Хямралыг арилгах "ерөндөг"

ХҮМҮҮС
Хямралыг арилгах "ерөндөг"

Герман улсын бүх нийтийн сонгууль канцлер Олаф Шольц эвслийн засгийн газраа тараасны улмаас хоёрдугаар сарын 23-нд болохоор төлөвлөгдсөн. Хэрэв сонгуулийг тогтсон хугацаанаас наашлуулж, ялалт байгуулж чадах юм бол Шольц засгийн эрхийг бүхэлд нь эрх баригч намын мэдэлд шилжүүлнэ гэж тооцоолж байв. Гэсэн хэдий ч урьдчилсан санал асуулгаар сөрөг хүчин давамгайлж байна. Энэ нь Шольцийн канцлер байх хугацаа дуусч буйг илтгэнэ. Тэгвэл "ХҮМҮҮС" буландаа Шольцийг дарж, Европын ирээдүйг өөрчлөх өндөр магадлалтай намын тэргүүн Фридрих Мерцийг онцолж байна.


Орос 2022 оны хоёрдугаар сард Украин руу түрэмгийлснээс хойш дэлхийн улс төр ганхаж, хэт барууны үзэлт засгийн газар эрчээ авч байна. 2024 онд дэлхийн 80 гаруй оронд бүх нийтийн сонгууль явагдаж, өнгөрсөн арван жилд засаглаж байсан үзэл баримтлал цагаачлалыг эсэргүүцэх, хандив, тусламж нэрийн дор хөрөнгө мөнгө зарахгүй байх хатуу бодлогоор солигдлоо. Жишээлбэл, АНУ, Энэтхэг болон Европын парламентын сонгууль. Тэгвэл улс төрийн ганхсан жилийг төгсгөж, шинэ ондоо шинэ засаглалаа сонгох гэж буй Герман улсын хувьд аль зүгт хөдлөхийг хоёрдугаар сарын 23-нд болох санал хураалт эцэслэх юм. Канцлер Шольцийн эрх баригч нам Социал Демократ урьдчилсан санал хураалтаар гуравт жагсаж, Христийн ардчилсан холбоо /CDU/нам тэргүүлж байна. Хэрэв тус нам ялалт байгуулбал тэргүүн нь болох Фридрих Мерц дараагийн канцлер болох юм. Түүний хувьд өмнө нь Ангела Меркельтэй нэг намын нөхөд байсан ч хожим өрсөлдөгчид болж байсан удаатай. Харин энэ удаагийн сонгуулийн нөхцөл байдлыг ажиглавал германчууд түүнийг Европын хямралыг арилгах ерөндөг гэлцэж буй.

Йоахим-Фридрих Мартин Йозеф Мерц 1955 оны арваннэгдүгээр сарын 11-нд Баруун Германы Хойд Рейн-Вестфали мужид орших Брилон хотод Йоахим Мерц, Паула Совинни нарын гэр бүлд төржээ.

Түүний аав шүүгч мэргэжилтэй CDU-ийн гишүүн байсан. Ээж Совинни нь Францын Гугенот гаралтай, нутагтаа алдартай язгууртан гэр бүлийн нэг байсан бөгөөд өвөө нь Брилон хотын захирагч байжээ. Фридрих Мерцийн гэр бүр католик шашинтай бөгөөд тэрбээр бага насаа ээжийнхээ гэр бүлээс өвлөгдөн ирсэн Брилон дахь "Sauvigny House"-д өнгөрүүлжээ.

Мерц 1975 онд армид элсэж, 1976 онд Конрад Аденауэрийн сангийн тэтгэлгээр хуулийн чиглэлээр суралцсан байна. Дараа нь Боннын их сургууль болон Марбургийн их сургуульд мэргэжлээ дээшлүүлэн суралцжээ. Бонн хотод тэрбээр Картеллвербандын нэг хэсэг болох 1844 онд байгуулагдсан Ромын Католик оюутны ахан дүүсийн холбооны /KDStV Bavaria Bonn [de]/гишүүн байв. 1985 онд хуулийн сургуулиа төгсөөд Саарбрюккен хотын шүүгчээр ажиллах болсон байна.

Дараа жил Бонн, Франкфурт дахь Германы химийн аж үйлдвэрийн холбоонд дотоод өмгөөлөгчөөр ажиллахын тулд шүүгчийн албан тушаалаа орхисон байдаг.

Мерц франц, англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд  мэргэжил нэгт шүүгч Шарлотт Мерзтэй 1981 онд гэр бүл болсон байна. Хосууд гурван хүүхэдтэйгээ Зауэрланд мужийн Арнсберг хотод амьдардаг бөгөөд 2005 онд боловсролыг дэмжих зорилгоор "Friedrich und Charlotte Merz Stiftung" санг үүсгэн байгуулжээ. Мерц мөн лицензтэй нисгэгч бөгөөд 2022 онд өөрийн хувийн онгоцоор Германы хойд Силт арал руу улс төрч Кристиан Линднерийн хуримд ниссэн явдлаас болж шүүмжлэлд өртсөн удаатай.

Түүний ойрын хүрээлэл ямар хүн болохыг нь тодорхойлохдоо шар айрагт дуртай, хөгжилтэй нэгэн гэдэг. Гэсэн хэдий ч асуудалд маш нухацтай хандаж, ямар ч ажлыг сунжруулах хүсэлгүй нямбай хүн гэдгээр нь илүү мэддэг аж.

НАМЫН ЗАЛУУ ГИШҮҮНЭЭС УДИРДАГЧ БОЛСОН ОН ЖИЛҮҮД

Мерцийн улс төрийн замнал нь 17 настайдаа CDU намын Залуучуудын холбоонд элссэнээр эхэлжээ. Үүнээс найман жилийн дараа тэрбээр Брилон дахь Залуучуудын холбооны салбарын ерөнхийлөгч болжээ. Түүний улс төрийн үзэл баримтлал намынхаа гол хөдлөх хүч нь болж ирсээр 1989 онд Европын парламентад нэр дэвшиж, ялалт байгуулсан. Мерц Европын парламентад 1994 он хүртэл гишүүнээр ажиллаж байсан ч дотоодын асуудалдаа гол төлөв анхаарах болсон байна. Тухайн жилдээ Мерц Германы холбооны парламент болох Бундестагийн гишүүн болж, Хоксауэрланд дүүргийн Санхүүгийн хороонд үүрэг гүйцэтгэж байв. Түүний хувьд татварын мөнгийг гадагш гаргалгүй, улс орноо хөгжүүлэхэд зарцуулах ёстой гэж бат итгэдэг тул ямар ч нам, эвсэл, хороонд харьяалагдаж байсан ч санхүүгийн асуудлыг чухалчилдаг байжээ. Мерц хожим Канцлер Герхард Шрөдерийн анхны бүрэн эрхийн хугацаанд сөрөг хүчнийг удирдаж байв.

2002 онд тэрбээр Шрөдерийг огцруулах Эдмунд Стойберийн кампанит ажилд нэгдэж, санхүүгийн зах зээл, улсын төсвийн шинжээч болжээ. Үүний дараа Ангела Меркелийн удирдлага дор "CDU"-ийн гүйцэтгэх зөвлөлд багтжээ.

 

Мерцтэй 30 гаруй жил нөхөрлөж, ажиллаж буй CDU-ийн гишүүн Клаус-Питер Виллш хэлэхдээ, "Тэр бол гайхалтай илтгэгч, гүн гүнзгий сэтгэгч. Хамгийн гол нь тэмцэгч хүн" гэж тодорхойлсон. Мөн Мерц намаа удирдах гэж гурван удаа оролдож байсныг нь нуусангүй. Виллш энэ талаар хэлэхдээ, "2000 онд болсон намын тэргүүний санал хураалт бол Мерцийн хувьд бүтэлгүйтэл. Гэхдээ тэрбээр ард түмнийг өөртөө татаж чадсан. Мерц цагаачлалын хямрал, дотоодын санхүүд хатуу хянамгай ханддаг байсан нь хилийг нээлттэй байлгах бодлого баримталдаг байсан Меркельд ялагдсан юм. Хуучин коммунист зүүнээс ирсэн квант химич Меркель, барууны илэн далангүй хуульч Мерц нар хэзээ ч ил тод маргалдаж байгаагүй. Гэсэн хэдий ч Меркельд ялагдсан Мерцийн урам зориг замхарч, хэдэн жилийн турш улс төрөөс зайгаа барихад хүргэсэн" гэжээ.

Мерцийн хувьд намаасаа гарах болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Бүх зүйлийг дахин нэг эргүүлэн харах боломжийг гаргахын тулд" гэж CDU-ийн цахим хуудсанд нийтэлсэн байдаг.

Улмаар Мерц хувийн хэвшилд ажиллах болж, янз бүрийн компани, байгууллагыг удирдаж, саятан болсон байна. 2009 оны сүүл гэхэд Мерцийн улс төрийн замнал дууссан гэж хэлж болохуйц байв. Тэрбээр Майер Браун олон улсын хуулийн фирмд хуульч, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Гэхдээ гол төлөв санхүүгийн салбарт анхаарлаа хандуулж байсан нь түүнийг бизнес хийх чадвартай хүн гэдгийг нотолж, энэ удаагийн сонгуульд өрөндөө баригдах дөхсөн Германыг аварч чадна гэж сонгогчид найдаж буй.  Улс төрөөс цэвэр найман жил хол байсан Мерц канцлер Меркель албан тушаалаасаа огцрох болсон гэх мэдээгээр "эргэн ирэх" болжээ. Эл үед Мерц илүү хүчирхэг, өргөн цар хүрээний асуудлыг төвөггүй шийдэж чадах нэгэн болсон байв.

Түүний намаа тэргүүлэх эрмэлзэл нь алдраагүйг 2018, 2021 оны "CDU"-ийн удирдах албан тушаалын төлөөх сонгуулиас харж болно. Хожим 2022 онд Мерц намын даргаар сонгогдож, Меркелийн баримталж байсан бодлогыг 180 эргүүлсэн.

ҮЗЭЛ БОДОЛ, БАЙР СУУРЬ

Мерц чөлөөт зах зээлийг дэмждэг. Тэрбээр татварын хувь хэмжээг бууруулах, төрийн оролцоог багасгах, бизнесийн орчныг сайжруулах бүхий л арга замыг судалж, санал болгосоор иржээ. Тиймдээ ч Германы иргэд түүний хүчирхэг эдийн засгийн бодлогыг илүү сонирхож буй.

Мерц мөн Европын Холбооны дотоодын нэгдмэл байдлыг дэмждэг боловч аль ч улс зөвхөн өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаж, ямар ч гаднын нөлөөнд автахгүй байх ёстой гэж үздэг байна.

Тэрбээр мөн цагаачлалын хяналтыг чангатгаж, зөвхөн хуулийн дагуу зорилтот бүлгийн цагаачдад дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ. Улмаар дотоодын эдийн засаг, ажлын байрны салбарт зөвхөн хууль ёсны герман хүн үүрэг гүйцэтгэх болно гэж амлаж буй.

Нийгмийн халамжийн тогтолцоо нь хувийн салбарт илүү их ач холбогдол өгөх ёстой гэж Мерц үздэг. Энэ нь эдийн засагт илүү өрсөлдөөнтэй байдлыг бий болгож, нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад туслах болно тэрбээр тайлбарласан юм. Энэ удаагийн сонгуульд Мерц мөн адил эдийн засгийн асуудалд гол анхаарлаа төвлөрүүлсэн бөгөөд татварын хөнгөлөлт, зохицуулалтыг сулруулж, ажилсаг байдлыг дэмжих урамшууллыг зохих ёсоор нь олгох бодлого хэрэгжүүлнэ гэж амлаж буй.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN, BBC, FORBERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuun xamgaaltad 2025-02-20 132.194.13.93

-OS-

Avatar

Kmr +ytasaan##; + Erunxuilugchuurg Use &?(- AiMAArUBJTEI NZM xaanaxorgodoj bna?TOM TSUTSGIITEI, indn kazakrxyy @@, -ylcuun.) 2025-02-20 132.194.13.93

xaa gazaruin, daijsan gyilagchid ni y/tjij bna. Xylgailj blokloj

Kmr+ytasaan, yuch baigaad# NUraajglxyoz, Xynui yumuig BLRblgjsf. (-Boingm; concoj copy?+)

oyn Saityyd deer barsygtei ( gazr gazruin jijgyyd gyilagchid yrbagchdaar negyydkitdyyddaar xamjlag byrees xuideg, sanaatai sanaandgyi
zalulyylsan xyn baibal cyrgyylias xungulj, TODRUULAX.-ylcuun xamgaalaltad opocd-.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж