"DeepSeek" хэрэглэгчийн мэдээллийг "ByteDance"-тай хуваалцсан гэв

"DeepSeek" хэрэглэгчийн мэдээллийг "ByteDance"-тай хуваалцсан гэв

"DeepSeek" хэрэглэгчийн мэдээллийг "ByteDance"-тай хуваалцсан гэв

Хятадын "AI" стартап "DeepSeek"  компанийг "TikTok"-ийн толгой компани "ByteDance"-д хэрэглэгчийн мэдээллийг хуваалцсан гэж Өмнө Солонгос буруутгажээ. Өмнөд Солонгосын мэдээллийн хамгаалалтын зохицуулагч "Yonhap" агентлагт хэлэхдээ, "Бид DeepSeek-ийг ByteDance-тай харилцаж байгааг баталгаажуулсан" гэж мэдэгдсэн байна.

Улмаар тус улсын эрх баригчид өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдийнхээ мэдээллийг хамгаалах үүднээс цахим сүлжээнээсээ "DeepSeek"-г хориглосон байна.

"DeepSeek"  нэгдүгээр сард албан ёсоор нээлтээ хийж, "ChatGPT" зэрэг АНУ-ын өрсөлдөгчдөөс хамаагүй бага зардлаар бүтсэн гэдгээрээ олныг гайхшируулсан юм. Үүнээс болж хэрэглэгчдийн мэдээллийг зохих ёсоор хамгаалах чадваргүй байж магадгүй гэх хардлагыг төрүүлсэн бөгөөд хоёрдугаар сард АНУ-ын кибер аюулгүй байдлын компани "DeepSeek" болон "ByteDance" хооронд мэдээлэл солилцож болзошгүй гэж мэдэгдэж байжээ.

Өмнөд Солонгост Бямба гаригийн орой "Apple" болон "Google"-ийн "App Store"-оосоо "DeepSeek"-ийг буулгахаас өмнө аль хэдийн нэг сая гаруй хэрэглэгчтэй болсон байв.

Тиймээс гар утсан дээрээ уг чатботыг өмнө нь хэвийн ашиглаж байсан хэрэглэгчид одоо "DeepSeek"-д нэвтэрч, вэб хөтөч дээр ашиглах боломжгүй болсон байна. Мэдээллийн зохицуулагч, Хувийн мэдээллийг хамгаалах хороо (PIPC) Өмнөд Солонгосын "Yonhap" мэдээллийн агентлагт хэлэхдээ, "DeepSeek" болон "ByteDance"-ын хооронд холбоо үүссэн гэдгийг илрүүлсэн ч ямар нэгэн өгөгдөл, хэр их хэмжээний мэдээлэл хуваалцсан гэдгийг баталгаажуулаагүй байна гэв.

Дашрамд дурдахад, Коммунист намыг шүүмжлэгчид Хятадын Үндэсний тагнуулын тухай хууль нь засгийн газартаа хувийн компаниудаас хүссэн мэдээллээ олж авах боломжийг олгодог гэж удаан хугацаанд анхааруулж ирсэн.

Гэсэн хэдий ч Бээжинд төвтэй "ByteDance" нь дан ганц Хятадын компанийн мэдэлд бус, олон улсын хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байдаг тул Үндэсний тагнуулын тухай хууль үйлчлэхгүй гэж мэдэгдэж байжээ. Энэ мэт хувийн нууц мэдээлэл алдагдах эрсдэлтэй гэж үзсэн баруун, тэр дундаа АНУ-ын Дээд шүүх "ByteDance" компанийн эзэмшдэг "TikTok"-д хориг тавьсан байдаг. Хэрэв уг платформыг АНУ-ын бизнес эрхлэгч худалдан авах юм бол хоригийг цуцлах бөгөөд боломжит худалдан авагч гарч ирэх тул ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 5 хүртэл хоригийг хойшлуулах болсон.

Өмнөд Солонгос уг мэдэгдлийг гаргахаас өмнө кибер аюулгүй байдлын компани болох "Security Scorecard" хоёрдугаар сарын 10-нд "DeepSeek" чатбот программын тухай блог нийтэлжээ.

Уг блог дээр "DeepSeek"-ийг "TikTok"-ийн толгой компани болох "ByteDance"-тай холбоотой гэдгийг үзүүлсэн аж.

Мөн "ByteDance"-ийн серверүүдтэй хэрэглэгчийн зан байдал, төхөөрөмжийн мэдээлэл зэрэг өгөгдлийг хуваалцаж байгаа нь хэрэглэгчийн нууцыг эрсдэлд хүргэж болзошгүй гэж мэдэгдэж байжээ. Блогт мөн зарим өгөгдлийг Хятадын төрийн өмчит компаниудтай холбоотой вэб сайт руу илгээж байгааг дурдсан байна.

Өмнөд Солонгосын нууцлалын зохицуулагч (PIPC) Даваа гаригт "DeepSeek" мэдээлэл дамжуулалтыг хэрхэн зохицуулдаг, нууцлалын бодлого нь хангалттай ил тод бус байсантай холбоотой асуудлуудыг илрүүлсэн гэж мэдэгдсэн юм.

"DeepSeek" эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд зохицуулагчтай хамтран ажиллаж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын нууцлалын хуулийг бүрэн дагаж мөрдөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Улмаар "PIPC"-ийн зүгээс хэрэглэгчдэд болгоомжтой байж, хувийн мэдээллээ апп дотор хуваалцахаас зайлсхийхийг анхааруулаад байна. Түүнчлэн, тус улс "DeepSeek"-ийг засгийн газрын төхөөрөмжид ашиглахыг хориглож, Австрали, Тайвань зэрэг бусад улс орнуудтай нэгдэх болсноо мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-20 202.9.40.25

Худлаа атаархаж байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж