НӨАТ-ын урамшууллын ээлжит азтаныг тодруулах сугалааны тохирол өнөөдөр /2025.02.19/ боллоо. Энэ удаагийн тохиролд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны хоёрдугаар сарын 18-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 48 141 441 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан- 1
- 7 орон таарсан -0
- 6 орон таарсан -46
- 5 орон таарсан -417
- 4 орон таарсан- 4385
- 3 орон таарсан- 43789
баримт тохиролд таарч азтан боллоо. Тодруулбал, 8 орон таарсан супер нэг азтан 5-30 сая төгрөг хожиж байна.
Харин 3 орон таарсан азтан 30 мянгаас-60 мянга,
4 орон таарсан азтан 40 мянгаас -100 мянга
5 орон таарсан азтан 60 мянгаас 500 мянга
6 орон таарсан азтан 100 мянгаас 5 сая
7 орон таарсан азтан 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөг хождог юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Булган аймаг 37 хувь, Архангай аймаг 34 хувь, Баянхонгор аймаг, Багахангай дүүрэг 33 хувь, Хэнтий, Хөвсгөл аймаг +29 хувь, Сэлэнгэ 28 хувь байжээ. Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой
Нэргүй 2025-02-19 202.179.26.216
үлгэр
Нэргүй 2025-02-19 66.181.177.36
Superman нь тэгээд яг хэдийг хождог юм