Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянголын ам, Ханын материал, Баянхошуу дэд төв, Ногоон нуурт хэрэгжиж байгаа орон сууцжуулах төслийн явцтай танилцав.
СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын амны 2007 айлын орон сууц барина. Уг төслийн гүйцэтгэгчээр “Ил Сүнг” ХК-ийн шалгарч, ирэх 3 дугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү: “10 га газарт баригдах энэхүү Баянголын амын орлогод нийцсэн орон сууцны төслийн ажил энэ гуравдугаар сард эхэлнэ. Уг орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар зураг төсөл болон дэд бүтцийн ажил бүрэн шийдэгдсэн. Уг төслийг БНСУ-ын Экзим банкны нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бөгөөд “Ил Сүнг” ХК гүйцэтгэнэ” гэлээ.
Төслийн зөвлөх үйлчилгээний “Аум энд Лий” ХХК-ийн Монгол дахь салбарыг хариуцсан архитектор Ариунбат “Уг төсөл 10 давхар 17 блокоос бүрдэнэ. Мөн 38 мкв-аас 47 мкв зэрэг 5 төрлийн сонголттой байх юм. Зөвшөөрөл болон тусгай техникийн зөвшөөрөл зэрэг асуудлууд бүгд шийдэгдсэн учраас барилгын ажил энэ гуравдугаар сард эхэлнэ” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
зочин 2025-02-19 66.181.178.176
Нэг их яараад баахан газар доорхи дэд бүцийг нь шийдээгүй нүд хуурсан, хульхи барилгууд барилгын норм дүрэм бариулахгүй эхлүүлчихнэ. Дараа нь ашиглалтын үйл ажиллагаа явуулахад там болсон барилгууд бариад, Нөгөөхийг нь манай комиссын нөхдүүд авилга аваад л хүлээж авна. иргэд хохирно.Ийм дүр зураг харагдаад 35 жил боллоо гэж.
Уншигч 2025-02-19 202.126.90.135
Ийм олон айл орох орон сууц ийм жижиг талбайтай байгаа нь бүгд гэр бүлгүй эсвэл хүүхэдгүй айлууд байх юм байхдаа. Их л ирээдүй муутай Монголын хүн амыг багасгах зорилготой ажил байна. эсвэл түр юм уу. түрээсийн хүмүүст зориулсан юм уу. Талбай хэмжээгээр нь харахад 1-2 өрөө сууцнууд байна
Нэргүй 2025-02-19 103.168.34.99
. зөндөө хүн 20.30 мкв байр авч чадахгүй мөрөөдөл төдий амьдарч байна. Монгол 5 ханатай гэр 25 мкв байдаг эртнээс одоог хүртэл хүн амьдарч л байна. 38-47 мкв бол жижиг биш шүү.би анх 28 мкв ыг 2 өрөө болгоод болж л байсан юм.дараа нь 38 мкв 2 өрөөтэй болоход нээх том байр санагдаж байсан юм даа.