Н.Учрал: 1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгоно

Н.Учрал: 1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгоно

Н.Учрал: 1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгоно

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.19/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал дараах мэдээллийг хийлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

Стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.  2007 оны УИХ-ын тогтоолоор 16 стратегийн орд, мөн нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод иргэний хуримтлалын данс, хадгаламжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хийх ажлыг үргэлжлүүлнэ.

Санхүүгийн хөндлөнгийн шинжээч, хуулийн хөндлөнгийн шинэчээч авч ажиллуулаад төр талдаа ч хувийн хэвшил талдаа ч хож, хож гэсэн зарчим дээр суурилж хийнэ.

Ажлын хэсгийнхэн хэлэлцээрийн ширээний ард суугаад санхүүгийн моделио тавьж байгаад газрын хэвлийн баялгийн 51 хувь нь хэрхэн иргэдэд ирэх вэ гэдэг суурь зарчмаа л хангана.

“Орано”-гийн хөрөнгө оруулалтын гэрээний үеэр байгалийн баялгийнхаа 51 хувийн өгөөжийг шууд хүртэхээр гэрээгээр хангуулсан. Байгалийн баялаг ашигласны төлбөр авч л байгаа бол орлуулсан хэсэг нь иргэн таны И Монгол дээр харагдаж байгаа хадгаламж дээр харагдах эрх зүйн орчин бүрдүүлсэн тул стратегийн орд дээр хийгдэх хэлэлцээрт төр хувийн хэвшлийн менежмэнт рүү оролцоод байх биш шууд байгалийн баялгийг ашигласны төлбөрөө аваад тэр нь иргэний хуримтлалын данс руу шилждэг ийм л нөхцөл байдлыг бүрдүүлэх гэж ажиллаж байгаа. Тийм болохоор энэ хадгаламж олон мега төсөл хэрэгжсэнээр нэмэгдэх орчныг бүрдүүлсэн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн 1072 хувьцаанаас ногдол ашиг хуваарилах талаар холбогдох газрын удирдлагуудын танилцуулгыг сонслоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар мэдэлэл авлаа. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцаа эзэмшигчийн хувиар тодорхой байр суурь илэрхийлсэн. Эцсийн шийдвэрийг тус компанийн ТУЗ гаргана.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэрэгжүүлсэн арга хэмжэний хүрээнд борлуулалтын орлого нэмэгдсэнээр ногдол ашгийг хуваарилахдаа урьдчилгаа хэлбэрээр эхлээд 100 мянга орчим төгрөг хуваарилах боломж байна гэсэн учраас урьдчилгааг олгосон. Одоо бол улирал тутамд ногдол ашгийг шатлалтайгаар хуваарилах нь зохистой, инфляци өдөөхгүй байхад өндөр ач холбогдолтой учраас эл арга хэмжээг авах ёстой. 1072 хувьцааны 27 хувийг ард иргэд эзэмшдэг. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ТУЗ хуралдаж, ногдол ашгийг хуваарилах компанийн хуулийн зохицуулалттай. Эрх үүрэг нь ТУЗ-д хадгалагдаж байгаа. Тийм учраас Засгийн газар улирал тутамд ногдол ашгийг хуваарилах санал оруулсан. Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаад ногдол ашгаа хуваарилах ёстой.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхний урьдчилгааг  олгох үед 350 мянган төгрөгийг 2024 оны ногдол ашиг болгон олгох боломжтой гэдэг саналыг “Эрдэнэс Тавантолгой” компани илэрхийлсэн.

Энэ хүрээндээ үлдэж байгаа 200 мянган төгрөгийн 100 мянган төгрөгийг цагаан сарын өмнө, үлдсэн 100 мянган төгрөгийг дараа улиралд хувааж олгох нь зохимжтой гэж үзэж байгаа.

Мөн өнөөдрөөс И Монгол руу орохоор танд асуулга харагдана, сонголт өгч байгаа. 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу, эсвэл хуримтлалын сан руугаа хийх үү. Эсвэл Хуримтлалын сан руу хийсэн мөнгөө нийгмийн хариуцлагын хүрээнд төслийг санхүүжүүлэхэд зарцуулах уу гэдэг дээр иргэн та сонголтоо хийх боломжийг И Монголоор өгч байна.

Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авахгүй хадгаламж руугаа хийвэл бодлогын хүү тооцогдох, цаашлаад хадгаламж, хөрөнгийн зах зээл рүү орох, үнэт цаас авах, бонд авах, арилжаалах боломжийг бүрдүүлэх учраас илүү хадгаламж руугаа оруулах сонголт хийвэл ирэх хаврын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулдаа нэмэлт өөрчлөлт оруулаад хадгаламж руугаа ногдол ашгийг авах, түүнийгээ хөрөнгийн зах зээл рүү оруулах бололцоонуудыг бүрдүүлэхээр ажиллана. Өнөөдрөөс иргэн та И Монгол руу нэвтрээд саналаа өгөх боломжтой гэлээ.

“Монголросцветмэт” компанийг “Эрдэнэс критикал минерал” болгон нэрийг өөрчлөв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Сайд Ц.Туваан:

-Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байдаг “Монголросцветмэт” компанийг чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болж, нэр болон үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Тус компанийг “Эрдэнэс критикал минерал” болгон нэрийг нь өөрчиллөө.

Сүүлийн үед дэлхийд болж байгаа уул уурхай чиглэлийн том үзэсгэлэн худалдаа, уул уурхайг тэргүүлэх чиглэлээ болгодог улс орнуудын удирдлагуудтай уулзалт хийхэд критикал минерал сэдвээр ярьдаг болсон.

Хөгжлийн алхаатай хөл нийлүүлэх үүднээс энэ шийдвэрийг гаргалаа. Манай яам критикал минералын чиглэлээр хэлтэстэй, АМГТГ-т энэ чиглэлийн хэлтэстэй. Миний бие газрын ховор элементийн чиглэлээр зөвлөх авч ажиллуулж байгаа. Ойрын үед критикал минерал тэр дундаа газрын ховор элементтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Критикал минерал, газрын ховор элемент нь орчин үеийн геополитик болон эрчим хүчний шилжилтийн чухал асуудал болж байгаа. Эрчим хүчний шилжилт явж байгаа, ногоон шилжилт явж байгаа, дижитал тоног төхөөрөмжийн маш хурдтай хөгжлийг гүйцэх чухал ашигт малтмалын олборлолт, борлуулалт, үйлдвэрлэлийн чиглэл, тэр дотор ордог газрын ховор элемент маш чххал болсон. Өнөөдрийн гарсан шийдвэр цаг үеэ олсон шийдвэр.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын асуудлаар танилцуулга оруулсан.

2024 оны дөрөвдүгээр сараас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ асуудал хувийн аж ахуй нэгж, гадаадын хөрөнгө оруулагч компани, гадаадын үзэсгэлэн яармаг дээр маш томоор яригддаг асуудал.

Монгол Улсад 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лиценз олгогдсон. 900 орчим нь хайгуулын лиценз. Олон улсад хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээсээ 5-6 дахин олон байж, хайгуулын үйл ажиллагаа явагдаж, илэрсэн ашигт малтмал дээр орд бий болох харьцаатай явдаг. Манайд урвуу хамааралтай. Улс төрийн болон сонгуультай холбоотойгоор хайгуулын лиценз олголт гацаатай зогсож ирсэн.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын тушаалаар сонгон шалгаруулалтын журмыг баталж, Хууль зүйн яаманд хүргүүлж, нийтээр дагаж мөрдөх журманд бүрдүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуупдал нээгдэж байгаа.

Манай салбарынхан удахгүй Канадад болох дэлхийн хамгийн олон хүн оролцдог үзэсгэлэнд оролцоно. Үзэсгэлэнгийн өмнө энэ шийдвэр гарснаараа эерэг.

Алтны олборлолттой холбоотой асуудал Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулгаар орлоо. 2024 онд 20 тонн алт олборлох зоилт тавьсан, 16.5 тонн алт олборлосон. Та бүхэн харсан байх, алтны ханш түүхэн дээд үнэд хүрч байгаа. Нэг грамм алт 330 мянган төгрөгтэй тэнцэж нэг кг алт 90 гаруй сая ам.доллартай тэнцэх үнэд хүрсэн. Валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүлэх, төв банкиндаа алтны нөөцтэй байх. Нүүрсний экпсорт, нүүрсний үнийн уналттай холбоотойгоор алтны олборлолтыг яах вэ гэдэг талаар хэлэлцлээ. Тодорхой үүрэг чиглэл өгсөн. Нэмж судалгаа хийгээд эргэж Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэр гаргана.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-02-19 202.55.188.115

бурхан энэ хүнийг дээр очоод самрах байх гэж айгаад авч яваагүй байхаадаа!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2025-02-19 139.5.216.46

иргэдийн 322ш хувьцааг 300.0₮-р төр худаллан авсныг болон ахмадуудын, оюутнуудын хувьцааг буцаан олгох хууль гаргах шаардлагатай байна, сайд аа.

Avatar

Зочин 2025-02-19 103.212.116.143

үһсэн нохой баас нэг их мөнгө өгөх гж аятай юун санал асуулга гэж хуцнам..эхлээд ард түмниихээ амьдрах стандартыг тогтоочих 30кг ч гурилныхүрэхгуй мөнгииг шүү ..идэх үү .идэхгуй юу.гэсэн сагал асуулга ав нэгмөсөн. 100 000 ын боловрол гэж юу байсии инээдтэй .угаасаа хулхидана тимон 100мянгаар боловрол авч амьдралын баталгаагаа хангуулж явжээ янз

Avatar

Нэргүй 2025-02-19 103.212.162.183

Хэдэн зуун тэрбумаар иддэг хүмүүс зуун мянган төгрөг ард иргэддээ өгнө гэж ярихдаа дотроо муусайн өрөвдэлтэй жоомнууд гэж боддог байхдаа хөөрхий зайлуул

Avatar

Нэргүй 2025-02-19 59.153.115.160

Монгол улс ганцхан 5 толгойн ордтой юм уу? Бусад ордуудыг хэн хэн эзэмшиж хэн хэн дангаараа орлогыг нь цуслаж байгаа вэ? Энэ гадуурх тэрбумын үнэтэй машинтангууд хэн хэн бэ? Учрал аа, чи зүтгүүлээд байгаа ураны орд бас ард түмний өмч шүү, чинийх биш! Тэрнийгээ яахаа бас ард түмэн мэднэ, чи биш! Ард түмний зөвшөөрөлгүй гэрээнд гарын үсэг зурвал дараа нь чи нүглээ эдлэнэ шүү! Өнөөдөр амьд үлдэж хорвоогийн нар мандахыг үзэж байгаа чинь чамд олгосон ганцхан шаанс чинь шүү! Дахиад байхгүй.

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.190.197

Zuv zuv 👏👏👍

Avatar

Нэргүй 2025-02-19 202.126.89.78

E mongolia руу орохоор санал асуулга нь байдаггүй гэнээ, хулхидах гээд байгаа юм бишүү!!!!!

Avatar

Зочин 2025-02-19 66.181.176.26

орлого олж байгаа бүгдийн татварын дараахи дүнгийн 51 хувийг булааж авч сар бүр намын гишүүн, дэмжигч, улныхандаа өг

Avatar

Зангараг 2025-02-19 206.248.200.242

Ганц таван толгой биш, бусад бүх стратегийн ордуудаас иргэд яаж ашиг хүртэх асуудлыг ил болгож хувьцаа эзэмшүүлэх ёстой учир нь баялгийн жинхэнэ эзэд нь монголын ард түмэн билээ.

Avatar

Зочин 2025-02-19 76.220.74.140

Бэлэн мөнгө өгч ард түмэнд таалагдах гэж хичээгээд яах вэ. Эдийн засгаа өөд татаж, өр ширээ багасгах хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.184.236

Энэ Засаг маш сайн ажиллаж байна. Зууг голж байгаа хүмүүс цатгалан байна. Харин настны 1072 хувьцааг буцааж өг, хохирч байна

Avatar

Нэргүй 2025-02-19 158.59.146.30

muchral guai, chi ajil hiij medehgui ingeed l yariad muuhai tom aaaa angalzuulaad darvaigaad yavah yum,

Avatar

Иргэн 2025-02-19 103.212.117.183

Эдийн засгах алж байна даа. 400 сая доллараар 100-300 Мвт цахилгаан станци барих бүрэн боломжтой. Өр, өтөндөө баригдсан эдийн засагтайболохнээ. Энэ ЗГ-рт эрүүл хүн байна уу?

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.161.36

Ард түмэндээ шүлс шиг жоохноор өгнө, өөрсдөө тэрбум тэрбумаар иднэ.

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.181.162

200aar ni uguuch 100 bh da yahaw de arai arai

Avatar

Эцсийн хүсэл 2025-02-19 202.126.89.33

наад ураны гэрээгээ буцах. эрүүл аюулгүй орчинд амьдармаар бн шүү

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.218.203

инээдтэй юмаа юун их рекламддаг юм бэ доромжлол

Avatar

Нэргүй 2025-02-19 59.153.114.228

Өгөх ёстой болсон юмыг өгсөн шиг өгчихөж сухмаар юм. Яахыгаа иргэн өөрөө мэднэ. Хуухэд хоргомчлохыг монголчууд нүгэл гэдэг. Засагийн газар өгөх ёстой хэдхэн төгрөгөө зүгээр өгчихөж чадахгүй, болвол буццгаад авчих л санаатай… Учрал минь ингэсээр нэр нүүргүй болж байна гэсэн үгийг мэдэх хэрэгтэй. Цаг болоогүй байхад сайд болох хэрэггүй л байж дээ.

Avatar

Зочин 2025-02-19 59.153.115.103

И Монголиа дараа нь бол

Avatar

Зочин 2025-02-19 59.153.115.103

Бүгдийг энэ удаа өгчих бүгд л авна энэ сард

Avatar

Нэргүй 2025-02-19 202.126.89.100

ehleed ogno gej amlasnaa ogchuul yasiin daraa ni l uliral bur avna bz

Avatar

Нэргүй 2025-02-19 104.28.71.90

Муу хэлээд байдаг сү гийн гаргасан хувьцаа даа

Avatar

Хариулт 2025-02-19 139.5.217.115

104.28.71.90 Сү өгч харагдаач ээ.Худлаа битгий унгас алдаад бай .2008 онд АН хүн бүрд 1072 хувьцаа өгсөн юм шүү .Сү , АН хоёроо битгий андуураад байгаарай .

Avatar

Нэргүй 2025-02-19 202.126.89.100

350000 n uldseniig ni ogoh yum bishu 350000 togrogiig 3 huvaaj olgon gej helj baisan shu de

Avatar

Иргэн 2025-02-19 202.21.117.194

наад мөнгөөрөө метрогоо бариач 1 хүнд 100,0 төгрөг очоод юу ч болохгүй юмны үнэ нэмэгдээд л таарна

Avatar

Засаг 2025-02-19 206.248.200.242

Чи тэр метрогоо хармаалаад явж байдаа үхэр минь

Avatar

Нэргүй 2025-02-19 103.57.93.246

Монголбанкны Валютын газрын захирал асан Цэрэндагвын Одонгуа Швейцарийн Credit Suisse банкнаас хахууль авч, улмаар Монголын алтыг Швейцарьт цэвэршүүлсэн. Хахууль нь Одонгуагийн хүүг Швейцарийн хувийн, бүрэн дунд боловсролын, boarding сургуульд хэдэн жилээр сургах явдал байсан юм.

Avatar

урвагчдад алхах боломж бүү өг 2025-02-19 103.111.68.3

Оюук ард түмэнтэйгээ хамтдаа идье гэж байгаа юм уу? гэхдээ Оюук аа хуваарилалт нь бол ГОШИН ШОГ байнаа Жч, Нямбаатар та хоёр хурдны зам, барилга орон сууцжуулалт гээд 1 тэрбум доллараас шааж байхад эгэл миний бие улирал тутам 100 000 төгрөг гоё уу???? шударга уу????

Avatar

Зочин 2025-02-19 122.201.31.184

Компанийн нэр өөрчлөхтэй холбогдоод архивын баримт устгагдаж байгаа.

Avatar

Нэргүй 2025-02-19 124.158.106.197

УЧРАЛ сайдаа, ХБИ болон тэтгэвэрийнхны 1072 хувьцааг 1 сая төгрөгөөр Төр засаг худалдан авсан. Тэр 1072 хувьцаа чинь хамаагүй үнэтэй эд юм байна. Одоо тэр 1072 -ийгоо хөгшчүүл ХБИ бид буцаан авьяа. Үнэндээ МАНАН сонгуульд ялахын тулд
сая төгрөг тарааж биднийг хуурсан шүүдээ. Та нарын тараасан ноогдол ашиг чинь 1 саяыг давсан байхаа.

Avatar

Нэргүй 2025-02-19 202.131.234.123

хуурч сурсан үхдлүүд байгаа юм чинь саяар хуураад тэрбумыг халааслаад салаавч өгөөд явж байгаа. чи нэмэргүй

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.217.115

Бага зэрэг жудагтай бай 2008 онд АН хүн бүрд үнэгүй 1072 хувьцаа эзэмшүүлсэн байдаг шүү.Өөх өглөө .Өглөө босоод битгий АНтай заргалдаад байгаарай .

Avatar

Нэргүй 2025-02-19 43.242.242.59

Засгийн азар сайн ажиллаж байна. Стратегийн ордоо мэдэлдээ авч иргэддээ өгөх хэрэгтэй. Энержи ресурс компаний луйвар хийж авсан Таван толгойн нүүрсний ордоо чаралтай төрийн мэдэлдээ авах хэрэгтэй. Энэ мэтчилэн бүх стратегийн ордод төрийн эзэмшлийг бүрэн тогтоож Баялагын сандаа мөнгөө авч байх нь чухал байна. Луйварчдын гэр бүл хамсаатангууд нь төрийг буруутгаж олон юм ярина. Түүнийг үл тоож засаг төр ажлаа хийгээрэй

Avatar

Нэргүй 2025-02-19 202.9.41.77

Чи битгий худла х**.

Avatar

Robot хүүхэд 2025-02-19 202.9.46.251

харин тийм, гачигаарын тролл л байна, амьдрал ахуй өдрөөс өдөрт доройтон сүйрч байхад засгийн ажил сайн байгаа нь тэр үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж