Дугаарын хязгаарлалтыг 08:00-20:00 цагийн хооронд хийнэ

Дугаарын хязгаарлалтыг 08:00-20:00 цагийн хооронд хийнэ

Дугаарын хязгаарлалтыг 08:00-20:00 цагийн хооронд хийнэ

Сар шинийн баяр болохтой холбоотойгоор замын хөдөлгөөнд ачаалал үүсч байгаа тул хоёрдугаар сарын 22-27-ний хооронд улсын дугаарын тэгш сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар өнөөдөр /2025.02.20/ Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөн удирдлагын төвийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.


Дээрх мэдээллийг хийх үеэрээ албаныхан хязгаарлалтад  гадаадын зочин төлөөлөгч айлчлалын машин, дипломат байгууллагын машин, банк, хэвлэл мэдээллийн таних тэмдэгтэй машин, мөн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын унаа хязгаарлалтад орохгүй болохыг онцоллоо.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.ОТГОНТАМИР:

-Үндэсний их баяр наадам болон сар шинийн баяр дөхөхөөр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалтыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу хоёрдугаар сарын 22-27-ний өдрийн хүртэлх хугацаанд зургаа хоног өглөөний 08:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл  хязгаарлалт хийх гэж байна.  Өвлийн бүсчлэл хэвээрээ. Таван Шарын уулзвараас зүүн тийш Чулуун-Овооны уулзвар. Хойшоо 32-ын уулзвар. Урд хэсэг МИС -ийн уулзвар, 120 мянгатын уулзвар байгаа. Нэмэгдсэн нь МИС -ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн Дунд голын зам нэмэгдсэн. Мөн Махатма Гандигийн гудамж нэмэгдсэн. Урагшаа И Мартын уулзвар хүртэлх зам нэмэгдсэн. Иргэд та бүхэн зургаа хоногийн хугацанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцохдоо цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж хэлэх байна.

Тухайлбал, хоёрдугаар сарын 22-нд улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн, 23-нд улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн, 24 нд улсын дугаар нь сондгойгоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.

Сар шинийн баяртай холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүд дээр хөдөлгөөний ачаалал үүсч, түүгээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн хурд удааширсан. Түргэн тусламж, онцгой байдал, цагдаагийн байгууллагын тээврийн хэрэгслүүд иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар шүуурхай үйлчлэх шаардлага байдаг тул эдгээр тээврийн хэрэгслүүдэд мөн зам тавьж өгөхийг хүсье.
Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалтын хяналтын хэлтсийн дарга Н.НАМУУ:

-Ойрын өдрүүдэд “Барс”, “Хархорхин”, “Сандэй”, “Сандэй-2”, “Нарантуул”, барилгын материалын “Зуун айл” худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэж байна.

Өмнө нь 17:00 цагаас зорчилт хөдөлгөөн нэмэгддэг байсан бол ойрын өдрүүдэд 13:00 цагаас ачаалал үүсч, түгжрэл эхэлж байна.

Жишээлбэл, өнгөрсөн Мягмар гаригт 100 айл руу чиглэх хөдөлгөөн ачаалал авснаас шалтгаалж Чингэлтэйн өргөн чөлөө, Ногооннуурын гудамж, Бага тойруу зэрэг гудамж талбайд зорчилт хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсгэсэн.

Баяр наадам дөхөхөөр томохоон зах худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөнөөс шалтгаалаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах болсныг мэдэгдье гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 192.82.64.87

Зайлаач гөлөгнүүдээ үхсэн бааснууд

Avatar

Энгийн логик 8 цагийн өмнө 202.126.91.110

Тэгш өдөр нь тэгш тоотой нь, сондгой өдөр нь сондгой нь гэвэл хэнд ч ойлгомжтой бус уу!?

Avatar

zochin 11 цагийн өмнө 203.12.88.133

zow b.haldaa…tegehdee iim shiidver gargah b.san bol yaah gej sanal asuulga awch jujigldeg b.na ??? zugeer l shiidveree heln biz de

Avatar

ЗОЧИН 2025-02-20 66.181.180.246

ТЭГШ СОНДГОЙ,ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ГЭХ МЭТ 60 ОРЧИМ ХОНОГИЙН ТАТВАР, ЗАМ АШИГЛАСНЫ ХУРААМЖ АА ХАСАЖ ТООЦООРОЙ. ТЭГЭХГҮЙ БОЛ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛИЙН 45 НӨХРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ӨГНӨ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.161.114

2сарын21 нд энэ тэгш сондгой дүрэм үүлчлэх үү?

Avatar

Иргэн 2025-02-20 202.126.90.61

зөв,зөв дэмжиж бна

Avatar

Нэргүй 2025-02-20 202.131.239.126

х****а

Avatar

Нэргүй 2025-02-20 103.212.162.104

Гандийн гудамжаар явж болохгүй гэсэн үг юм уу? болох юм уу? тэнд гэртэй улсууд нь уулын замаасаа орж болохгүй болчихож байгаа юм уу?

Avatar

Zochin 2025-02-20 202.21.111.170

Аливаа шийдвэрээ бага даа 30 хоногийн өмнө гаргаж байгаач. Цагаан сар, наадаам биш ажил төрлөө төлөвлөсөн хүмүүс энэ хотод чинь амьларч ажиллаж төрийн муусайн хурган дарга нэртэй малуудыг татвар төлөн цалинжуулж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2025-02-20 59.153.114.173

өөр аргагүй болхоор яалттай ч билээ

Avatar

Нэргүй 2025-02-20 202.70.43.34

ЗАМ ДЭЭРЭЭ БАГТАХГҮЙ ИХ МАШИНТАЙ БОЛСОН БАЯН МОНГОЛЧУУД , ХИЙХ АЖИЛГҮЙ ӨДӨРЖИН ДРАЙВ ХИЙЖ ӨНЖДӨГ ЗАВТАЙ ИРГЭДТЭЙ УЛС ӨӨР ЯАХАВДЭЭ

Avatar

Нэргүй 2025-02-20 202.70.43.34

ӨӨР АРГА БАЙХГҮЙЭЭ ДЭМЖИЖ БНА

Avatar

Нэргүй 2025-02-20 59.153.115.174

хөдөөний цүнх баригч нар хотын асуудлыг шийддэг болсон нь эмгэнэл

Avatar

Нэргүй 2025-02-20 202.131.234.123

боож алалуулж дуусна даа

Avatar

Иргэн 2025-02-20 66.181.185.27

амралтын өдрүүдийн зохицуулалтыг дэмжиж бна харин ажлын өдөр … энэ хотод чинь зөвхөн цагаан сард бэлдэх гсн хүмүүс амьдардаггүй юм бгаа биз дээ сургууль цэцэрлэг ажил төрөл гээд хамаг ажил алж бх юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж