Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2024 оны есдүгээр сард Улсын драмын эрдмийн театрын даргаар томилогдон ажиллаж байна.
Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсан Ардын хувьсгалын 69 жилийн ой, төрийн их баяр наадам 1990 онд анх удаа есөн хөлт тугаа залж, төрийн тэргүүн цагаан эсгийт индрээс ард түмэндээ хандан үг хэлж нээсэн түүхтэй. Тэр цагаас хойш 15 найруулагч үе үеийн наадмыг найруулжээ. Тодруулбал,
Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018, 2022 оны баяр наадмын найруулагчаар таван тэгш ой, дөрвөн улсын баяр наадмын найруулагчаар ажилласан. Харин Үндэсний урлагийн их театрын захирал, продюсер Г.Цоггэрэлийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Түүний дараа "Херо" Б.Баатар 2020, 2021 онд Үндэсний их баяр наадмын концертыг хоёр удаа найруулсан бол 2023 онд "Скин" энтертайментын найруулагч Б.Анар, 2024 оны наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал анх удаа ажилласан юм.
“Н.НАРАНБААТАР НААДМЫН НАЙРУУЛАГЧААР 4 УДАА АЖИЛЛАСАН”
Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар өмнө нь 2016, 2017, 2018, 2022 оны Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар дөрвөн жил дараалан ажилласан. Төрийн хүндэтгэлийн концертыг хоёр удаа найруулжээ. Нэг нь баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт, нөгөөх нь нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн агсныг Соёлын хорооны даргаар ажиллаж байхад 2013 онд юм уу сар шинийн баяраар “Уяхан замбуу тивийн наран” гээд Төрийн хүндэтгэлийн концерт хийсэн тухайгаа хэлж байсан юм.
"ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТЫГ 3 УДАА НАЙРУУЛСАН"
Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Тэрбээр өмнө нь 2018 оны наадмын концертын ерөнхий продюсер, 2020 оны наадмын цахим концертод уран сайхны удирдагчаар оролцсон байдаг. Мөн Төрийн хүндэтгэлийн концертыг гурван удаа найруулсан байна.
“Б.БААТАР ХОЁР УДАА УЛСЫН БАЯР НААДМЫГ НАЙРУУЛСАН”
“Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатарын хувьд 2020, 2021 оны Улсын наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар ажиллахдаа ямар нэгэн мөнгөн төгрөг авахгүйгээр ажилласан гэдгээ хэлж байсан удаатай. Тэрбээр цар тахлын үе байсан учраас цахим наадмыг найруулж, ажилласан байдаг. Ингэхдээ Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших "XIII зуун" цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулж байв.
Б.АНАР АНХ УДАА БАЯР НААДМЫН НЭЭЛТ ХААЛТЫГ НАЙРУУЛСАН
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар ажилласан. Өнгөрсөн 2023 оны наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулсан түүний зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажилласан байдаг.
Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй нэгэн.
Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулсан туршлагатай. Тэрбээр "Баяр наадмын агуулга нь “Эвийн хүчээр тусгаар Монгол мөнхөд оршино” гэсэн утгыг илэрхийлэхийг зорьсон.
Мөн бид мета домог зүй гэсэн шийдэл, хийц ашигласан. Баяр наадмын нээлт Эв мөнхийн дуулал, Их хөлгөн туульс, Их Монголын заяан цаг, Гурван цагийн нүүдэл, Алтан тэвшийн хөндий, Дэлхийн Монгол гэсэн зургаан бүлэгтэй байсан. Мета домог зүй гэдэг нь цаг хугацаагаар биш, орон зайгаар аялна гэсэн үг. Мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 1600 гаруй уран бүтээлч оролцсон. Энэ жилийн наадам бол энэ жилдээ тохирсон бэлгэдэлтэй, утга зохиолдоо таарсан наадам боллоо гэж үзэж байна" гэдгийг онцолж байсан юм.
“ЭХ ДЭЛХИЙ, ЭНХ ОРШИХУЙН ЦАДИГ” АГУУЛГЫН ДОР НААДМЫН КОНЦЕРТЫГ НАЙРУУЛСАН
Өнгөрсөн 2024 оны улсын баяр наадмын найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажилласан. Наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор анх удаа мюзикл маягаар зохион байгуулахаа мэдэгдсэн. Ингэснээр байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археолиогийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан дэглэж олон нийтэд хүргэх талаар мэдээлж байв.
Гэвч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн жилийн баяр наадмын гүйцэтгэлд алдаа дутагдал их гарсан учраас бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар болсон байна.
Үе үеийн наадмын найруулагчид:
- 1990 он: Нэрт найруулагч Г.Доржсамбуу
- 1998 он: МУАЖ А.Дашпэлжээ
- 1999 он: МУУГЗ Ч.Найдандорж
- 2000, 2001 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
- 2002 он: МУУГЗ Б.Баатар
- 2004 он: МУУГЗ Ч.Ганхуяг
- 2005, 2007 он: МУУГЗ Н.Болд
- 2006 он: МУУГЗ Н.Ганхуяг
- 2008 он: МУУГЗ Ч.Ганхуяг
- 2010 он МУУГЗ С.Ононбат
- 2011 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
- 2012 он: МУУГЗ Ч.Ганхуяг
- 2013, 2014 он: Төрийн соёрхолт Д.Сосорбарам
- 2014 он: МУУГЗ Н.Болд
- 2016, 2017, 2018 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
- 2019 он: МУУГЗ Г.Цоггэрэл
- 2020, 2021 он: Найруулагч Б.Баатар
- 2022 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
- 2023 он: Скин энтертайментын найруулагч Б.Анар
- 2024 он: Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал
- 2025 он: УДЭТ-ын захирал Н.Наранбаатар
Zochin 5 цагийн өмнө 103.212.119.232
Хийсэн найруулсан нь шалихгүй ч хэлбэр хөөсөн нөхөр харагдаад бдаг. Өөрө саналаар болих х-тэй
zochin 6 цагийн өмнө 59.153.113.9
Наранбаатар найруулагч минь олигтойхон юм хийж үзээрэйдээ!!! Урд нь хийж байсан шигээ новшийн юм хийвээ
Зочин 8 цагийн өмнө 202.179.27.232
Энэ Булган аймгийн театрийг өөрөөрөө овоглосон сонин нөхөр. Наадам найруулах гэж юу байсан юм бэ. тэрэн дорвол найруулагч, багш Ганхуяаг нь дээр.
Irgen 10 цагийн өмнө 70.187.210.175
Ene nuhur odoo sanalaaraa bolih hetegtei ene hynees shine sorgog byteel garahgyi chadaltai olon nairuulagchid baina bi gedeg uvchtei bolson ene hun odoo ajlaa uguuchee huulbatlasaar bgaad mungu avaad sursan nuhur
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.179.116
Ганц ч сонирхол татсан одигтой юм байгаагүй, хайран мөнгө
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.183.220
2020 оны ваатрых сонин болсон. дараа нь behind the scene бичлэг байвал яадгийм бол. байсан байхаа
Нэргүй 2025-02-20 122.201.31.125
Наранбаатар мундаг.
Нэргүй 2025-02-20 139.5.219.41
бөөснүүдийг зугаацуулах наадмыг устга
зочин 2025-02-20 192.82.66.30
архичин нөхдүүдээс юу л гардгийн бол доо хөөрхий
Нэргүй 2025-02-20 139.5.218.203
ноднингийн баярын нээлт их аятайхан болсоншд анх удаа сэтгэл дүүрэн гоё болсон доо
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.183.220
бөх харахаа больсноос хойш нээлт сонирхдог болсон. сонжоо сонин содон. ш4, үт. 🏇🏻
Нэргүй 2025-02-20 217.208.144.61
Нэг л жонхуурсан, баарцаг юм болдог доо. Хөнгөхөөн, цэвэрхээн юм хмйчээсэй дээ.
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.183.220
ганц цагт багтаагаад. илүү гаргахгүйхэн шиг сунжрахгүйхэн шиг.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.183.220
цагаа яг баривал гоё. хүлээлтийн цаг минут гэхгүй хурдан. зай завсар зогсолт залхааалгүй.
Зочин 2025-02-20 66.181.178.160
Наранбаатар үнэхээр гоё найруулдагшдээ. Урлаг, унгас 2 ло ялгахгүй хүмүүн байхымаа ккк.Эвий чааваас
Зочин 2025-02-20 139.5.217.198
Энэ жил энэний эзний наадмын төсвөөс мөнгө идэх ээлж юм байжээ, тэрнээс энэ найруулагч гээд байгаа улсын хооронд онцын ялгаа байхгүй л дээ
Нэргүй 2025-02-20 66.181.182.34
Энэ хэдэн баагий л төсвийн тэр их мөнгийг ээлжилж идэж байхымаа !
Данх минь дээ 2025-02-20 66.181.190.15
Их хурал,засгийн газраасаа эхлээд дээр доргүй Баяр наадам, амарах хоногийг уртасгах тухай л ярьж хэрүүл хэл ам хийсэн нөхөд. Яана даа энэ улс?
Нэргүй 2025-02-20 59.153.115.89
Наадмын нээлт хаалт гэж хошин шог цаашаа шахуу юм л байдаг ш дээ. Нэг их гайхуулах юмаа олж ядах юмдаа.
Батзандан 2025-02-20 208.98.222.17
Эрдэнэзаан, Баярмагнай, Өлзийхүү, Онон, Бооёо хэд хэдэн үзүүлбэр үзүүлж наадамчдыг инээлгэхэд л хямд болно доо
Нэргүй 2025-02-20 66.181.188.208
наранбаатар хэрэггүй ээ. драмын жижүүр залууг зодож танхайрсан гэмт хэрэгтэнгээр төрийн наадам найруулуулмааргүй бна аа.
Зочин 2025-02-20 66.181.178.160
Монгол хүнд аавын алганы амт хэрэгтэй шүү. Нэг хэсэгтээ л цэмбийгээд явчихна даа
Нэргүй 2025-02-20 202.126.89.69
Наадам маадам яаахав ээ. Юм л инийг гаргж шаацн.
Нэргүй 2025-02-20 98.42.75.9
Za bolij uz lumpeen.