“Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн удирдлагууд өнөөдөр /2025.02.20/ 2024 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг Тавантолгойн ордод төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаа эрхэлдэг.
Тус компани 2024 онд нийтдээ 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрсний борлуулалт хийж, 3 тэрбум ам.долларын буюу 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ.
Ингэхдээ 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлсэн байна.
Нийтдээ 3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллласнаар 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн өмнө тулгарч буй нэг асуудал 2024 оны I улирлаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний үнэ 44 хувиар унасан байна. Ингэхдээ хатуу коксжих нүүрсний үнэ 44 хувиар унажээ. Ийм үед биржийн арилжаа ч сорилттой тулгарч, борлуулалтын орлого буурах хандлагатай болжээ. Энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ сэргэх болов уу гэдэг хүлээлттэй байгаа аж.
УИХ-аас баталсан холбогдох хуулийн дагуу 2023 оны хоёрдугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь анх биржийн арилжааг эхлүүлж байсан бөгөөд тэр үеэс нэг ч амны гэрээ байгуулаагүй. 2023 онд нийт борлуулсан нүүрсний 17 хувийг биржээр зарж, худалдан авагч талд хүргэж өгсөн бол 2024 онд 38 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Ингэснээр 29.6 сая тонн нүүрсний 38 хувь буюу 11.6 сая тонн нүүрсийг худалдан авагч талд хүргэж өгчээ. Үлдсэн нүүрсний борлуулалт нь урт хугацаатай байгуулсан байсан амны гэрээтэй нүүрс аж. Энэ онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 40 хувь давуулах, цаашлаад 50 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор биржийн арилжаа сорилттой тулгараад байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн холбогдох албан тушаалтан мэдэгдлээ.
2023 онд биржийн арилжаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 115 удаагийн биржийн арилжаа зохион байгуулж, 2.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25 сая тонн нүүрсийг биржээр арилжаалсан.
2023 онд 9.8 сая тонн нүүрс биржээр арилжаалсан бол 2024 онд 15.3 сая тонн болгон нэмэгдүүлжээ. Энэ онд биржээр борлуулах нүүрсний хэмжээг дээрх түвшингөөс бууруулахгүй байх зорилт тавьсан байна.
Мөн 2024 онд нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийн нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн ажилласан байна.
Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаан өчигдөр /2025.02.19/ болж, 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл 100.000 төгрөгийг хоёрдугаар сарын 28-нд, үлдсэн 90.000 гаруй төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.184.119
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн одоогийн удирдлагууд бүгд л эрвийх дэрвийхээрээ сайн ажиллаж байгаа. Ялангуяа ДХЭУГ-ын дарга Түвшинжаргал, ХААГ ын дарга Цэрэнсамбуу хоёр бол ноён нуруутай Төрийн ажлын туршлагатай мэргэшсэн улсууд шүү. Энэ компанид байх л ёстой хүмүүс. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Мөнхжаргал ч гэсэн зөв хүн, ямар ч байсан өмнөх нүүрсний хулгайч Ганхуягтай харьцуулахгүй. Харин сүүлийн үед ЗГХЭГ дарга Учрал энэ компанийг гадны менежментийн багаар удирдуулна гэх болж.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.184.119
ЭТТ ХК д баахан гадаад захирлуудыг томилж байж улс төрчдийн нөлөө багасах юм гэнээ. Тийм үлгэр гэж юу байхав дээ. Учрал харин наад ЗГХЭГ ын сайдаа гадны менежментээр удирдуулаад өөрөө холдсон нь дээр биш үү. Ер нь Монгол хүмүүс үндэсний компанидаа ажиллаж цалин хөлс авч болохгүй юу, нэг ч гэсэн монгол айл цалинтай орлоготой байж болохгүй юу. Учрал монгол хүний төлөө бодож сэтгэж чадахгүй байгаа бол чиний тархи чинь гадны менежментээр удирдуулаад байгаа юм биш үү.
Даваа 2025-02-20 103.57.95.219
Биржийн арилжаа маш чухалаас гадна үнэхээр шудрага шийдвэр байна. Улам сайжруулж үргэлжлүүлээрэй. Гэрээ гэсэн нэртэй зүйл хийж авилга, хээл хахуулийг цэцэглүүлж байсан өмнөх байдал руу буцаж хэрхэвч болохгүй шүү, зарим нэг нүүрсчдийн мөнгөөр угжуулсан хүмүүс хуучнаа санагалзаж идэж уухын тулд элдэв арга саам сэдэж байгааг анхаараарай.
ж 2025-02-20 202.55.188.116
маш сайн ажилж бна энэ эрчээрээ ажилаарай
Нэргүй 2025-02-20 202.9.40.184
ХУДЛАА СОЛИОРОХЫН ОРОНД ГАДААД ӨР ЧИНЬ БОЛОХОО БАЙЛАА. 34 ТЭРБУМ ДОЛЛАРАА ТАЛӨӨЧ.
Зочин 2025-02-20 202.126.88.142
Монгол улсын өр нэг хүнд ноогдох өр 35сая төгрөг бидний өмнөөс өр тавьж улсаа ард түмнээ улам ядууруулж байна Өрөө багасгаач ээ өрөө төлөөч ээ
Нэргүй 2025-02-20 122.201.31.59
2022, 2023, 2024 оны Эрдэнэс таван толгойн төрд ногдох ашиг нийлээд 6.5 их наяд болж байна. Бараг 2 тэрбум ам доллар. Энэ мөнгөөр яг юу хийсэн бэ? Энэ бол улсын мөнгө. 2023 онд жишээ нь улсын төсөв 200 сая долларын алдагдалтай гарсан буюу Монгол улсын гадаад өр ийм хэмжээгээр нэмэгдсэн. Төсвийн алдагдлыг ядаж энэ мөнгөнөөс нөхөж баймаар байна.
Нэргүй 2025-02-20 202.126.91.237
Энэ бол маш бага тоо шүү дээ !!!
Нэргүй 2025-02-20 202.9.41.77
х***а гичинүүд нүүрс хулгайлж амьдраад шаасн. Гажиг хулгайч л******д.
Нэргүй 2025-02-20 202.9.40.146
Улс баян бол иргэн баян. Байгалийн баялагтаа эзэн болж эхэлж байна даа.
Нэргүй 2025-02-20 202.9.41.77
Гажиг даврцн хулгайч х***а манж гичинүүд