"Стратегийн орд газруудыг эзэмшдэг бүх компаниудыг шалгахгүй"

"Стратегийн орд газруудыг эзэмшдэг бүх компаниудыг шалгахгүй"

"Стратегийн орд газруудыг эзэмшдэг бүх компаниудыг шалгахгүй"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийэн захирамжаар Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон талаарх асуудлыг судлах, УИХ, Засгийн газрын өмнөх шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Аажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахлахаар болсон юм. Энэхүү захирамжийн дараагаас "MCS" группын Харуул хамгаалалтын албаны даргыг АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл хэвлэл, олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс энэ талаар тодруулсан юм.

-"MCS" группын Харуул хамгаалалтын албаны даргыг АТГ-аас баривчилсан гэдэг үнэн үү?

-"MCS" группын ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй. Нэр бүхий хүмүүс саатуулагдсан нь үнэн. Монгол Улсын хууль, хяналтын дагуу хууль хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол төрийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар  олж авсан. Дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн үг. Тиймээс энэ талаар шалгаж байгаа. Ямар ч том компаний байлаа гээд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана.  Хэн ч монгол төрийн нууц, хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй.

-Ямар зорилгоор тус компани гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм бэ?

-Энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна. Төрийн болон мөрдөн байцаах үйл ажиллагааны нууцтай холбоотой асуудал.

-Ямар хүн саатуулагдсан юм бол. Хэчнээн хүний баривчилсан бэ?

-Төрмандах гэж хүн саатуулагдсан. Хэчнээн хүн саатуулсныг мэдэхгүй байна.

-Танай ажлын хэсэг ямар зорилготой юм бэ?

-Ажлын хэсгийн үйл ажиллагаа тов тодорхой. Ухаахудагийг 2007 онд УИХ-ын тогтоолоор "MCS" группт өгөхдөө хууль зөрчсөн асуудал байна уу, ямар эрх мэдэлтнүүд оролцсон бэ гэдгийг шалгана.

-Хууль зөрчигдсөн нь тогтоогдвол төрд авна гэсэн үг үү?

-Хууль зөрчигдсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцална. Стратегийн орд газар учраас хэнд эзэмшүүлэх вэ гэдгийг  Монголын Улсын Засгийн газар, УИХ шийднэ.

-Стратегийн бүх орд газруудыг шалгах юм уу. Яагаад ганц компани дээрх фокуслаад байгаа юм бэ?

-Стратегийн орд газруудыг  эзэмшдэг бүх компаниудыг шалгахгүй. Ганц компани дээр фокусласан асуудал байхгүй. Стратегийн орд газар гэж тогтоогдсон байтал хувийн хэвшилд лиценз шилжүүлсэн нь хуулийг дагуу байсан уу, үүнд ямар нэгэн албан тушаалтан оролцсон уу гэдгийг тогтооно.

-Та АН-ын гишүүн. Хувийн өмчийг яагаад хураана гэж яваад байгаа юм бэ?

-Би хувийн өмчийг хураана гээгүй. Хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах ёстой. Харамсалтай нь,  энэ талаар ямар ч хууль байхгүй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс Өршөөлийн хууль гаргаж авлигачдаа өршөөсөн.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буд 2025-02-19 64.119.29.46

Ер нь ард түмний баялагыг хууль бусаар авсан бүх хүмүүст хариуцлага тооцож төр өмчөө авах естой шүү дэн эгв компаниуд өөрсдөө бүтээж бий болгоогүй хөрөнгө оруудалт бол хийсэн байхаа тэрээсээ илүү их ашиг олсон одоо бол болно ард түмнийг өхялгыг ард түмэнд нь өгөх есьоы шүү дээ

Avatar

Нэргүй 2025-02-19 192.82.64.248

бидний олоон жилийн өмнө сонгосон нийгэм бол ардчилал, зах зээл, бүгд хөдөлмөрлөж амьдрах, тухайн үедээ хуулийн хүрээнд гээд л баахан лиценз, зөвшөөрөл олгоод, нөгөөдүүл нь өчнөөн хөрөнгө оруулалт хийгээд, бүр олон улсын зах зээлд гараад явцан, улсдаа төлөх ёстой татвар юмаа төлөөд явдаг байх, одоо тэгээд заримыг нь түүж өмчийг нь хураана, ашгийг нь ард түмэн хүртэнэ… энэ тэр бол яагаад ч бидний сонгосон нийгэм бишээ, бид бүгд ард түмэн, тэр хөрнгө оруулалт, зардлыг нь ч бас хуваалцах уу,

Avatar

ТӨР Өөрөө 2025-02-19 202.70.43.34

Төр албатай юм шиг өөрсдөө лиценз зөвшөөрөл тараачихад араас нь ингэж Буцагаад өг нтр гэж Шодорго царайлан Нийгмийн Ухамсаргүй хэсгийн Санал өөртөө татах арга сүвэгчилж суухаа хэзээ болих вм болооо ?????

Avatar

Нэргүй 2025-02-19 202.126.89.236

Zsssss shalgaval bugdiig ni Shalga!!! Shslgxgui bol companiudiig zugeer bailga,,, Mongoldoo xurungu oruulalt xiij tatvaraa tulj bgaa

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.184.139

bugdiig n shalgaach.

Avatar

Нэргүй 2025-02-19 77.254.187.40

ЗГ тай хэлэлцээ хийж өөрт байсан ордынхоо 96% ыг улс өгөөд тэгээд тэндээ асар их хөрөнгө оруулалт хийж хувийн хөрөнгөөр цахилгаан станц,сургууль цэцэрлэг,угаах үйлдвэр бариж олон зуун залуусаа ажлын байраар хангаад улсд асар их татвар төлж ажилчихаад харин ар дээр нь Энэ бузар Женко гийн атаа жөтөөгөөр шалгуулдаг гэнээ.Ард түмний нэр барьсан бузрууд
Алтангэрэл гэж Женко гийн гөлөг ҮХ аар ямар нийгэм байгуулж бгаа билээ тэрийгээ ойлгодог л бгаа даа

Avatar

Зочин 2025-02-19 103.212.118.127

мсs дээр үеэсээ улс төрчдийн эсрэг маш сайн тоног төхөөрөмжтэйгээр тагнан туршиж маш их олон улс төрчдийн тухай авилаг хээл хахууль авгай хүүхний б**с бөөрний асуудлыг нь тухай мэдээд цуглуулж бусдын дарамтлах гүйцэтгэх ажилын дагуу хахууль авсан бичлэг хүүхэнтэй унтсан бичлэг авгай охидуудыг нь өөрсдийн улсуудтай унтуулж далд бичлэг хийх гээд төрмандах гэж нохой их хэцуухэн юмтай учирлаа даа гэхдээ маш тансаг амьдарсан одоо монгол улс үг сонсохгүй гадны улсуудын тусгай албатай хамтарч ажилдаг д

Avatar

Хан уул дүүрэг 2025-02-19 59.153.115.46

Хан уул дүүрэгт бүртгэлийн зурагчин авгай дүүргийн тамгийн газрыхан болон цагдаагийханд архи виски шаглаж буудалд заваарч завхайрч бзхө тарааж ёс бус үйлдлүүд хийсээр. Хэн дарнын бөгсний бузар нь төрийн албанд даварч бгаа вэ.

Avatar

Бат 2025-02-19 103.212.117.33

ЕС Оюунэрдэнэ ТТ бүлэг ордын 2 толгойг 16 жил Хятадлын компантд эзэмшүүлж нүүрсээ хямд зарахаар болж байгаа. Гэтэл ТТ 4 хувь болох Ухаа худгийг монголчууд эзэмшин бүх татвараа төлөөд олон ажлын байр гаргаад монголчуудыг ажил орлоготой болгосон байхад Жэнко боож үхэх гээд өөрийн төлөөний хүн Оюун эрдэнээр хурааж авч байгаа нь юу болж байна аа. Жэнкогийн тавьсан өрийг ТТ 2 толгойгоор төлөх нь шударга явдал мөн үү.

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.182.34

Хууль бусаар хамгийн их хөрөнгө идсэн хураасан этгээд бол Женко шүү дээ ! Ямар ч төр засаг, ямар ч хууль дүрэм, ямар ч сайд Женког л хөдөлгөхгүй тойроод байдаг сонин шүү !
2016 онд цагдаа хуулийхан арайхийж нэг овоо хараандаа оруулаад автал Миеэ гэж нэг дүнхүү амьтан боль гээд зог соосон юм гэсэн, тэгээд өөрөө 2917 онд Женкод ялагдаад ,чааваасдаа мөн ч мулгуу лүд шүү дээ !

Avatar

Мийшаа 2025-02-19 95.91.247.160

2015 онд баахан. баячуудын зээлийн өрийг тэглэж манай улсын одоогийн 1 бүтэн жилийн төсвийн хэмжээтэй тэнцэх хохирол учруулсан шүү дээ. Тэр шийдвэрийг санаачилж, УИХ-д оруулж батлуулсан этгээдэд хариуцлага тооцох ёстой юм биш үү. Өрөө тэглүүлсэн компанийн болон хүмүүсийн нэр, хөгөлүүлсэн мөнгөний дүнг нийтэд мэдээлэл ямар вэ.

Avatar

Нэргүй 2025-02-19 103.57.92.130

"Хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах ёстой. Харамсалтай нь, энэ талаар ямар ч хууль байхгүй." ??? үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь биш л юм байх даа

Avatar

Нэргүй 2025-02-19 202.126.90.137

асар том хулгай гдг нь ил болчих.д бхд лалмрууд хаашаа юм…бас дарж хаах нь уу????бортээг бас хулгайн ил тодорхой эзэнтэйгээ ил болчихлоо ман.н луйварчид бас дарах уу????

Avatar

Нэргүй 2025-02-19 45.117.35.29

ene mongold chini yu bolood bgaa yum be…butsaad sots niigem ruugee shaachihaj bgaa yum uu

Avatar

Нэргүй 2025-02-19 202.9.40.93

Газар доорх баялагаа ард түмэн тэгш хүртэх эрхтэй. Гэтэл цөөхөн хэдэн гэрбүл ашгийг нь хүртэж байна. Миний өвөг эцэг энэ баялагыг авч үлдэхийн тулд гадаадын дайснуудтай тулалдаж амиа өгч байсан түүхтэй. Партизан өвөөгийн үр ач зээ болсон бид нар үр шимийг нь үзээгүй байхад одоо Монголд байгаа х*******н эрлийзүүд тэр баялагын эзэн болсон байна. Энержи ресурс компаниас нүүрсний ордоо буцааж авахыг бид шаардаж байна. Дараа нь бусад луйвардуулсан ордоо авъя

Avatar

Нэргүй 2025-02-19 77.254.187.40

Jenko giin taivuul odoo ezendee MCS g shalgaj ooo tolj bgaa bdal.
torii ajil neg iim bolson.Toriin jail ch gej dee yamarh bolovsrolgui chadalgui tegsen mortloo ataah horsogh iim humuusiin togloom iim yum daa
socialaar amitanii tarhi ugaaj baisanaa shalgaj bna geed horrid tsagdaad tuusan.
TA NAR HELSEN UGIIG NI HAR BIZ OOR STRATEGIIN ORDIIG SHALGAHGUI GENEE
YU GEJ BGAAN????????????????>>??

Avatar

mgh 2025-02-19 66.181.191.18

одоо болсон зөндөө л ухлаашт

Avatar

З 2025-02-19 202.9.47.28

хэвлэлийн эрх чөлөө, дөрөв дэх засаглал хэмээн өөрсдийгөө өмгөөлж. өөрсдийгөө өргөмжлөгчдийн үнэн дүр төрх нь харагдаж байна, Энэ сэтгүүлчийнхээр бол хувийн өмчтэй болох, хувийн хөрөнгөтэй болох нэг арга зам нь хулгай луйвар юм байна л даа.

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.216.212

Одоо Хулгайч, Авилгачин хүчтэй юу, МУ -ын засаг хүчтэй юу гэдгийг ард түмэн харж бна. Засагт дийлдэхгүй бол ард түмэн өөрсдөө мэдээд хурааж авая.

Avatar

Нэргүй 2025-02-19 202.55.188.35

ТЭНЭГ ХҮНД Ч ОЙЛГОМЖТОЙ ШТЭЭ .х****л ИДСЭН 30-ГЭРБҮЛ АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛ ХУЛГАЙЧ ХАНАЖ ЦАДДАХ БОЛСОН БАХ ОО

Avatar

Нэргүй 2025-02-19 202.126.91.243

Женко еөк байхдаа ч, МАН 8 жил засаглахдөа ч шалгаагүй.Энэ бас цагаан захтан, амьдралаас тасархай, алт ухагчийн хүүхэдээр шоудуулах ямар шалтгаан байна.Энэ мэт эргүү галзуучууд нь дуусахгүй улс юм даа.Данх, батнайрамдал энэ гээд дуусахгүй хэцүү улс юм.

Avatar

Нэргүй 2025-02-19 103.212.119.215

Hed hediig ingeh yostoi

Avatar

Нэргүй 2025-02-19 192.82.92.204

Муруй Алтангэрэл дүрдээ итгэсэн Женок болжээ ккк

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.179.226

АРД ТҮМНИ БАЯЛГИГ ХУИЛЬ БУСАР ХУЛГАИ ХИЖ БАИГА ХУЛГАИЧДАС ХУРАЖ АВ

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.181.116

З.Энхболд гэж хүний гаргасан өршөөлийн хуулийг хүчингүй болгож 35-н их наядын хулгайг ил болгох эрх нь энэ УИХ байгаа биз дээ. асар их хулгайг хөрөнгийг энэ хууль гаргаж дарсан ингэж болдог юм уу. Ингэж хууль гаргаж хулгайгаа дардаг Монгол Улсаас өөр орон байна уу. Энэ удаагийн УИХ гишүүд энэ хуулинд хамрагдаж Улсын эд хөрөнгө заншаагүй юм бол Хууль зүйн сайд та хууль санаачлаад 35-н их наяд төгрөгөө Улс олж аваач

Avatar

Нэргүй 2025-02-19 202.9.41.77

Хулгайч х***а манж зулбасгуудыг бүгдиын жалгнд аваачиж б**. Даврцн гөлөгүүд вэ!

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.185.21

наад сэтгүүлчид чинь ямар ч арчаагүй ичих нүүргүй юм асуудаг юм бэ дээ. жирийн иргэн хүртэл зүгээр л ойлгох юмыг тэнэгтээд байх юм. энд хуулийн сайд аль нам байх нь ямар хамаа бнаа.

Avatar

Өнгөрсөн бороо 2025-02-19 202.9.46.251

бүр 2008 онд цуцалж байхгүй яав даа, одоо энёржи ресурс чинь нийт нөөцийн бараг 3ны нэгийг ухаад ашиглацан шүү

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.168.8

нөхөж төлүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.160.13

Мал сэтгүүлчдийн асууж байгаа асуултыг

Avatar

Зочин 2025-02-19 59.153.113.185

Сэтгүүлч нар хэрхэн худалдагдсан хэний эрх ашгийн төлөө үйлчилдэг, буруу ташаа болон бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл олонд цацаж нийгмийн уур амьёгалыг маш ихээр өмхийрүүлдэг гэдэг нь л харагдаж байна даа, энэ шаагигсдын дуу хоолойноос. Нийгмийг цэвэрлэмээр бол сэтгүүлзүйн салбарыг угжныхнаас, шантажчдаас нь чөлөөлмөөрбайгаа юм. Хэн ч энэ талаар дуугарч юу ч хийхгүй юм даа

Avatar

yyy 2025-02-19 103.71.101.223

yag zuv

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.164.211

Мэдээж ард түмний өмчийг хууль бусаар авсан шүү дэээ, шалгаад яагаад гарахгүй гэж? Хэдхэн шалтгаан байгаа шүүү- ард түмэн тэнэг биш шүүү

Avatar

Нэргүй 2025-02-19 202.126.88.204

зөв бна муусайн хулгайч луйварчидыг шоронд хийж хулгайлж олсон хөрөнгийн хурааж хэдэн сургууль цэцэрлэг барих хэрэгтэй нүгэл нүдээрээ гарах цаг ирж бна Сү. Батболд, Оджаргал 2 ын хамаг хөрөнгийн хурааж баялгийн санд оруулаарай ард түмэн харж хүлээж бгаа шүү

Avatar

ard tumen 2025-02-19 59.153.115.88

tsag n bolson davarsan guilagachinguud s bvh ord oo butsaaj av mash zov

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.217.82

ANUSDI80955877

Avatar

ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА 2025-02-19 202.179.26.78

ТӨРМАНДАХ ЧИНЬ ЭНЭ УЛСЫН ТОЛГОЙ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛТАН МӨН БИЗ ДЭ… ЭРҮҮГИЙН АСС… ХЭЗИЙДЭЭ ЯАЖ ЯВААД МС ЭС Т ОЧЧИХДЫМ… ТҮВЭГТЭЙМ…

Avatar

Төрмандах цагдаагийн сайн офицер байсаан/бсн ! 2025-02-19 166.199.97.72

Оджаргалын нэг анги.33р сургуулийн.
Уг нь сайн офицер гэдэг.
Энэ дамбын хишгээ,энэ тэр гэсэн хармааны хулгайчуудын бүүр багаас нь баривчлаж зурхэнд нь шар хуруулаж байсан
Мундаг цагдаагийн ажилтан.Энэ атман ,уяач энэ тэр гэсэн эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн бага байхдаа нусаа гоожуулаад ,хулгай хийгээд баридгдаад ,хулгайлсан юмаа бариад зогсож байгаа фотоальбом хийсэн гэж байгаа.
Харин амдьрал зах зээл орсноос хойш MCS ын Оджаргалын бие хамгаалагч/Хуулийн зөвлөх гэх ажил хийгээд олон жил болжээ.

Avatar

Нэргүй 2025-02-19 43.242.242.59

Энержи ресурс компанийн хууль бусаар луйвар хийж авсан таван толгойн нүүрсний уурхайг засгийн газар мэдэлдээ авч нийт иргэдийн өмч болгох хэрэгтэй. энэ талаар З.Энхболд маш тодорхой ярьж байна.Аваад зогсохгүй луйварчдад эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой. Төрмандах бол эрүүгийн цагдаад олон жил ажилласан хүн байтлаа гүйцэтгэх ажлын хууль зөрчинө гэдэг бол том алдаа. Мэдсээр байж ийм зүйл хийж байна. Луйварчдын талд ажиллаж байгаа нохой юм

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.218.89

Бараг хувьдаа цагдаа цэрэгтэй байсан юм бишүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж