УИХ-ын дарга улс төрийн шинэ соёлоо тогтооно уу!

УИХ-ын дарга улс төрийн шинэ соёлоо тогтооно уу!

УИХ-ын дарга улс төрийн шинэ соёлоо тогтооно уу!

126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ “Шинэ цагийн парламентын ёс зүй, улс төрийн соёл өнөөдрөөс эхлэж байна” гэж онцлож байсан. Шинэ цагийн парламентын ёс зүй, улс төрийн соёлд УИХ-ын гишүүдийн ёс суртахуун ч багтаж байгаа нь тодорхой. Товчхондоо, парламентын танхимаас шударга ёсыг эхлүүлэхээ спикер амалсан нь тэр биз.

Парламентын гишүүний ёс зүй, тэдний үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой асуудал УИХ-аар ордог ч, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байсан нь цөөхөн. 2016-2020 оны парламентын үед УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдсон тул, Н.Номтойбаяр ХНХ-ын сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж буруутгагдан өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байсан билээ. Харин Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гийн мөнгийг төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниудад тараасан, өөрийн компанидаа давуу эрх олгосон гэх үндэслэлээр УИХ-ын олонх нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хүлээж авсан юм.

Тэгвэл өмнөх парламентын/2020-2024/ үед нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байсан бол АН-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, МАН-ын гишүүн Т.Аюурсайхан нарыг Улсын ерөнхий прокуророос оруулж ирсэн хүсэлтийн дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг ангийн нөхөд нь дэмжиж, харин Н.Наранбаатарыг авч үлдсэн. Харин Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн ч Ё.Баатарбилэг “шар шувтлалгүй” бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан юм.

ҮХНӨ, Сонгуулийн тогтолцооны шинэчлэлт, Улс төрийн намын тухай хуулийн реформын хүрээнд парламентын гишүүдийн тоог 126 болгосон. Мөн УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд парламентад улс төрийн таван нам суудалтай болсон юм.

Шинэ парламентын бүрэн эрхийн хугацаа эхлээд удаагүй ч нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудал улс төрийн нэг сэдэв боллоо.

Тавантолгойн нүүрс, төмөр зам тойрсон том хэрүүл зодооны дуулиан дунд МАН-ын бүлгийн гишүүн Э.Болормаа, АН-ын бүлгийн гишүүн Д.Цогтбаатар нарыг эргүүлэн татах нөхцөл бүрдсэн агаад хаврын чуулганы бас нэг халуун хэрүүл болж магадгүй байна.

УИХ-ын хоёрдугаар тойрог буюу баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан Э.Болормаа нь Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл тул гэж буруутгагдан, түүнийг эгүүлэн татахыг улс төрийн зарим намаас шаардах болсон.

Эгүүлэн татах асуудлаар УИХ-ын гишүүн Э.Болормаа “Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй.Би нутгийнхаа эрх ашгийн төлөө дугарч байгаа учраас олон хүний дургүйг хүргэж байгаа байх.Намайг хувийн бизнесгүй, эрх ашиггүй гэдгийг баруун бүсийн иргэд мэдэж байгаа” гэсэн тайлбар өгсөн бий.

Хангайн бүсэд АН-аас нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Цогтбаатарыг эгүүлэн татах үндэслэл бүрдсэн.  Д.Цогтбаатар нь Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэж анхан шатны шүүх үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 20 сая төгрөгөөр торгох ял оноосон бий. Анхан шатны шүүхийн шийдвэрийг УДШ-ээс хэлэлцэн хэвээр үлдээсэн. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу Д.Цогтбаатар төрхөмдөө буцах нөхцөл бүрдсэн гэсэн үг.

Түүнчлэн АН-ын жагсаалтад бичигдэн УИХ-ын гишүүн болсон Ц.Мөнхтуяа, ИЗНН-ын листээр парламентад орж ирсэн М.Нара-Нарантуяа нарын хувийн ёс суртахуунтай холбоотой асуудлыг ч  УИХ-ын ёс зүйн хороогоор хэлэлцэх ёстой. Хуулийн засаглалтай, ёс зүйн хэм, хэмжээгээ мэддэг улс оронд хууль тогтоодог эрх мэдэл бүхий хүн иргэдээ  үг-үйлдлээрээ заналхийлж, олон нийтийн сүлжээнд гутаан доромжлох нь огцрох үндэслэл болно. Харамсалтай нь, Монголын парламентаас ёс зүй хайснаас өвсөн дотроос зүү эрсэн нь илүү амархан байж магадгүй юм.

Иймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үнэхээр шинэ цагийн парламентын ёс зүйг үлгэрлэж, Монголын улс төрд шинэ соёлыг суулгая гэвэл хууль тогтоох байгууллагаас шударга ёс, хууль тогтоогчдоос ёс суртахуун нэхэх цаг болжээ. Тэр тусмаа хууль тогтоогчид баталсан хуулиа өөрсдөө дагаж мөрдөхгүй юм бол УИХ хууль батлаад хэрэггүй.

Хууль зөрчсөн гишүүдээ парламентын танхимаас хөөж явуулахгүйгээр УИХ-д бий болоогүй шударга ёсыг улны иргэдээсээ бүү нэхээрэй!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-20 202.179.18.229

Амарбаясгалан худлаа яриад чадахгүй ээ өөрөө нүүрсчин.

Avatar

Нэргүй 2025-02-20 139.5.218.71

1 ба 4-рийг нэн дариуд хойт мөрийг нь уншаад хөөж явуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2025-02-20 139.5.218.27

ар муутай гээд нарааг жаахан ноолох байлгүй тэхдээ нараа байж л аайг

Avatar

Нэргүй 2025-02-20 85.117.112.193

Даанч Болормаа УИХ-н гишүүнээр сонгогдсонд их л гайхсан юм.Мөнгөөр зодиж ээ

Avatar

Нэргүй 2025-02-20 139.5.216.107

BOOBN XXNO80955877

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.160.77

нара заваан гахайг зайлуул бузарын ггичий

Avatar

Мухулай 2025-02-20 202.131.225.242

Монгол улс, төр соёмбоо хүндтэтгэж дээдэлж эрхмэлэх ёс зүй ухамсар байхгүй бол бид өөр хаана юунд итгэх ёстой юм бэ. Төрийн тогтолцоо менежмент сайн биш байгааг бид бүгд ойлгож мэдэж байгаа хэдийч төр улсаа тэр тусмаа хууль тогтоогчид хуулиа дээдэлж өөрсдөө дагаж мөрдөхгүй юм бол одооны жишиг мөхөж буй улс шиг замхраад дуусна шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-02-20 103.168.34.97

76 г дийлэхгүй байж 126 болгож тэжээгээд оны эхний улирлаас төсөв тодотгох яриатай. Дсмпуурсах үмваах

Avatar

Нэргүй 2025-02-20 139.5.216.107

ANUSDI80955877VANXANDI

Avatar

Нэргүй 2025-02-20 103.242.47.254

ёс зүйгүй гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс батлалцсан хуулийг хэрэгжүүлэхгүй байж болно

Avatar

Зочин 2025-02-20 103.57.92.37

Амарбаясгалан гэгч нүүрсчин өөрийг нь илчилнэ гээд айж бгаа маш их но-той нөхөр энд тэнд очоод худлаа яриад явнаа бас малчдын хоршоо гэж өчнөө мөнгө тараасан/сонгуулийн шоу/ тэр портер болсон удахгүй ээ чи дээлээ нөмрөнөө

Avatar

ЗОЧИН 2025-02-20 60.34.125.198

5ТОЛГОЙН "БОРТЭЭГ" ТОЛГОЙН ОРД, МӨН 30 САЯ ДОЛЛАР ЮУ 100тэрбум төг-ИЙН НҮҮРСНИЙ ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ ДАРГА АМАРБАЯСГАЛАН ӨӨРӨӨ ОГЦОРЧ, ГИШҮҮНЭЭСЭЭН ТАТГАЛЗВАЛ ШИНЭ СОЁЛ ТОГТОНО. ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭ, ХОГОО.

Avatar

Иргэн 2025-02-20 202.126.90.176

Манхй энэ хэд Гишүүнээсээ татгалзах Өргөдлөө өгчихнө дөө.Залуучууд их өөр болсон ш дээ.Болормаа манлайлаад өгнө Та нар харж л байгаарай.Тэд бол Шударга гишүүд.Нам нь зөвшөөрөх эсэх нь Эргэлзээтэй дээ.Гэхдээ л Болормаа өгнө гэвэлиөгнө маш өндөр боловсролтой эмэгтэй ш дээ

Avatar

Зочин 2025-02-20 103.212.117.27

Энэ 4 чинь шинээр Парламентад орж ирсэн, сайн, муугаар хэлүүлээд явж байгаа залуу хүмүүс.Алдаа дутагдлаа засаад явна биз. эднийг ад үзэх гэсний хэрэггүй.

Avatar

зочин 2025-02-20 139.5.217.148

Шүүх шудрага шийджээ

Avatar

Нэргүй 2025-02-20 66.181.182.34

Хэрэв гишүүдээс эргүүлэн татахад хүрвэл хамгийн эхлээд Женко Баттулгыг татаач !!! Тэрний луйвар хулгайг шүүхээр тогтоолгох ч шаардлагагүй, бүхний нүдэн дээр ил бна !!!
Тэгвэл асуудал зөв зүйтэй болж ард түмний дэмжлэгийг хүлээнэ шүү дээ !!!

Avatar

Гончиг 2025-02-20 66.181.177.194

Их ноцтой хүн шиг…

Avatar

Зочин 2025-02-20 59.153.113.244

Болормааг шүүмжилээд ч юу ч олж авахгүй. дээрээ том артай хөөн.

Avatar

Нэргүй 2025-02-20 202.21.125.22

ард түмний хөрөнгийг хулгайлсан цогтбаатар гэгч чацгын хажууд Болормаагийн хандив авсан зэрэг бол ариун явдал

Avatar

Нэргүй 2025-02-20 202.9.41.77

Мнголд хууль бхгүй хөөе нам төр хулгайлсн х***а манж зулбасгуудын хулгай хийх эзлн суух хүсл зорилго биелүүлх хэргсл болсн. Үхсн ацны хууль бус мус мнголд х***а манж зулбасгууд нам төр хулгайлж хууль хийж хууль гэж худлаа шаахуу даврцн эндүрцн л******д вэ.

Avatar

Нэргүй 2025-02-20 202.9.41.77

Үхсн ацны чин төрийн эрхийг хууль бус-р авах нам төр аль хэдийр хулгайд алдагдж х***а зулбасгууд нам төрийг хулгайлцн.

Avatar

Нэргүй 2025-02-20 202.9.41.77

Үхсн ацны чин төрийн эрхийг хууль бус-р авах нам төр аль хэдийр хулгайд алдагдж х***а зулбасгууд там төрмйг хулгайлцн.

Avatar

Нэргүй 2025-02-20 202.21.100.202

энэ нэг хөөсөн мантуу шиг нөхөр байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж