Барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

Барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

Барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ
“Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт салбар дундын нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.19/ Төрийн ордонд боллоо.
Барилгын салбарын стандартад тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэх шийдлийн талаар УИХ-ын Тамгын Газар, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Хот Байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, СХЗГазар, тус салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд зэрэг 150 гаруй төлөөлөл хамтран, өргөн хүрээнд хэлэлцлээ.
Барилгын ерөнхий хуулийн төсөлд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн талаар тусгагдсан байдал, Хотын стандарт, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, Барилгын салбарын тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаар илтгэл хэлэлцүүлэг өрнөж, нийт оролцогчдын хүрээнд хэлэлцүүлгээс зөвлөмж гаргалаа.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан:
-Барилгын норм, нормативын баримт бичгүүд нь зөвхөн барилгын салбар төдийгүй уул уурхай, зам тээвэр, эрчим хүч зэрэг бусад салбарт шууд нөлөө үзүүлдэг стратегийн чухал баримт бичиг юм. Гэвч эдгээр баримт бичгийг боловсруулах үйл явц нь олон үе шаттай, урт хугацаа шаардагдах салбар хоорондын уялдаа сул, хариуцсан хүний нөөц хязгаарлагдмал зэрэг асуудлууд байна.
Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах үйл ажиллагаанд дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, норм, нормативын баримт бичигт үзлэг хийж, давхардлыг арилгах ажлыг дэвшилтэд технологийн тусламжтайгаар гүйцэтгүүлэх, цаашлаад барилгын үйл ажиллагаанд олон улсын барилга байгууламжийн норм, дүрэм стандартыг хэрэглэх эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай хэмээн онцоллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-19 95.161.226.82

шийдэлгүй, чадваргүй хүмүүс толгой дээрээ гаргасан хурал цуглаан жил бүр хийх шаардлага байхгүй!!

Avatar

Wang Dong from China 2025-02-19 202.126.92.170

Улаанбаатар хотын өнгө төрхийг бүрэн өөрчилж, дэлхийд алдартай хот болохын тулд хожимдсон давуу талдаа найдаж болно. Хэдийгээр бид одоогоор санхүүжилт, авъяас чадвар, технологи гэх мэт олон сорилттой тулгарч байгаа ч төр засгаас асуудлаа үр дүнтэй шийдэж байгаад баяртай байна. Ийм хэлэлцүүлэгт ШУА-ийн мэргэжилтнүүд ч оролцохыг зөвлөж байна.

Avatar

Нэргүй 2025-02-19 59.153.114.117

Барилгынхан хэзээ ч мэргэжлийн дарга нартай байсангүй. хохино доо.

Avatar

HASHIR ANJII 2025-02-19 203.98.76.186

barilgiin baitugai injener mergejiltei hvngvi hural hiij bna. turiin tomilgoo mergejliin salbariin hugjliig ingej l gatsaah yum daa

Avatar

Зочин 2025-02-19 103.168.34.189

Энэ Пүрэвхатан гэдэг хүн чинь барилга, байгууламжийн талаар юу мэддэг юм бол доо. Баахан л худлаа хуралдаж, өөрсдийгөө рекламдах сонирхолтой нөхдүүд. Улсын мөнгө үрж баахан худлаа хурал хийнэ. Мэдлэг гэж юу ч байхгүй. Нөгөө БЗС-н эргэн төлөлтийн хууль санаачлагч Батнайрамдал бас энд юу хийж яваа юм ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж