Б.Чойжилсүрэн: Айл өрхийн шөнийн цахилгааныг 50 хувиар хөнгөллөө

Б.Чойжилсүрэн: Айл өрхийн шөнийн цахилгааныг 50 хувиар хөнгөллөө

Б.Чойжилсүрэн: Айл өрхийн шөнийн цахилгааныг 50 хувиар хөнгөллөө

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.19/ хуралдаанд ахуйн хэрэглээний шөнийн цахилгааны үнийг хөнгөлөх асуудлыг танилцуулж, шийдвэрлэжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг хийлээ.


-Эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаж,  2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас мөрдсөн. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс Засгийн газрын 11-11 төвд 390 орчим гомдол ирүүлсэн. Гомдол ирүүлсэн хэрэглэгч нарын 90 орчим хувьтай нь уулзсан. Гомдол саналыг нэгтгэж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

2024 оны жилийн эцсийн байдлаар 1 кВт цагийн эрчим хүчний өөрийн өртөг 280 төгрөг байсан. Дундаж тариф 216 төгрөг байсан. 216 төгрөгийг 285 төгрөг болгоход дунджаар үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн. Уул уурхайн компаниудын тухайд 1 кВт цагийн эрчим хүчний үнэ 294 төгрөг байж байгаад 16 хувиар нэмэгдээд 342 төгрөг болсон. Аж ахуй нэгжийн 1 кВт цагийн эрчим хүчний үнэ 222 төгрөг байсныг 30 орчим хувиар нэмж, 285 төгрөг болгосон.

Иргэдийн тухайд ахуйн хэрэглээг гурван шатлалтай нэмсэн. 150 кВТ хүртэлх цагийн хэрэглээг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт хүртэлх хэрэглээг 256 төгрөг, 300 кВт- аас дээш хэрэглээг 285 төгрөг болгон 85 хувиар нэмэгдүүлсэн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нэгэнт ийм шийдвэр гаргасан, шүүмжлэл гарсан учраас дараах өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Эхнийх нь уул уурхайн тарифыг 340 төгрөг буюу 16 хувиар нэмэгдүүлснээ хэвээр үлдээнэ. Аж ахуй нэгжийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр хэвээр үлдээсэн.

Ахуйн хэрэглэгчийн тухайд шөнийн цахилгааны хэрэглээг төрөөс дэмжлэг болгож өгдөг байсан. Хуучин 21:00 цагаас 06:00 цаг хүртэл 220 вольтын хэлхээгээр холбогдсон 700 кВт-аас дээш хэрэглээг 50 хувиар бууруулж байсан хязгаарыг 1500 кВт цаг болгон нэмэгдүүлсэн. Мөн өглөөний 06:00 цагт дуусдаг байсныг 09:00 цаг хүртэл сунгалаа.

380 вольтын сүлжээгээр холбогддог айлын тухайд шөнийн хэрэглээ нь 1500 кВт цагаас дээш гарвал 50 хувир хөнгөлдөг байсныг 3000 кВт цаг болгож, мөн өглөөний 09:00 цаг хүртэлх 3000 кВт- аас дээш гарсан шөнийн хэрэглээг 50 хувиар бууруулах өөрчлөлт оруулсан.

Урьдчилсан байдлаар шөнийн хэрэглээ 33 орчим хувиар нэмэгдэх тооцоолол хийж байгаа. Энэ шийдвэрийг 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс нөхөн тооцож эхэлнэ, Гуравдугаар сард мөн энэ хөнгөлтийг үзүүлнэ. Ирэх өвөл буюу арваннэг, арванхоёрдугаар сард мөн энэ хөнгөлөлтийг үзүүлэхээр тооцсон. Дээрх хөнгөлөлтийг үзүүлэхэд 43 орчим тэрбум төгрөг шаардлагатай, энэ татаасыг Эрчим хүчний сайдын багцаас гаргана гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2025-02-19 103.57.94.128

нээх Гавьяа байгуулсан юм шиг 50% буурууллаа нтр гээд ,,,,,,түрүүчийн нэмэгдлийг чинь дагаад Барааны нэмэгдэж Иргэдээ хорлочихоод,

Avatar

Зочин 2025-02-19 66.181.178.120

Эргэж буцаад л…
Орон гаран гэдэг юм даа.
Толгойгоо зөв ажиллуулж болох уу.
Толгойд чинь өөр юм эргэлдээд байна.
Бүх юмыг салхинд даатгаж болох уу

Avatar

Нэргүй 2025-02-19 202.70.43.34

Эрчим Хүчний Үнийн Нэмэх биш ЧӨЛӨӨЛӨХ ёстой байсаан… Халамж тараасаар Энэ Янзаараа Эрчим Хүчний бусад бүх салбар мөд ХӨГЖИХГҮЙ ЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2025-02-19 59.153.115.141

2000 квт гардаг хэрэглэгч 2000-700 зөрүү 1300 с хөнгөлөлттэй байсанг 2000-1500 зөрүү 500 с хөнгөлөлттэй болгосон юм уу?

Avatar

Зочин 2025-02-19 89.45.7.202

Шуналтахаас өөр ид шидгүй дөрвөд.

Avatar

Зоригоо 2025-02-19 202.126.89.159

Дөрвөд н**ш минь ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнд нь өгөөд зайлаачээээээ.

Avatar

Инжнээр 2025-02-19 122.201.31.231

Цаана цухуйж байгаа шинэ монгол адуунуудад их учир бии

Avatar

Тэрбумтан чойжоо 2025-02-19 122.201.31.231

Сенсаци тарьж нэмээд одоо буулгалаа ч гэхшиг Үнэ аль хэдийн өссөн.Хэзээ ч буудаггүйг мэдэж байгаа биздээ

Avatar

кккк тэнэг ч юм даа 2025-02-19 122.201.31.122

30 биш 70 кккк. тоглоод өайна уу . эсвэл аод түмн йг шоглоод байна уу . өвөл дууслаа . засаг ажлаа одоо өгөө . ажлаа мэддэгт өг

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.216.212

одоо өвөл дуусаж бна. Т1 малнууд, ард түмэн үхэж бна. Юм ойлгодоггүй, амьдралаас тасарцан юм бол зайлаад өг.

Avatar

Зочин 2025-02-19 202.126.89.12

Айл, өрх, аж ахуйн нэгжүүдийг төрөл бүрээр ялгаварлан үнэ, тариф зохиодогоо болиочээ. Үйлдвэр, аж ахуйн газруудын тариф үнийг нэмж бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх хэрэг байна уу

Avatar

зочин 2025-02-19 202.126.91.119

Энэ шуналаа зайлуул

Avatar

Зочин 2025-02-19 202.126.89.174

Ийм тэнэг амьтан байдаг болов уу. Ёо ёо огцруулаяа. Нэг амаараа нэг юм хэлнэ. Дахиад өөр юм ярина. Ёстой балай нөхөр.

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.179.226

ДҮЗЭН ТЭНЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж