Төр дэмжсэн “Авлига” хороолол

Төр дэмжсэн “Авлига” хороолол

Төр дэмжсэн “Авлига” хороолол

Улаанбаатар хот хоёр жилийн өмнө үерт автахад Сэлбэ, Туул, Дунд гол даган хууль зөрчин баригдсан барилгуудыг нураах шийдвэрийг албан тушаалтнууд гаргахад  “Авлига” нэрээр олноо танигдсан “Аqua Garden” багтсан.  Гэвч уг орон сууцны хороолол баригдсаар ашиглалтад ороход төр дэмжлэг үзүүлжээ гэж тодотгоход буруудахааргүй байна. Учир нь, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Аqua Garden”-д цахилгаан нийлүүлэхгүй гэдэг шүүхийн шийдвэр гараагүй тул эрчим хүчээр хангаж байгаа юм билээ” гэх тайлбараас ойлгож болно.

Уг нь дээрх газарт анх усан парк барих нэрээр 2008 онд газрын зөвшөөрөл авсан ч орон сууц барьсан, мөн Дунд гол орчимд барьсан тул Усны тухай хуулийг зөрчсөн болох нь холбогдох газруудын хяналт шалгалтаар тодорхой болж, эцэстээ шүүх дээр асуудал очсон.

Гэвч эзэмшигчид нь газрын зөвшөөрлөө авсан гэдгээр шалтаглан барилгын ажлаа үргэлжлүүлсээр уг хотхоны эхний хэсэг нь энэ хавар ашиглалтад орох болж буй. Захиалга ч аваад эхэлсэн байдаг. Тодруулбал, орон сууцныхаа 1 м2 талбайг 5.2 сая төгрөгөөс 5.4 сая төгрөгөөр үнэлсэн. Одоогоор хэчнээн хүн захиалга өгсөн нь тодорхойгүй ч ашиглалтад орсон нөхцөлд иргэд амьдарч таарна. Энэ тохиолдолд Усны тухай хуулийг зөрчсөн барилгад амьдарч байгаа иргэдийг хөөх үү, эсвэл бууж өгөөд амьдрах эрхтэй нь үлдээх үү гэдэг бас нэг асуудал нэмэгдэх болж таарч байна.

Ердөө хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод үер бууж, хүний амь нас эрсдэн, олон арван аж ахуй нэгжүүд хэдэн зуун сая төгрөгийн хохирол амсан, голын гольдролыг өөрчилж барилга барьсан аж ахуй нэгжүүд, мөн газрын зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэх асуудал Ерөнхий сайдын төвшинд яригдаж өндөр авч байсан ч өнөөдөр мартагдсан сэдэв болж хувирчээ. Сүх далайтал үхэр амар гэгчээр нийслэлд үер буутал энэ сэдэв хөндөгдөхгүй нь бололтой.

Хуулийнхан үер буусан жил хотоос нэр бүхий хэдэн хүнийг саатуулаад тавьсан.  Ухаад төнхөөд “но” гараагүй юу, аль эсвэл зөвшөөрөл олгосон хүмүүс нь төрийнхнөө аргалчихсан уу, хууль зөрчиж баригдсан барилга хэзээ мөдгүй ашиглалтад орох болж байна.

Энэ янзаар бол удахгүй уг барилгыг Улсын комисс хүлээн авсан мэдээ цацагдаж эхлэх биз.

Ер нь ийм байдлаар хууль зөрчсөн барилгууд голын ай сав дотор баригдсаар байвал цаашдаа төр нь эрчим хүчээр хангаж, барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжоор хангасаар л байх бололтой. Учир нь, шүүхээс “Эрчим хүчээр хангаж болохгүй” гэдэг шийдвэр гаргаагүй гэж дамшиглаж байна. Шүүхээс дээрх шийдвэр гаргаагүй байлаа ч Усны тухай хуулийг зөрчөөд барилга барьсан нь үйл ажиллагааг нь зогсоох хэмжээний үндэслэл боловч цаагуураа эрх ашиг холбогддог уу, аль эсвэл үнэхээр тэмцээд дийлэхгүй байгаа юм уу.  Хууль зөрчигчдийн өмнө төр үнэндээ жулдах боллоо.

Эцсийн эцэст хууль зөрчсөн нь төрийн дээр гардаг болох нь. Үр дагаврынх нь эцсийн хохирогч иргэд л болдог.

Байгалийн гамшгийн өмнө Монгол байтугай дэлхийн том гүрэн хүчин мөхөстөж буйг өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д дэгдсэн түймэр харуулсан.

Улаанбаатар хотод нэг шөнө бороо ороход л Туул, Сэлбэ гол дагасан нийтийн эзэмшлийн орон сууцнууд усанд автаж, хэдэн зуун айл цахилгаанаа хязгаарлуулж, амьдрах аргагүй болж байсан нь саяхан.

Тиймдээ ч түүнээс сургамж авч, голын гольдрол өөрчилж, барилга барьсан компаниудад хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байсан ч хоёр жил өнгөрхөд өнөөх л бахь байдгаараа.

S.Outlet, Шунхлай ШТС-ын түгээх станцыг буулгаж, камераар харуулсныгаа тусгай бүсийн зайлшгүй нураах шаардлагатай обьектуудын жагсаалтыг хаав бололтой.

Уг нь үер буусны дараа Онцгой хамгаалалтын бүс буюу Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байгааг нийслэлээс мэдээлсэн. Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр ч гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлэхээр болсон. Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван обьект нэр заан дурдагдахад "Aqua garden" буюу авлига хороолол багтсан ч энэ хугацаанд төр нь цахилгаан, дулаанаар хангасаар ашиглалтад орох боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.184.236

Эхлээд цаг уурч, ус судлаачдаас зөвшөөрөл /гарын үсэг/ авах нь зүй. Нарийн мэргэжлийн хүмүүсийг оруулахгүйгээр эрх мэдэлтнүүд дураараа дургиж гай тарьдаг бусуу

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.184.236

Нэн түрүүнд цаг уурч

Avatar

Нэргүй 2025-02-20 202.55.188.106

Төрийхөн авилга авдгийн тод жишээ.

Avatar

Нэргүй 2025-02-20 222.111.44.35

яАвилга хороолол бол авилга эрч хүчтэй байгаагийн тод жишээ юм даа

Avatar

бөб 2025-02-20 59.153.113.79

Энэ хотхоныг их л хараалаа. Энэ нөхдүүд яагаад усан парк барьсангүй вэ? Манай зээлийн хүү өндрөөс болов уу, Хэт хүйтэн байв уу? Яагаад шууд орон сууц барьж зарж ашгаа хурдан авахыг бодов? Уул нь усан парк баривал гадагшаа урсах мөнгө үлдэх юм байгаа юм. Энэ талаар төр нь анхаарал тавимаар байна. Анхнаасаа луйвар хийх гэж байсан бол өөр хэрэг.

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.176.74

Монголын төр, засаг хүчин дорой бөгөөд харин авилгачин, луйварчид нь дийлсээр байгаагийн амьд гэрч, баримт нь энэ хороолол болж байна. Аймшиг шүү!

Avatar

зочин 2025-02-20 139.5.217.148

ЕС Хотын захирагч нар Авлига хороолыг буулгахыг удаа шаардсан ч эцсийн шийдэл шүүх,,,

Avatar

Мөнх 2025-02-20 66.181.188.217

Авилга хороололд амьдрах хүмүүс төв замруу орох гэж алийгаа алдана даа. Тэгээд бас хүүхдийн сургууль цэцэрлэг байхгүй. байрны чинь үнэ шалдаа бууна. Шатна. Одоо яая гэхэв. Тав тухгүй байнга галт тэрэгний дуунд "бүүвэйлэгдсэн" газарт насаараа амьдарч дээ хүмүүс.

Avatar

Нэргүй 2025-02-20 59.153.115.174

Энэ хорооллын хувьд бол үер нээх чухал нөлөө үзүүлэхгүй.Гол нь хууль зөрчиж авмлгын аргаар газар авч барьсан нь асуудалтай

Avatar

ЭРДЭНЭ 2025-02-20 66.181.168.8

МОНГОЛ АРДЫН НАМ БОЛ АВЛИГЫН УУРХАЙ БОЛСОН НАМ.
МОНГОЛ АРДЫН НАМ БОЛ АВЛИГЫН УУРХАЙ БОЛСОН НАМ.
МОНГОЛ АРДЫН НАМ БОЛ АВЛИГЫН УУРХАЙ БОЛСОН НАМ.
МОНГОЛ АРДЫН НАМ БОЛ АВЛИГЫН УУРХАЙ БОЛСОН НАМ.

Avatar

чулуун 2025-02-20 157.15.7.105

Зөвхөн орон сууцны хороолол барих нь хувийн бизнес. Орчин тойрныг нь тохижуулах нь иргэдийн төлөөх нийгмийн үүрэг хариуцлага. Иймээс үерээр нурсан гүүрийг сэргээн засварлах төдийгүй Паркад буй Төрийн далбаа болон Соёмбо хөшөөг холбосон явган явдаг өргөн чөлөөг байгуулааасай. УБ хот Авилгын хорооллын түншлэлээр үүнийг бүтээн босгож, "Авилгын" гэсэн муу нэрнээсээ салах боломж байна даа сэтгэл байвал.

Avatar

Нэргүй 2025-02-20 202.131.234.123

тэр нэг үйл лайтай гүүрийн дүүжин гүүр болгооч.

Avatar

Нэргүй 2025-02-20 103.57.92.112

зөвөө??зөв шийдсэн байна???

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.180.97

Орчин үед далай тэнгист ч ер нь бол дэлхийн хотууд дандаа гол мөрний дагуу л сүндэрлэсэн өнгө үзэмжтэй байдаг манайд л бүх юм нураана эвдэнэ хураана хорино гэх юм. Үнэхээр төр мэргэжлийн юм мэддэг бол нэмэлт хамгаалалтын даалгаварууд ил тод өгөөд хариуцна гэдгээ хэлэх хэрэгтэй. хөрөнгө зараад босчихсон барилгыг нураана гэж юу байсан юм. Улс төрчид зөвшөөрөл өгч шийдвэрлэчихээд хоорондын тэмцэлдээ "авилга" нэр хоч өгч хүний хөрөнгөөр нөгөөгөөгөөсөө өшөө авч тоглодогоо боль…

Avatar

Нэргүй 2025-02-20 59.153.115.11

Аргагүй шүү дээ цаад эзэн нь Чойжилсүрэн гээ биз дээ

Avatar

Нэргүй 2025-02-20 202.126.89.22

Хөдөний айл бууц сэлгэхдээ , зун. гэрээ барих газраа хаяанаасаа ус орохыг их ажиглаж буудаг.,малын хашаагаа ус орохгүй газар слнгож барьдаг. Хотод зуслан ,хашааны газрын зөвшөөрөл авахад тухайн газрыг ганцхан кадастрын хувийн компаны хүн. ирж газар хэмждэг, газрын албаны байцаагч нь ямар ч хяналт тавьдаггүй, зөвхөн гарбн үсэг зурж , бичиг цаас эмхэлэх үүрэгтэй. Иргэдтэй их бүдүүлэг харьцдаг., загнадаг. Хаана ямар газар , ямар эрсдэл тэйг огт авч үздэггүй. сэтгүүлч, орчуулагч үүнийг бичив

Avatar

Нэргүй 2025-02-20 45.117.34.139

Тэр байранд нь хүн орохоо л больчих, тэгээд асуудал шийдэгдэнэ.

Avatar

ЗОЧИН 2025-02-20 60.34.125.198

МАШ ИХ ХУУЛЬ ЖУРМЫН ЗӨРЧИЛТЭЙ, ХҮН АМЬДРАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙ БАРИГДСАН ЭНЭ БАЙШИНГУУДЫГ ТӨР, ЗАСАГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАД НЬ БУУЖ ӨГӨӨГҮЙ, ТОМ ДАРГА НАР АВИЛГА АВААГҮЙ Л БОЛ ҮГ ДУУГҮЙ БУУЛГАЖ ХОГИЙГ ЦЭВЭРЛҮҮЛЭХ ЁСТОЙ. ОЮУНЭРДЭНЭ, НЯНБААТАР, ЧОЙЖИЛСҮРЭН НАР ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВААД ИНГЭЖ БУЙ БАЙХ. ТЭРНЭЭС БИШ НУРААХ ЁСТОЙ.

Avatar

шар 2025-02-20 66.181.164.23

Захирал нь Оюун эрдэнийг дуудаж загнасан гэсээн, саяханаас Чойжоог дууддаж бас ббахан загнасан сурагтай Нянбаа нтр бол жижигдэнээ за тгд мөнгөний өмнө босох тэнхээтэй хүн Монголд байхгүй ээ бүгд жүжиг,харин хятад бол өөр Ши дарга уурлалаа маргааш нь толгой бөндгөс.. ийм учраас л Хятад дэлхийд цойлоод байгаа юм л даа, манайхан авлигатай тэмцэнэ гэж өт хорхой жараахай нтр барихдаа бол гаргуун

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.182.34

Нэгэнт барьж босгосон барилга байшинг нураана гэж юу гэсэн үг вэ ?! Байшинг ашиглалтанд оруулаад, харин үер ээс хамгаалах нэмэлт байгууламж хийж, зардалыг нь бур уутай ХХК, хүмүүсээс гаргуулах нь зүйтэй !
Хэдэн үеийн гуйлгачингийн сэтгэлгээнээс үүсэьтэй атаа хорслоо сайн дарж, ухаантай хандаж, зөв сэтгэцгээ !

Avatar

ХУУЛЬЧ 2025-02-20 202.9.46.6

ХӨРӨНГӨ МӨНГӨӨ ГАРГААД ОРОН СУУЦ БАРИХААР УЛААН ШУГАМАА ТАТААД БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЖ ,,ИРГЭДЭЭС , ЗАХИАЛГА АВААД ТЭР НЬ ХҮНИЙ АМЬДРАХ,,, АЖ ТӨРӨХ ОРОН СУУЦ БОЛОХООР НУРААЖ ШУДАРГА ЁС ТОГТООЖ ,,, АВИЛГАЛЫГ ЗОГСООН ГЭДЭГ ӨӨРӨӨ ЭХНЭЭСЭЭ ЗҮҮНИЙ ХЭЛБЭРИЙН ДУНДААС НЬ АШИГ ХАЙСАН ,,,АЖЛЫГ НУРААЖ КАМПАНИУДАА ДАМПУУРУУЛАХ ГЭСЭН УЛС ТӨРЖИЛТ,,,, НУГАЛАА БАЙСАН ШҮҮ ДЭЭ.,,,ТЭР АВИЛГАЛЫГ ТҮШМЭДҮҮД ЭРХ МЭДЭЛТЭНГЭЭС ХАЙЖ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ СУР,,,,,

Avatar

Нэргүй 2025-02-20 103.212.162.104

Наад Авилга хорооллоо нураахгүй юм бол одоо хажуугаар нь явсан засмал замаа буцаагаад нээгээч. өч төчнөөн хүний маш чухал товч зам байсан. хаагаад худлаа юу ч хийхгүй таг болчих юм!!!

Avatar

Нэргүй 2025-02-20 202.126.89.22

Газрын зөвшөөрөлийг осол аюулын лайг нь үүрдэгээрээ. улсын онцгой байдлын газар, геодизи , ус, цаг уурын чиглэлийн судалгааны байгууллагуудын судлаач эрдэмтэдийн судалгаан дээр үндэслэн. газрын зөвшөөрөл олгговол аюул гамшигт үзэгдлээс зай барьж болох юм шиг. Том байгууламжийн газрын зөвшөөрөлийг онцгой байдлын газар онцгой эрхтэй өгдөг бол дараа нь гарах эрсдэлээ бодолцоно биз дээ.. Иргэд эрсдэлээ тооцохгүй халиа тошин үүсдэг газар буугаад гэр хашаа нь мөсөнд автаад зохиомол гамшиг үүс

Avatar

зочин 2025-02-20 66.181.188.246

soutlet нураагаад хохироогоод хаячихлаа. Дампуу авлигад идэгдсэн нөхөд…

Avatar

Нэргүй 2025-02-20 192.82.64.133

Avilgal horoololiig komis awchihaar avilgal awsan boloh bhdaa kkk

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.177.36

Айхтар үер болж хэцүү гамшиг болохвий дээ

Avatar

зочин 2025-02-20 66.181.190.29

Хууль хяналтын байгууллага нь шалгаад ,шүүх нь шийдвэрээ гаргана биз, Энэ асуудал шүүх дээр байгаа гээ биз дээ, Засгийн газар,хотын захиргаа шийдэх асуудал биш, Үүнийг бүү улс төржүүл, Мал шиг бусад рүү дайрахаа боль, Хуулий хүндэл,Хуулиа мөрд, Бусдыг гүтгэх,нэр төрийг нь сэвтүүлэх гэж оролдох нь ариун зүйл биш,

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.184.236

Аан за, хууль журмаа биелүүлж байгаа нь энэ юм биз дээ. Уг нь тусгай бүс дээ

Avatar

-ylcuun -OB- 2025-02-20 132.194.13.93

OC

Avatar

XT ? 2025-02-20 132.194.13.93

xsgyi, xoox;

Avatar

(nisravni NastyBLr worker ynef,) gobrt jtoz always 2025-02-20 132.194.13.93

1.(cyrgyyli deer bgaa ni, erxyyryy medeel; )
2. (zoxion baigyylagchuin ygeer xuduldug,) gadni kamer+ytasaar, ebrei emleguin ner barij (-Sponsordyyldag.)
2. Xybuin emleg Ubchlyylex xandlagataizardal & mepgejluun bush xyn tolgoildog. Ubjtei xyn Tur demjsen gej XULGAICH WORKEr tsarailjee.

( 710 rush street south bend in 46601 303-812-3000)

Avatar

Нэргүй 2025-02-20 202.126.89.22

Барилга нь нилээд гүыцэтгэлтэй байххад үер болсон байх аа. . гэхдээ байгалийн давагдашгүй хүчтэй үзэгдэлээс айдаггүй юм байна. Монголчууд хэзээнээс голын эрэг дээр гэрээ барьдаггүйштэы.. Хаан жимсний үйлдвэр Туул голын нэг татуурга горхийг дайруулан баригдсан байсан ,өнгөрсөн зун үерт автсан гэсэн..Хэрвээ байгалийн аюулт үзэгдэл болбол нөгөө газ дэлбэрсэн орон сууц шиг болбол, хариуцлагыг хэн үүрэх вэ?,оршин суугчидад хэн туслах вэ?, Татвар төлөгчидийн мөнгийг л. үргүй зардалд гаргана

Avatar

Нэргүй 2025-02-20 202.126.88.135

Дээдчүүл авилгад идэгдсэний тод жишээ

Avatar

зочин 2025-02-20 202.131.232.157

устай ойрхон гээд газар олгодоггүй байж бүтэн барилга бариулчих юм

Avatar

Нэргүй 2025-02-20 188.162.254.67

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

Avatar

Del 2025-02-20 202.55.188.119

авилгалтай тэмцээч энэ тэмцэлээ эрчтэй хийхгүй бол ямар ч мега төсөл явахгүй шүү

Avatar

Нэргүй 2025-02-20 59.153.113.187

Бид ийм л цаг үед, ийм л нийгэмд амьдарч, дээрэлхүүлж, үл тоолгуулж, доромжлуулж, ард иргэдээ хүн гэж үзэхгүй төрийн дор арай ядан өдрийн хоолоо залгуулж, түгжрэлд алтан цагаа үрүүлж, хорт хавдраар өөрийгөө болон хайртай хүмүүсээ алдсаар амьдарч бна даа. Монгоь хүмүүний сахуул ухааныг март. Хувиа болсон бэртэгчин сэтгэхүй ноёлж, даралж бна.

Avatar

ИРГЭН 2025-02-20 103.57.94.128

*Авилгажсан* – Монголын Төр засгийн Билэг тэмдэг бол энэ Авилга хороолол,,,,,,,

Avatar

Нэргүй 2025-02-20 59.153.112.73

ЧОИЖО ЭЗЭН СУСАН

Avatar

Huz 2025-02-20 122.201.23.66

barilaa horiloo sullalaa…nuraanaa hoshgirloo .boslooo

Avatar

Нэргүй 2025-02-20 124.158.106.23

Усан паркаа бариачээ. Монгол шиг усгүй газар усан парк л амралт болдог. Монголчууд ус бараадаад Солонгос, Байгал нуур, Вьетнам, Тайланд …… руу гүйдэлтэй болж валютаа алдсаар байна.

Avatar

Нэргүй 2025-02-20 124.158.106.23

Сумяабазар авилга авч энэ газрыг өгсөн нь тов тодорхой доо, уул нь. Гэвч хүчирхэг авилгачид ялж бана.

Avatar

Иргэн 2025-02-20 66.181.182.195

Үерийн эрсдэлтэй байр худалдаж авбал иргэдийн хохь нь болохоос яах мэ? дээ. Хууль зөрчин барилгын зөвшөөрөл өгсөн, БХБЯам, газрын алба, шүүх хяналтын байгууллага, Уг барилгыг мэдсээр байж зөвшөөрөл өгсөн УЛСЫН КОМИСС, Төрийн эрх мэдэл бүхий нууц ноёонтгууд гээд их л олон хүн холбогдох байхдаа??? Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга ажлаа шударга хуулиа дээдэлж ажиллаасай дээ. Төрийн хуулийн дээр гарсан энэ AGUA GARDEN нь чинь яасан даварсан этгээд вэ? амандаа авилгын мөнгө чихээд дуугарч ??

Avatar

зочин 2025-02-20 66.181.184.96

Нураахгүйээ. Нилээд хэдэн жилийн өмнө Тэнгис кинотеатрын урд усан оргилуур барина гэсэн реклам байлгаж байснаа
хорин хэдэн давхар MN TOWER барьчихаж билээ. Энэ барилгын ажлыг гүйцэтгэж байх үед 19 настай оюутан залуугийн толгой дээрээс барилгын тулгуур төмөр унаад алчихаж билээ. Тухайн үед их л дуулиан болж усан оргилуур барина гэсэн газарт зөвшөөрөлгүй
20-оод давхар барилга барьж байна, буулгана гээд бас л буулгаагүй дуусгуулсан юм даа. Төр хүчгүйээ хүчгүй, Монголд мөнгө л хүчтэй

Avatar

зочин 2025-02-20 66.181.160.31

Энэ хороололруу бараг л улсаараа дайраад дийлсэнгүй дээ Яг цаад эзэд нь хэн байдаг юм болоо

Avatar

Нэргүй 2025-02-20 202.131.234.123

чойжил бирд гэдгийг мэдлээ.

Avatar

Нэргүй 2025-02-20 202.21.104.2

Бүтээн байгуулалтаа нураадаг улс Монголоос өөр байхгүй. Одоо энэ сэдвийг сөхөх ямар ч шаардлага алга. Хүн бүр доор бүрнээ өөрийн асуудал байгаа. Түүнийхээ төлөө байх нь зөв. Ийм мэт барилгын төлөө санаагаа чилээх хэрэг юу билээ.

Avatar

Зочин 2025-02-20 202.126.92.98

Энэ барилга хэзээ нэгэн цагт үерт урсах болно. Иргэд минь ийм орон сууц авч хохирвоо. Зарах гээд хэн ч авахгүй байр шүү

Avatar

Нэргүй 2025-02-20 202.131.234.123

тэндээ үхлээ худалдаж авах нь тэр хүний эрх мөн

Avatar

иргэн 2025-02-20 103.168.34.52

Нямбаатар худлаа ярихаас хэтрэхгүй байна даа. авилга хороолол нурааж дахин нэг ч хууль зөрчсөн барилга бариулахгүй гэсэн худлаа байгаа харин ч өмнөхөөсөө илүү олон байшин иргэдийн зорчих орон зайг хааж боссоор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж