Нигери улс криптовалютын бирж "Binance"-ийг 81.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Тодруулбал, тус улсын эрх баригчид "Binance" биржийн үйл ажиллагаанаас болж 2 тэрбум ам.долларын татварын алдагдалд орсон гэж мэдэгдсэн байна. 2024 онд "Binance" тус улсын мөнгөн тэмдэгт наираг арилжаалах платформд ашиглах боломжтой болгосны дараа эрх баригчид криптовалют биржийн Нигери дэх салбарын хоёр албан тушаалтныг баривчилсан юм.
"Binance" биржийн хувьд Нигери улсад бүртгэлгүй бөгөөд тухайн үед Нигерийн Холбооны Дотоодын Орлогын алба (FIRS)-тай хамтран ажиллаж болзошгүй татварын өр төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж мэдэгдэж байжээ.
Нигерийн Дотоодын орлогын албаны мэдэгдсэнээр, "Binance" нь Нигери улсад эдийн засгийн томоохон оролцоотой тул аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх үүрэгтэй юм. Улмаар 2022, 2023 оны орлогын албан татвар, жил тутмын 10 хувийн торгууль төлөхийг эрх баригчдын зүгээс хүсч байна. Мөн "FIRS"-ийн зүгээс Нигерийн Төв банкны зээлийн хүүд үндэслэн төлөгдөөгүй татварын 26.75 хувийн хүүг шүүхээр дамжуулан нэхэмжилжээ.
Өнгөрсөн жил крипто салбарт Нигерийн засгийн газар хатуу арга хэмжээ авсны дараа "Binance" татвараас зайлсхийсэн дөрвөн хэрэгт буруутгагдсан.
Тухайлбал, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлөөгүй, татварын тайлангаа ирүүлээгүй, платформоор дамжуулан үйлчлүүлэгчдэд татвар төлөхөөс зайлсхийхэд нь тусалсан зэрэгт буруутгагдсан байна. "Binance"-ийн хувьд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар бүх гүйлгээ, наирагийн арилжааг зогсоосон байдаг. Түүнчлэн, тус бирж авлигатай тэмцэх агентлагийн мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд уг нэхэмжлэлийг ч мөн адил үгүйсгэж байна.
Нэргүй 2025-02-20 122.201.23.83
Нигери Монгол улс 2 л криптог дэмждэг Ардкойн