Олон нийтийн сүлжээнд ёс бус үг хэлсэн гэх иргэн Б.Баярбаатарын зөрчлийн хэргийг Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг бусдыг гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд сулласан. Түүнд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.02.19/ болж, анхан шатны шүүгчийн шийтгэвэрийг хүчингүй болгожээ.
Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/280 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч Б.Баярбаатар, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Баярбаатарт холбогдох зөрчлийн хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ. Хэргийн агуулгыг товч дурдвал: Б.Баярбаатар нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн “Бурханы хүү Баярбаатар” нэртэй фэйсбүүк цахим хаягнаас олон нийтийн сүлжээнд зүй бус үг хэрэглэж, лайв бичлэг хийж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан зөрчилд холбогдсон. Анхан шатны шүүхээс Б.Баярбаатарыг олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар түүнд зан үйлд нөлөөлөх 50 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч, түүний өмгөөлөгчийн нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал, Хэл шинжлэлийн хүрээлэнгээр шинжилгээ хийлгэх шинжээч томилсон тогтоол, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах, эд зүйлд үзлэг хийх зэрэг ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүх шинжилгээний тухай хуульд тус тус нийцээгүй нь давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэлээ. Иймд дээрх хуулиудыг ноцтой зөрчсөн алдаануудыг зөвтгүүлсэний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/280 дугаар шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Сануулахад, тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийхдээ ёс бус үг, хэллэг хэлж, олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулсан байдаг.
Зочин 2025-02-19 202.126.89.216
Анархист байдлыг дэмжиж болохгүй ээ. Анархи этгээдүүд хариуцлагаа хүлээх ёстой.
Нэргүй 2025-02-19 66.181.177.36
Энэ нэг амьтаныг зайлуул хөөрхий
Нэргүй 2025-02-19 202.70.38.5
зөв өө, одоо тэр дух нтрт бас хариуцлага тооцох хэрэгтэй, бусдыг амандаа орсноороо хэлж доромжилж байдаг юу юм!
Нэргүй 2025-02-19 139.5.216.212
Энэ нөхрийн хий гарчихсан шалчийчихсан. Амархан золиг юм . 30 хоногийг нь суучихаад гарч ирэхгүй.
S 2025-02-19 139.5.217.82
ZYGAATSI80955877
Нэргүй 2025-02-19 43.242.242.59
Ингэж танхайрч ёс зүйгүй үйлдэл хийсэн хүнийг шүүх нь давраагаад байвал хууль ёс монголд хэрэгжихгүй ээ. Монгол улс анархизм ноёрхсон замбараагүй улс болно. Ийм новшнуудыг хашрааж дахин танхайрахгүй болтол нь ухааруулах нь зөв байсан. Манай шүүх луйварчид, танхайрагчид мөнгөтэй хүнд үйлчилдэг болоод удаж байнаа.
Нэргүй 2025-02-19 202.126.90.153
сатаны гөлөг
Нэргүй 2025-02-19 139.5.217.82
BOOBN XXNO SEKSEER VANXANDI80955877
Нэргүй 2025-02-19 202.9.40.124
Хөөх ямар их хичээл зүтгэл гаргаж ял оногдуулаа вээ.
Нэргүй 2025-02-19 124.158.110.8
шүүхэд талархаж байна.
Нэргүй 2025-02-19 139.5.217.82
ANUSDI80955877