Хамас бүлэглэл Бибас ах дүүгийн цогцсыг хүлээлгэн өгнө

Хамас бүлэглэл Бибас ах дүүгийн цогцсыг хүлээлгэн өгнө

Хамас бүлэглэл Бибас ах дүүгийн цогцсыг хүлээлгэн өгнө

Гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Израилийн олзлогдсон дөрвөн хүний цогцсыг Пүрэв гаригт гэр бүлд нь хүлээлгэн өгнө гэж Хамас мэдэгдэв. Үүнд 2023 оны аравдугаар сарын 7-нд гэрээсээ барьцаалагдсан Бибас ах дүүгийн цогцос багтаж байна. Мөн ирэх Бямба гаригт амьд байгаа зургаан барьцааны хүнийг суллах болсон байна. Барьцаалагдсан гэр бүлийн төлөөх нийгэмлэг бүх олзлогдсон израильчуудыг нас барсан, амьд хамаагүй Хамас хүлээлгэн өгөх болсныг энэ долоо хоногт мэдэгдсэн юм. Гэхдээ маш олон хүмүүс Бибас ах дүүг амьд байгаа гэдэгт найдаж байсан. Гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Израиль мөн палестин хоригдлуудыг суллаж байгаа бөгөөд тэдний дотор нас барсан хоригдол байгаа эсэхийг бүрэн мэдэгдээгүй.

Барьцаалагдах үеэрээ Кфир Бибас дөнгөж есөн сартай байсан бол ах Ариел нь дөрвөн настай байжээ.

Харамсалтай нь тухайн гэр бүлээс аав Ярден Бибас нь л амьд үлдэж, хоёрдугаар сарын 1-нд суллагдсан юм. Хамасын мэдэгдсэнээр, Бибас гэр бүлийн хоёр хүү, ээж нь барьцаалагдсанаас нэг сарын дараа Израилийн агаарын цохилтын үеэр алагдсан байна. Түүнчлэн, уг мэдэгдлийн хамт Ярден Бибасын гэр бүлийнх нь үхэлд Израилийн ерөнхий сайд Беньямин Нятаньяхуг буруутгасан видео бичлэгийг цахим сүлжээнд Хамас бүлэглэл нийтэлсэн байдаг.  Бибас ах дүү, тэр дундаа Кфир барьцаалагдсан израильчуудын хамгийн залуу хохирогч юм.

Түүний зураг өнгөрсөн 15 сарын турш үргэлжилсэн цуст дайныг зогсоох гол сурталчилгаа болж байв.

Уг зурагт улаан үстэй нялх жаал ягаан өнгийн зааны чихмэлээ атгаж, камер руу эгц харан инээмсэглэн байх төрхийг нь буулгасан байдаг. Хэрэв сайтар ажиглах юм бол Кфирын цахиур нь цухуйж амжаагүй байхыг анзаарна. Барьцаалагдах үеэрээ Кфир ахынхаа хамт ээжийнхээ энгэрт шигдэж, Хамасын гишүүдээс айн уйлж буй мөч тэдний амьд байхдаа дүрс нь үлдсэн хамгийн сүүлийн видео бичлэг болжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2025-02-20 192.82.65.103

ийм жаахан хүүхдүүд барьцаалж л байдаг энэ исламын мухар харанхуй шашинтнуудыг устгах хэрэгтэй. израель гал зогсоох гэрээ байгуулах ёсгүй байсан юм. палистины алан хядагч нарыг устгаж дуустал дайтах ёстой байсан юм. Израель хэтэрхий энэрэнгүй байхаар исламын хэт даврагч нар давраад байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.188.195

илжирсэн лалын шашинтнуудаас хамаг гай эхэлнэ шүү

Avatar

shd-2025 2025-02-20 103.10.20.198

Хүн төрөлхтөн энэ утгагүй дайн тулаанаа зогсоогоод өгөөч. Ганцхан дэлхий дээр тайван амьдраач. Хэлэх үг олдохгүй юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж