Яагаад эрчүүдийн гүзээ томордог вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Яагаад эрчүүдийн гүзээ томордог вэ?

Яагаад таргалж байгаа эрчүүдийн гүзээ, эмэгтэйчүүдийн өгзөг томордог вэ?

Сүүн тэжээлтнүүдийн нэг онцлог нь өөх хэлбэрээр тэжээллэг бодис цуглуулдаг чадвар бөгөөд тэр нь биеийн халууны тогтмол барьж байдаг чадвартай эргээд холбоотой. Өөх хэмээх түлш дутагдах нь амьдралд гайтай хөргөлт буюу хэт халаалтад хүргэдэг. Харин хөгжлийн янз бүрийн давуу тал бие биетэйгээ зөрчилдөх ёсгүй. Тиймээс түлшний нөөц нь сүүн тэжээлтнүүдэд хэвийн амьдралаа явуулахад саад болохооргүй газруудад цуглардаг ажээ. Номын дагуу тэр нь гэдэс харвин ба өгзөг байдаг.

Босоо явдаг анхдагч нар хүний элэнц хуланцын эрэгчин ба эмэгчний амьдрал эрс өөр байсан нь үр төлдөө генийн болон соёл ахуйн аль болох их мэдээлэл өгөхтэй холбоотой байжээ. Үүнээс болоод л жирэмсний хугацаа уртсаж, үр төлийн жин хэмжээ нэмэгдэж, хүмүүжилд нь цаг их хэрэгтэй байв. Гэдэс харвинд хуримтлагдсан өөх эрэгчнийх нь хөдөлгөөнийг хязгаарлахгүй, ан хийх ба цуглуулгад саадгүй байлаа. Эмэгчний гэдэс ихэнх цагаар үр төлөө тээгээд хажуугаар нь дотоод эрхтнүүддээ шахагдаж байсан учраас тэдний хувьд түлшний агуулах нь өгзөг нь болсон юм. Хэрэв тэдний өвөг дээдсийн удамшил нь эрчүүд ба эмэгтэйчүүдэд хоёр өөр янзаар ”түлшээ нөөцлөх” боломжийг өгөөгүй бол орчин үеийн хүн үүсэхгүй байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж