Хятадын шинжлэх ухаан, технологи сүүлийн арван жилд асар хурдацтай хөгжсөн. Хятадын шинжлэх ухаан, технологийн хүчин чармайлт дотоодын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, аж үйлдвэрийг сайжруулахад манлайлахын зэрэгцээ дэлхийн технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан "Дэлхийн инновацийн индекс" болон Хятадын хөгжлийн шинжлэх ухаан технологийн академиас гаргасан "Үндэсний инновацийн индексийн тайлан" зэрэг нь Хятадын инновацийн чадавхи сүүлийн жилүүдэд эрчимтэй сайжирч байгааг харуулж байна.
Сансар огторгуйн салбарт дэвшил гаргаснаас гадна дотоодод үйлдвэрлэсэн том оврын зорчигч тээврийн C919 онгоц анхны арилжааны нислэгээ хийж эхэлсэн. “BeiDou Navigation Satellite System” (BDS) нь албан ёсоор Олон улсын иргэний нисэхийн конвенцийн (ICAO) стандартын нэг хэсэг болж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн иргэний нисэхийн хиймэл дагуулын навигацийн систем болоод байгаа билээ.
Нэргүй 2025-02-19 103.212.117.240
Kommunist namiin buyan
Нэргүй 2025-02-19 103.57.92.246
Ерөөсөө,,,, “””би чадна би бүгдийг мэднэ”””хэмээн цээжээ дэлдэн алиалсан бөгспутин савсага трамп мэтийн шоучин попорсон ноход л улс орноо сөнөөдөг юм байнаа,,,дуу шуугиан сэнсаацгүй чимээгүй чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байгаа төрийн хар хүн л улс орноо өад нь татдаг юм байнаа,,,,,хятад орон хятад хүний япон орон япон хүний өмнөд солонгос өмнөд солонгос хүний сингапур тайваны бүр азийн дорно дахины ард түмний ажилч хичээнгүй зан чанараар бахархахгүй байхын арга алгаа,,,