Юн Сук Ёлын эрүүгийн хэргийн шүүх хурал 13 минутын дотор өндөрлөв

Юн Сук Ёлын эрүүгийн хэргийн шүүх хурал 13 минутын дотор өндөрлөв

Юн Сук Ёлын эрүүгийн хэргийн шүүх хурал 13 минутын дотор өндөрлөв

Өмнөд Солонгосын бүрэн эрхээ түдгэлзүүлээд буй ерөнхийлөгч Юн Сук Ёл бослого удирдсан хэргээр өнөөдөр /2025.02.20/ эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байна. Энэхүү үйл явдал нь түүнийг Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн анхны эрүүгийн хэргээр шүүгдэж буй ерөнхийлөгч болгожээ. 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарласны улмаас Юны эсрэг импичмент санал хураалт явуулсан байдаг. Улмаар түүнийг Авлигатай тэмцэх газар хоёр удаагийн оролдлогоор баривчилж, бослого гаргасан хэргээр шүүх болсон юм. Уг хэргийн улмаас Юны ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг халах болсон бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих юм уу цаазаар авах ял авч магадгүй.

Урьдчилсан шатны шүүх хурал Сөүл хотын төв дүүргийн шүүхэд орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт эхэлж, ердөө 13 минутын дотор өндөрлөжээ. Дараагийн шүүх хурлыг гуравдугаар сарын 24-нд хийхээр товлосон байна.

Шүүх хурлын үеэр Юны өмгөөлөгчид түүнийг буруутгаж буй бүх хэргийн нарийн ширийн мэдээллийг нягтлах шаардлагатай байгаа тул дараа нь өмгөөллөө танилцуулна гэж мэдэгджээ. Тэд мөн Юны хэргийг Батлан ​​хамгаалахын сайд асан Ким Ён Хёны хэрэгтэй хавсаргах талаар мэдэгдэл гаргаагүй байна. Харин прокурорын зүгээс шүүх хурлыг тусад нь явуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж, Юн болон Ким нарын хэргийг нэгтгэхгүй гэж мэдэгдээд байна.

Шүүх хурлын дараа шүүх бүрэлдэхүүн Юныг цагдан хорихоос суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хянан хэлэлцэж эхэлжээ.

Юн нэгдүгээр сарын дунд үеэс хойш шоронд хоригдож буй. Өмгөөлөгчид түүнийг цагдан хорих нь хууль бус гэж үзэж буйгаа мэдэгдэж, оргон зайлах эрсдэлгүй тул суллахыг хүссэн байна. Үүнтэй прокурорын тал санал нийлэхгүй байгаагаас гадна яллах дүгнэлт нь цагдан хорих хугацаандаа багтсан гэж тайлбарласан байна. Шүүхийн бүрэлдэхүүн өмгөөлөгч, прокурорын талд шаардлагатай бол нэмэлт дүгнэлт гаргах 10 хоногийн хугацаа өгчээ.

Түүнчлэн, шүүхийн гадаа Юны 500 орчим дэмжигч цугларч,  түүнийг суллахыг уриалж жагссан байна. Улмаар цагдаагийн 3200 албан хаагчийг жагсагчдыг хянах зорилгоор шүүхийн гадна байрлуулсан байжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-20 45.117.32.3

дампуу хуультай орон шүү.

Avatar

Нэргүй 2025-02-20 202.126.91.218

Өмнөдүүд бол тэмцэж чаддаг, босч чаддаг, эсэргүүцэж чаддаг, жагсч чаддаг, хариуцлага тооцож чаддаг, ардчилалаа хамгаалж чаддаг жинхэнэ азарган улс. Хажууд нь хойдууд нь гэж нэг унхиагүй амьтад. Ганцаараа идээд таргалсан үхэж байсан хар бүдүүн писдагаа бурханчлан тахин шүтсэн. Тэр бүдүүн писда нь ам руу нь бэлэн будаа халбагадаж өгөхийг харж суудаг хамгийн арчаагүй улс.

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.161.232

энэ их хөлдүү маанаг мулгуу ерөнхийлөгч юн сок ёл

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.185.75

Mongolchuudadiig ontsgoilon dord uzeed viztei baisan ch oruuldaggui ue ene hunees ehleltei. Solongosuud ni hurtel durgui gadnii ajillah huchiig horigloj , ajillah huchnii homsdold oruulsan geed. Neg ih tomorso hudlaa gar shuu. Manaihaar bol Elbegdorj erunhiilugch yum daa.

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.177.54

Авгайгийнхаа утсан хүүхэлдэй болсон сүг

Avatar

зочин 2025-02-20 66.181.160.31

Эр хүн тугч барьна тугалч хариулна гэж энэ дэ.. Манай улстөрчид энэнээс сайн сургамж авах хэрэгтэй ..Насаараа хүн шийтгэж явсан гар одоо цаазын ял сонсож магадгүй болчихсон явж байна шд

Avatar

Нэргүй 2025-02-20 70.54.71.56

IX EREE

Avatar

Наран 2025-02-20 103.57.92.49

энэ тийм муу eрөнхийлөгч биш .Цаад бодлого нь маш зөв байсан .

Avatar

Зочин 2025-02-20 139.5.218.93

Өмнөд Солонгос өөдлөхгүй юм байнамдаа Ниыгмээ талцуулж хуваасан эрх баригч өа сөрөг намбнхны тэмцлийн гай шуу дээ яхэдэн жилийн дараа энэ хүний зөв ч болжж мэднэ Монголчужд иым туылшралаас хол баых хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-02-20 59.153.112.172

чи согтуу юм шиг байна аа хө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж