"Арцсуурь боомт хүртэлх зам баруун бүсэд эдийн засгийн тэлэлт бий болгоно"

"Арцсуурь боомт хүртэлх зам баруун бүсэд эдийн засгийн тэлэлт бий болгоно"

"Арцсуурь боомт хүртэлх зам баруун бүсэд эдийн засгийн тэлэлт бий болгоно"

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Улиастай хотод ажиллалаа. УИХ-ын дарга Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нийт 37 сумаар ажиллаад байна.

Баруун бүсийн аймгуудад энэ онд нийт 115 төсөлд 349.6 тэрбум хөрөнгө оруулалт хийгдэхээр улсын төсөвт тусгаснаас Завхан аймгийн хэмжээнд нийт 35 төслийг 104.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр байгаа юм.

Энэ хүрээнд Алтай-Улиастайг холбох 178 км авто замын төслийн хүрээнд Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км замыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Уг төслийн үр дүнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбосноор тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх давуу талтай юм.

Түүнчлэн Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхээр болсон нь Завханчуудын хувьд худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, мөн эдийн засгийн харилцааны томоохон гарц болох юм.

Уг төслийн хүрээнд Түдэвтэй, Баянхайрхан, Тэс сум авто замд холбогдоно. Арцсуурь боомт хүртэлх авто зам ашиглалтад орсноор Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгийн иргэд ОХУ-тай экспорт, импортын худалдаа эрхэлж, ялангуяа орон нутгийн иргэдийн бизнес хөгжих, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх, аялал жуулчлал тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой юм.

Иргэдийн зүгээс Завхан аймгийн хөгжлийг хурдасгахад хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжид түлхүү анхаарах ёстой гэлээ. Улиастай хотын иргэдийн зүгээс сум орон нутагт бүх насныхны хэрэгцээнд суурилан аялал жуулчлал, амралтын бүсийг байгуулах, аймгийн төвийн номын сангийн барилгыг шинэчлэх, ахмадын ордны үйл ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон өргөтгөлийн асуудал зэргийг дэвшүүлж байна.

Мөн Дөрвөлжин сумын Бага нуурын ус ширгэж, ойр орчмын ан амьтан, шувууд хоргодож байгааг анхааралдаа авч, Нэг сум-нэг нуур төсөлд хамруулж өгөхийг хүсэв. Улиастай хотын цаашдын усны хангамжийг шийдвэрлэх зорилгоор Богд, Чигэстэйн гол дээр хөв цөөрөм байгуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.179.116

Үлгэр зохиолгож сонсоод сурцан хүүхдээрээ ард түмэн мөхлийн замруугаа л ордог л байхдаа

Avatar

Нэргүй 2025-02-20 203.98.76.30

Nuursnii hulgaich !!!!

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.176.41

Зам дагаж хөгжил бдаг, зарим нэгэн гамингуудад оростой холбогдох нь таалагдахгүй байгаа бололтой.

Avatar

Нэргүй 2025-02-20 202.21.125.22

оростой ямар худалдаа хөгжүүлэх гээд байгаа мал вэ. Мөнгөний гарз.

Avatar

Нэргүй 2025-02-20 59.153.114.117

МАНгар хулгай гар даа.

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.182.34

Шальгүй амьтан гэтэж гэтэж л гэнэтхэн ҮНДЭСНИЙ УДИРДАГЧаар тодров шүү дээ, ээ базарваань, харж л байя даа !

Avatar

Нэргүй 2025-02-20 202.9.41.77

Өлн л******д хулгай ш*** гэж ядцн л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж