 103.57.92.37
Энэ Дэлгэрсайхан өөрөө өчнөөн вагонтой бас төмөр замтай өөрийнхөө вагоныг шахах гэж бгаа коронагийн үед дэндүү баяжсан хулгайч шүү дээ сайд биш шоронд бх ёстой нөхөр