Монгол Улсын Засгийн газар 6.625 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын бонд олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалжжээ. Ингэснээр шинэ бондоор “Номад”, “Сенчири II” бондоос буцаан худалдан авах байдлаар өрийн зохицуулалтыг хийжээ.
Хөрөнгө оруулагчдаас “Сенчири IV” бондыг худалдан авах анхдагч захиалга арилжаалах хэмжээнээс 8.2 дахин давж, 4.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Энэ нь олон улсад Засгийн газрын бондын эрэлт өндөр байгаагаас гадна хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдсэнийг харуулж байна. Үүнтэй холбоотойгоор манай улсын бондын spread буюу эрсдэлийн нэмэгдэл 2.27 хувь болж, түүхэн доод түвшинд хүрч буурсан бөгөөд бондын хүүг хоёрдогч зах зээлийн хүүгээс доогуур тогтоох боломжийг бий болголоо. “Сенчири IV” бондыг арилжаалах үеэр манай улсаас өндөр зээлжих зэрэглэлтэй Узбекстан, Бразил, Доминикан зэрэг улс бонд гаргасан боловч манай улс эдгээр улсуудаас 0.1-0.4 нэгж хувиар бага хүүтэй бонд гаргалаа. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэр татах боломж нээгдэж байна” гэжээ.
Засгийн газраас гадаад өрийн зохицуулалтыг ийнхүү амжилттай хийж, өрийн тогтвортой байдлыг сайжруулснаар 2026 оны "Номад" бондын үлдэгдэл төлбөрийг төсөв, эдийн засагт дарамтгүйгээр төлж барагдуулж, гадаад өрийн хэмжээг бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг дахин ахиулах, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам боллоо гэдгийг онцолжээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-02-19 59.153.114.117
Өрийг өрөөр. Хойт хормойгоо авч урд хормойгоо нөхөв.
Нэргүй 2025-02-19 172.56.196.39
Өрийг өрөөр дарнаа гэхээр т1 надад ч хчин сонсогдоод бн даа 🫤
Нэргүй 2025-02-19 202.9.40.93
Зээл авахгүй бол болохгүй байгаа юм байна. Харин хугацаандаа авсан өрөө дарах хэрэгтэй дээ. уул нь сүүлийн 4-5 жил бонд гаргаагүй юмсан. Эдийн засаг жаахан хүндрэлтэй байгаа бололтой. Тийм бол Эрдэнэс таван толойн ноогдол ашгаа иргэд аваад хэрэггүй. Иргэд авсан ч аваагүй ч адилхан. Бидэнд бараг мэдэгдэхгүй.
Нэргүй 2025-02-19 202.9.41.77
Ямар даврцн пизданууд бэ улс орны ирээдүйг сүйрүүлж дуусгж бн аа зорилготойгор ингж бн тэ!
Нэргүй 2025-02-19 202.9.41.77
Ямар даврун пизданууд бэ улс орны ирээдүйг сүйрүүлж дуусгж бн аа
Нэргүй 2025-02-19 202.9.41.77
Ийм юм хийсэн л***р улсыг хорлж л***р болноо.
Нэргүй 2025-02-19 124.158.106.197
Худлаа шаагаад л ……. Жавхлан чи Хөгшчүүл ХБИ -ийн 1072 хувьцааг буцааж өгөөрэй. Төр засаг сонгуулийн шоу хийж ХБИ болон хөгшчүүлийн 1072 -ийг залилж авсан шүү. Тэр Төрийн луйвардсан 1072 чинь ганцхан саяын үнэтэй эд биш шүү.
Нэргүй 2025-02-19 66.181.160.81
ТИЙМЭЭ ХУВЬЦАА ӨГӨӨДӨХ ХУВХАЙ ЛУЙВАРЧИДАА