Сурвалжлага: Иргэд үнэ хямд, урамшуулалтай бэлэг хайж байна

Сурвалжлага: Иргэд үнэ хямд, урамшуулалтай бэлэг хайж байна

Сурвалжлага: Иргэд үнэ хямд, урамшуулалтай бэлэг хайж байна
Ард түмний өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баяр хэдхэн өдрийн дараа болно. Монголчууд уламжлалт баяраараа ах, дүү, хамаатан садангийнхаа гарыг цайлгадаг уламжлалтай. Энэхүү баярт нэг өрх дунджаар 1-2 сая төгрөг зарцуулдаг гэсэн Үндэсний статистикийн хорооны тооцоолол бий. Үүнээс зөвхөн гарын бэлгэнд багагүй мөнгө зарцуулдаг. Иймд гарын бэлгэнд зарцуулдаг мөнгөөрөө импортын бараа бус үндэсний үйлдэрлэлээ дэмжсэн бараа бүтээгдэхүүн сонгох уриалга гараад буй. Тэгвэл энэ удаа иргэд баярынхаа гарын бэлгэнд үндэсний үйлдвэрлэлийн ямар барааг чухам хаанаас, хэдэн төгрөгөөр авч болохыг сурвалжлав. 

Гар урлаж оёсон даавуун цүнх, тор, эсгий углааш, бэлэг дурсгалын лаан урлал, эсгийн дэвтэрний хавтас, үсний даруулга, хүүхдийн бойтог, гар аргаар хийсэн эдийн саван гээд сар шинийн баярын бэлгүүд өрөөстэй.

Эдгээрийг хөгжлийн бэрхшээлтэй зургаан иргэн хамтран хийсэн бөгөөд өөрсдийн гараар урласан бүтээлээ зарж байлаа. Тэдний урласан даавуун уут 5-20 мянган төгрөг, гар утасны уут 5000 төгрөг, лаан урлал 5-20 мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйлс 5000, эдийн саван 3000-5000 төгрөгийн үнэтэй. Харин бэлгийн багцууд нь 5000-30.000 төгрөгийн үнэтэй байлаа.

Харин хоёр лангууны цаана байрлах "Содон оймс" компанийн хувьд үүсгэн байгуулагдаад найман сар болж байгаа аж. Анх удаа сар шинийн үзэсгэлэнд ноосон оймсоо худалдаалж байгаа бөгөөд цаашдаа бүтээгдэхүүний төрлөө нэмж, даавуун оймс үйлдвэрлэнэ гэдгийг тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг П.Батболд хэлж байлаа.

Том хүний ноосон оймс 5000-7000 төгрөг, хүүхдийн ноосон оймс 4500 төгрөгийн үнэтэй. Хэрэв таван оймс худалдан авбал нэг оймс бэлэглэх гэнэ.

Түүнтэй хамт зэрэгцээ лангуун дээр удам дамжсан "Хөвчит нум" компанийн нум сум урлаачдын гар хийцийн болон бэлэг дурсгалын нум сум зарж байв. Үнийн хувьд 20-50 мянган төгрөг, мэргэжлийн харваачийн 950 мянган төгрөгийн үнэтэй.

 "Удам дамжсан долоо дахь үеийн урлаач нум сум урлаж байна. Улсын мэргэн Сүхбаатар гэж 80 гарсан буурай өөрөө зөвлөж, гэр бүлээрээ нум сум урлаж буй.

Манайх энэ үзэсгэлэн худалдаанд гурав дахь жилдээ оролцож байна. Бидэнд нэрийн барааны дэлгүүр байдаггүй учраас үзэсгэлэнд оролцож, захиалга авдаг" гэдгийг компанийн менежер Н.Баярмаа хэллээ.

Эм, био бэлдмэл, гоо сайхны "Монэнзим" үйлдвэрээс сар шинийн баярт зориулсан бэлгийн багцаа худалдаалж байна. Жишээлбэл, гоо сайхны дөрвөн бүтээгдэхүүнтэй багц нь 64.400 төгрөгөөр зарж байгаа бөгөөд нэг багц авбал дахин нэг багц бэлэглэх урамшуулал зарлажээ.

Мөн ванны давс, бөмбөлөг, биеийн тостой багцаа 29.900-19.900 төгрөг болон охидод зориулсан гоо сайхны багцаа 12.200-14.500 төгрөгөөр зарж байлаа. "Иргэд уламжлалт баяраараа байгальд ээлтэй, баталгаатай дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн авах сонирхолтой байдаг. Сар шинийн баярын гарын бэлэгний багцыг их худалдан авдаг" гэдгийг тус компанийн менежер Б.Ариунаа хэлж байв.

Сар шинийн үзэсгэлэн худалдаагаар бэлэг сонирхон яваа иргэн П.Цэнд-Аюуш "Уламжлалт баяраараа зочдодоо аль болох үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг бэлэглэхийг боддог. Ах дүү хамаатан садандаа хэрэгтэй зүйл бэлэглэхийг хичээдэг. Дотоодод үйлдвэрлэсэн зарим бараа бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй байх юм. Сүүлийн үед сонголт өргөнтэй, үнэ харьцангуй хямд болсон юм шиг харагддаг" гэдгийг хэлсэн юм.

Үзэгний сав, гар утасны тавиур, тавгийн идээний том жижиг модон цар, модон таваг, одонтой ээжийн одонгийн сав гээд бүх төрлийн модон эдлэл борлуулж буй лангуу бол "Эко гар утасны тавиур" компанийнх. Иргэд эндээс сар шинийн гарын бэлгээ сонирхохоос гадна тавгийн идээ засаг модон таваг худалдан авч байгаа харагдав.

"Манай компани үүсгэн байгуулагдаад таван жил болж байна. Сар шинийн үзэсгэлэн худалдаанд гурав дахь жилдээ орж байна. Жил бүр модон бүтээгдэхүүнийхээ төрлийн нэмж байгаа. Жишээлбэл, гурил элдэх гамбинзны багц 50 мянган төгрөг, хоёр ширхэг таваг гэхэд 25 мянган төгрөг, алдарт эхийн одонгийн хайрцаг 25-45 мянган төгрөг, үзэгний модон сав 25 мянган төгрөг, гар утасны модон тавиураа 10-20 мянган төгрөг модон гоёл чимэглэлийн хайрцаг, нялх хүүхдийнхээ хүй, сэвлэг хадгалах сав гээд импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үнээ хямдруулсан гэдгээ компанийн борлуулалтын мэргэжилтэн Б.Батхишиг танилцууллаа.

Ахуйн хэрэглээний "Амура" брэнд гэхэд ургамлын гаралтай жимс, хүнсний ногоо угаагч үйлдвэрлэхээс гадна гарын шингэн саван, ая тавга угаагчийг үйлдвэрлэдэг байна.

Сар шинийн баярт зориулан 13-20 мянган төгрөгийн бэлгийн багц гаргаж, иргэдэд үйлдвэрийнхээ үнээс хямд зарж байгаа гэдгийг онцолж байв. Харин угаагч, тос нь тус бүр нь 6000-7000 төгрөгийн үнэтэй.

"Манай бүтээгдэхүүн нь жимс, хүнсний ногооны хадгалагч бодисыг арилгаж, ургамлын гаралтай түүхий эдээр хийсэн, органик гэрчилгээтэй. Угаагч бодисоо жимс, ногоо руугаа шүлшиж, 20-30 секунд болсны дараа цэвэр усаар зайлж хэрэглэдэг. Манай компани анх удаа сар шинийн баярт зориулсан "Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцож байгаа бөгөөд иргэд манай бүтээгдэхүүнийг сонирхон авч байна" гэдгийг тус компанийн борлуулагч Г.Цолмон хэлсэн юм.

Гэрэл зургийг С.Алтангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-02-20 66.181.161.226

undesni uildver geched oligtoi bish,idej uuh yum avahaar tivogguu ongoilgoj chadhgui uur barchihdg,ongoino gej bhgui,tom humus chadahgui bhd,hund igihgui gej bga yum shig ongoij neeh hetsu,huvtsas geher ongni songokt avsh yum bhgui,noos nooluur hemje bhgui,tom jijig deer foirosni hasah hereg garna,deer ued temsiin huhduud ijil huvtsasldg shig,mngo olohr unetei,zagvar muu,pazmergui top nerteigion bga tsarai,darga boss gesnguud iqni adil avsndaa avch oroh gej bga ayatai ard tumend gej hiihgui,or

Avatar

Баажаа 2025-02-20 202.55.188.103

Амар байга уу нь хаана байдаг юм бэ? Хаяг байршилаа тодорхой биччихэд яадаг байна даа, эрээд хараад олсонгүй

Avatar

Нэргүй 2025-02-20 103.57.92.224

оршуулгын үлй биш сариун цэврийн зүйл тухайлбал саван,мэтийн зүйлийг хэн бэлгэнд өгөх вэдээ. одоо энэ нум сум мэтийн хогоор хүн яах юм бэ, ерөөсөө бүхнийг төлөөлөг мөнгө л бэлэг шүүдээ. түүнээс биш хэн хүнд хүсээгүй материаллаг зүйл бол хог тул гэрээс нь гараад л үүдэнд нь хаях хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-02-20 202.126.90.125

Хотол олноороо тарган тавтай сайхан шинэлцгээгээрэй

Avatar

содон 2025-02-20 139.5.218.27

үялдвэрийн үнээс доогуур гэж яаж гажихаараа ингэж хэлнэ вэ

Avatar

зочин 2025-02-20 103.168.34.36

Энэ нь хаана байгаа юм болд оо

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.186.177

Үйлдвэрийн үнэ, үйлдвэрийн үнээс хямд гэсэн юм байдаггүй юмаа оркуудаа

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.191.236

байдгиймаа хө,зарагдахгүй бараагаа баяр наадмыг далимдуулж наймаалан,хүнд хэрэггүй хогноосоо салахыг хэлдгиймаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж