"Apple" компани мөнгөө хэмнэгчдэд зориулсан "iPhone" танилцуулав

"Apple" компани мөнгөө хэмнэгчдэд зориулсан "iPhone" танилцуулав

"Apple" компани мөнгөө хэмнэгчдэд зориулсан "iPhone" танилцуулав

"Apple" компани "iPhone" гар утасны хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаант хувилбарыг танилцууллаа. Уг гар утас нь "iPhone16" цувралын нэг бөгөөд "iPhone SE"-г орлох юм. Тодруулбал, "iPhone 16e" нь "AI" чадвараараа илүү бөгөөд эхлэн үнэ нь 599 ам.доллар байна.

Энэ нь өнгөрсөн жил гарсан "iPhone 16"-аас 20 орчим хувиар хямд үнийн дүн юм.

"iPhone 16e"-д урьдчилан суулгасан "Apple Intelligence" технологи нь текстийг автоматаар нэгтгэж, эможи үүсгэх боломжтой. Дуут туслах "Siri"-д асуулт тавьсан хэрэглэгчид ямар нэгэн апп руу орохгүйгээр "Open AI"-ийн "ChatGPT"-ээс хариултаа авах болно. Дөрөвдүгээр сараас эхлэн "Apple Intelligence" япон, солонгос, франц, испани, герман зэрэг олон хэл дээр гарна гэж тус компанийн зүгээс мөн мэдэгджээ.

Хиймэл оюун ухаанаар тоноглогдсон ухаалаг гар утасны зах зээл илүү өрсөлдөөнтэй болж байна.

"Google" болон "Samsung Electronics" аль хэдийн хямд үнэтэй загваруудыг гаргасан. Харин "Apple" компани санхүүгийн төсөвтөө анхаардаг хэрэглэгчдийг татах оролдлогоор "iPhone 16e"-г гаргасан нь Хятад дахь борлуулалтын алдагдуулахад нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж