“Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөхөөр ярилцжээ

“Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөхөөр ярилцжээ

“Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөхөөр ярилцжээ

Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн хугацаанд нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх гээд олон чиглэлээр Японы ард түмэн багагүй дэмжлэг, тусламж үзүүлснийг Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр онцолсон байна. Мөн эдийн засгийн хүндрэлийн үед ойрын түнш байж ирсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллахаар болжээ.

Түншлэлийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийг эргэн сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Цаашид хөгжлийн санхүүжилтийн хүрээнд ЖАЙКА-гийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тохирсон байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад хамтрахаар болжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2014 оноос “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Япон, Монголын хамтарсан Коосен технологийн коллежийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлээд байна. Мэдлэг, ур чадвар бол Монгол Улсын 15 дахь мега төсөл болохыг Л.Гантөмөр онцолсон байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-19 59.153.115.160

Монголын төрийн эзэмшиж байсан хуучин буудлыг албаар хаалгаж байгаад ард түмнээр төлүүлэх маш өндөр хүүтэй зээл авч байж шинэ буудал барьсан. Тэрнийг нь самуурай нар 100 хувь эзэмшиж орлогыг нь 100 хувь кармаалдаг. Одоо тэр нь багадаад дахин манийхаа нэр дээр зээл авч томруулаад самуурай нар орлогоо улам ихэсгэх зорилготой, Лу Гантөмөр тэдэндээ тусладым байна. Ийм п …. нарыг хэн сонгоод байдым бэ? Энэ Жайка энэ тэр тагнуулын байгууллагуудыг хөөгөөд гаргах чадалтай аавын хүү алга уу Монголд?

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.185.80

Saihan shaahiimaa

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.176.74

Анхнаасаа дорвитойхон том буудал төлөвлөөгүй нь харамсалтай. Гэхдээ яая гэхэв. Одоо харин олигтойхон буудал болгох хэрэгтэйг ойлгож байгаа байлгүй…

Avatar

Нэргүй 2025-02-19 59.153.115.160

Энэ буудлаас төрийн төсөвт хэдэн төг орсон бэ гаргаад 1 харчих. Юууууу ч байхгүй, бүгдийг нь самуурай кармаалж байгаа. Бид тэдэнд өөрсдийнхөө газар шинэ буудал өөрсдийнхөө мөнгөөр бариууж өгч бэлэглээд, орсон орлогоос нь ганц улаан гапий хүртдэггүй, өндөр хүүтэй зээлийг нь л төлж байгаа. Ийм хорон ажлуудын гэрээг манай төрийн 2 тэргүүн мэдсээр байж хийдэг.

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.185.80

Jennkoistuud. Iim mal yum yridiin

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.182.34

Муусайн япончуудыг Халхын голд цусы нь хольсон шигээ салам хулхидах хэрэгтэй шүү !

Avatar

Нэргүй 2025-02-19 86.85.55.114

Японууд их тусалж ирсэн дээ. Хэцүү үед.

Avatar

зочин 2025-02-19 66.181.160.31

"За больхуу даа.. Хулхи Монголчуудтай дахиж орооцолдохгүйээ " ..л гэсэн байх да ..

Avatar

Нэргүй 2025-02-19 59.153.112.140

Anhnaasaa idsen darga naraa shorond hiigeechee

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.216.212

Энэ буудал чинь жижигдэж бгаа. Томруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-02-19 202.55.191.194

маш зөв шийдвэр байна. дэмжиж байна.

Avatar

Зочин 2025-02-19 122.201.31.184

Энэ буудал чинь өр зээлээр баригдсан шүү дээ. Ядаж хөрөнгө оруулалтаа нөхөхийг хүлээхгүй юмуу?

Avatar

иргэн 2025-02-19 202.126.89.111

зээлээр автобус авчихаж гэж бодъё, гэтэл зээлээ төлж дуусааагүй байтал зорчигчид автобустаа багтахаа больж. Багтахгүй зорчигчдыг явган яв гэх үү эсвэл нэмж зээлээд автобус нэмж авч зорчигчдоо суулгах уу? Онгоцны буудал яг ийм болсон.

Avatar

Нэргүй 2025-02-19 203.17.23.177

МАЙР ЖИЖИГХЭН НИСЭХ БУУДАЛ МӨРТЛӨӨ МОНГОЛЧУУДАД АРАЙ Л ТОМДСОН БУУДАЛ Л ДАА.

Avatar

Нэргүй 2025-02-19 202.131.234.123

хуучин буудлаа орон нутагт ашигла.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж