Ньюс хөтөч: “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний уулзалт болно

Ньюс хөтөч: “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний уулзалт болно

Ньюс хөтөч: “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний уулзалт болно

"NEWS" агентлаг өнөөдөр /2025.02.20/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


09:00 цагт:

  • Хиймэл оюуны хэрэглээ ба Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалт Гадаад харилцааны яаманд болно.

09:30 цагт:

  •  Байгаль, орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин, Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин сэдвийн хүрээнд тус тус хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд болно.

10:00 цагт:

  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордны “Чингис хаан” танхимд болно. Уг уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно.

10:30 цагт:

  • Монгол, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Энэтхэгийн соёл, гар урлал”-ын үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

11:00 цагт:

  • Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Хэвлэлийн хурал Яармаг дахь "Хангарди" ордны Хүндэтгэлийн танхимд болно.

11:00 цагт: 

  • Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэмт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал өсвөрийн бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ.

11:00 цагт:

  • ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Тус хурлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажилласан эсэх болон хариуцлагын асуудлыг хөндөж ярих болно.

11:00 цагт: 

  • Орон нутагт анх удаа олон улсын "Class1000" стандартын шаардлагад нийцсэн Мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасагтай боллоо. Шинэ тасгийн нээлт Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт болно. Лавлах утас:99153144

14:00 цагт:

  • Корпорейт Конвеншион центрийн “Улаанбаатар” танхимд “Улаанбаатар В2В-Нийслэл хотын барилга, бүтээн байгуулалт” бизнес уулзалт болно. Бизнес уулзалтад барилгын материал үйлдвэрлэгч компаниуд, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгчид, барилгын салбарын компаниуд, тухайн салбарын компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд оролцоно. Лавлах утас: 99995605

19:00 цагт: 

  • Улсын Филармонийн концертмейстер /төгөлдөр хуурч/ О.Энхмөнхийн “Classic piano recital” концерт "Kawai concert hall"-д болно. Энэхүү үдэш дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын дараах бүтээлүүдээс эгшиглэнэ.

Хилийн чанадад

17:30 цагт: 

  • Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны ААШТ-ий урьдчилсан шатны ээлжит тоглолтоо Гуамын арлын багтай хийнэ. Энэхүү тоглолтыг Премьер спортс нэтворк телевиз шууд дамжуулан үзүүлнэ.

Орон нутагт

  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд “Цаа, цаачдын баяр” болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.177.36

Зүгээр байж харагдаж болохгүйгээ нэг юм мэднээ бас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж