Цагаан сараар 6-10 хоног амрах санал авч байна

Цагаан сараар 6-10 хоног амрах санал авч байна

Цагаан сараар 6-10 хоног амрах санал авч байна

Иргэн С.Чулуунпүрэвийн гаргасан өргөдөлд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний түүх соёл, ёс уламжлалдаа нийцүүлэн Цагаан сарын баярын амралтын өдрийг Битүүний өдрөөс эхлүүлэн 6-10 хоног амардаг байхаар хуульчлах. Ингэхдээ нийтийн ухамсарт баттай шингэж, үүргээ гүйцэтгэсэн зарим баярын амралтын өдрүүдийг хасаж, зөвхөн тэмдэглэлт өдөр болгох. Өнөөгийн Монгол Улсад жилд 16 өдрийн баярын амралтын өдрүүд байгаа тоонд бариулан зохицуулах. Ингэснээр Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр ба Шинэ жилийн өдрүүдэд жилд гурван удаа олон хоногийн амралттай болох" талаар бичсэн байна.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа "Монгол Улс есөн баяраар 16 өдөр бүх нийтээр амардаг зохицуулалттай улс. Цагаан сараар шинийн 1, 2, 3-нд амардаг. Үндэсний их баяр наамдаар 10-15-ны өдрүүдэд амардаг. Эдгээр үндэсний баярын амралттай холбоотой иргэдээс олон санал ирж байна. Шинийн 1, 2, 3 болон наадмаар амрах ёстой өдрүүд нь амралтын өдөр таарвал тухайн амралтын өдрийг нөхөн амраадаг болгох зохицуулалт хийнэ.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу ид хүйтний өвлийн амралтыг хэрхэн зохицуулж, үүнийгээ сурагчдын амралт, ханиад томууны үетэй хэрхэн уялдуулах талаар шинэ зохицуулалтыг нэмж танилцуулах үүрэг чиглэлийг Засгийн газраас өглөө.
Цагаан сар, наадмын амралтын талаар Засгийн газрын тогтоол гараагүй, шийдэгдээгүй байна. Хөдөлмөрийн хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хоёр хуульд өөрчлөлт оруулах учраас эхлээд Засгийн газар зөвшөөрөл өгсөн тохиолдолд УИХ-д өргөн барьж, УИХ-аар хууль батлагдсаны дараа энэ зохицуулалт хэрэгжинэ. Хэрвээ УИХ хаврын чуулганаар хуулиудыг баталбал наадмаар энэ зохицуулалтууд хэрэгжиж эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй. Бидний оруулсан саналаар бол битүүний өдрийг амралтын өдөр болгохоор тусгаж байгаа. Өөрөөр Цагаан сарын амралтыг нэмэхгүй" гэж мэдээлсэн. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
52
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХахаХаха
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.119.167

Би дэмжиж бна

Avatar

Telmen 7 цагийн өмнө 66.181.178.101

10 honog amarmaar baina (!!!)

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.95.208

Huduu oron nutagt ochdog humuust ter ni deer bhaa

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.168.34.95

энэ л хэрэггүй. шүү

Avatar

Zochin 11 цагийн өмнө 124.158.104.13

Зөв шүү дээ

Avatar

Zochin 12 цагийн өмнө 202.9.46.71

zaa 10 bol arai l utgaa aldah bhoo

Avatar

Zochin 12 цагийн өмнө 202.9.46.71

2honog bol zarimd ni yneheer bagadana.tsuunhd ni yag l bolj bgam.tegher huduu gadaa yavdguudaa bodod 5bhd hangalttai bh.yadaj 3 ghgyi 2bolgoson ni hachin l yum..ymr mundag ni iim uhaan zarj bgan boldoo

Avatar

Зооги 2025-02-19 103.57.95.38

солиороод байгаач ээ

Avatar

Moogii 2025-02-19 103.140.10.204

5honog baihad bolno..

Avatar

Зочин 1 2025-02-19 66.181.161.141

Битүүний өдрөө оруулаад 5 хоног байхад болно доо. Хэрэв хагас бүтэн сайн өдөр таарвал түүнийг нь ажлын өдөрт нь шилжүүлдэг байвал

Avatar

зочин 2025-02-19 122.201.26.218

ЮУН АМРАЛТ ВЭ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. БИТҮҮНИЙГ ОРОЛЦУУЛААД 4 ХОНОГ АМРАХАД БОЛНО. АМРАЛТЫН ӨДӨР ТААРВАЛ ЗОХИЦУУЛЖ БОЛОХ. ХИЙ ДЭМИЙ АРХИДСАН ШАЛ ДЭМИЙ ТЭНЭХ ХЭДЭН ХӨГШЧҮҮДИЙГ ЗОВООХ ХЭРЭГ ГАРНА. нӨГӨӨ ХӨГШЧҮҮЛ МААНЬ МӨНГӨ ТӨГРӨГ НЬ ХҮРЭХГҮЙ БАНКНААС ЖИЛИЙН ЗЭЭЛ АВНА ДАРАА ЖИЛИЙН ЦАГААН САРААР МӨН АВНА. ИНГЭЭД ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛИЙН ХООРОНД АМАРЧ ЗУГААЛСАН ЮМ БАЙХГҮЙ БӨӨН СТРЕСС. АЖЛАА ХИЙЦГЭЭЕ ХҮМҮҮС ЭЭ НАСТАЙЧУУУДАА АМРААЯ. АСАРЧ ТЭТГЭЕ

Avatar

Нэргүй 2025-02-19 192.82.92.204

tgd ydaj 4 honog amriilda p we ydg, odo hagas buten gd 2 honog l amrah gd bnshd m,a.aa

Avatar

Нэргүй 2025-02-19 202.55.188.118

Zs Mongolchuud nih ajil higed deeshelsen ymn haa bga ym ys judagaa mededgvi lagaanar ajilna biz

Avatar

Зочин 2025-02-19 202.55.188.44

монголчуудын гол хоёр баярийг 7 оос 10 хоног байхад болно доо Чингис хааны мэндэлсэн өдөр улс тунхагласны баяраар амрах зөв шүү за та бусдад баяр бол хэрэггүй шүү монголчуудын баяр их байгаа хасах хэрэгтэй энэ олон улсын март гэж баяр байх шүү бусад хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-02-19 122.201.31.9

happy222

Avatar

Гост ь 2025-02-19 103.212.119.97

нёнадо

Avatar

Khongorzul 2025-02-19 66.181.160.60

Сунгах хэрэгтэй

Avatar

Hennegen 2025-02-19 103.212.116.100

Huduu oron nutgaas Ulaanbaatart oyutan bolj ireed 3 honog amarn geheer amjihgu ger luugee yvhaar hiceel ehleh geed yvhgu bj bas bolohgu hetsuu bn sugaj ughiig husey

Avatar

Uri 2025-02-19 122.201.31.55

Sn bn

Avatar

зочин 2025-02-19 202.131.232.157

яахын бэ. бараг бүх хүн хотод ороод ирчихсэн биздээ.

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.181.40

Битүүнд л амардаг болгочихвол боллоо.

Avatar

Иргэн 2025-02-19 122.201.31.78

3 хоног хангалттаы

Avatar

Иргэн 2025-02-19 66.181.181.191

Битүүнээ оруулаад дээд тал нь 4 хоног ханалттай бөгөөд оновчтой. 5 ,10 гээд ирэхээр утгаа алдаад хавтгайрсан айл хэсэж архи уусан согтуучуудаар дүүрэх байлгүй.

Avatar

Нэргүй 2025-02-19 192.82.92.204

chi l tgj ail hesej arhi uudin blgui, hun yrni hunig oor shige l boddog gjuga shu

Avatar

Нэргүй 2025-02-19 202.131.234.123

6 хоног амрах сайн уу муу юу аль нв бэ ? . 3 хоног амрха сайн уу муу юу аль ньь бэ?

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.181.191

Аль аль нь муу.

Avatar

БЗДүүргийн иргэн 2025-02-19 203.23.199.2

6 хоног амрах нь маш зөв. Тэртээ тэргүй хүмүүс бие биенээ хэсээд л явна доо

Avatar

з 2025-02-19 202.126.88.207

Тэр олон хоног айл хэсэж бууз идэх нь сайхан байгаа юм уу энэ нэг Чулуунпүрэв гэж идэмхий хүн үү. олон хоног халуун орчинд ууц өвчүү өмхийрөх байлгүй. хөгшидийг ядрааж туйлдуулах арга байна даа

Avatar

Нэргүй 2025-02-19 202.55.188.118

Chi ooroo todigoos odi hvrsen mongol yos judagaa medkhv bj tvvh sudar udam sudraa medkhvi bj bitgi olon ym yri Tsagaan sar gedg chin tvvh udam sudr ys juramaa medeltseh ah dvv sadangaa medeh ondor nastai hogshid buuruluud deeree ochij zolgon hagarldsan bsn ah dvvs ev evee zasah ene chinl mongolchuudin mongol hvn geh uchir utgatai bayr ym shvv esvel bi hudlaa yryad bnuu?

Avatar

Зочин 2025-02-19 202.21.107.1

Цаад талын хугацаа 3 байхад л болоо!!! Улсаа хөгжүүлөхийн тулд бүгд хөдлөхтүн ажиллахтун

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.181.40

Амоахаар бас хөгжинө л дөө

Avatar

Нэргүй 2025-02-19 202.70.38.50

5 хоног болноо одоо харин хагас бүтэн таарсан тул зохицуулах хэрэгтэй яарч давхиад хүний амь нас эрсдээд байгааг ойлгох ухаан ЭНЭ ТӨРД байна уу

Avatar

Нэргүй 2025-02-19 192.82.64.248

цалингүй чөлөө аваад явна биз, бас цалинтай 10 хоног амрах санаатай, арай юу

Avatar

Нэргүй 2025-02-19 192.82.92.204

pu g*** gj haana tgj buh nitin amraltaar olon honog tsalintai amgaadag we ergu dagz chin

Avatar

Зочин 2025-02-19 139.5.219.40

Амрах багадаагүй

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.190.225

Гурав хоног хангалттай хугацаа

Avatar

Нэргүй 2025-02-19 59.153.114.145

Тааруухан оюунлаг биш нөхдүүд дээр байгаа юм байна даа

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-02-19 202.21.110.94

ХАГАС БҮТЭН САЙН ӨДӨР ТААРЧ БАЙНА. ХАНГАЛТТАЙ ХУГАЦАА ШҮҮ…….1 ДЭХЬ ӨДӨР НЬ БҮГД АЖИЛДАА..ЖААХАН ДЭГ ЖУРАМД СУРАЛЦМААР БАЙНА ……..АЛИЙН БОЛГОН "БИ ЖИНХЭНЭ МОНГОЛ, БИЛЭГ ТАНХАЙ ХӨДӨӨНИЙ ХҮН " ЭНЭ ТЭР ГЭЖ СОЛИОРОХ ЮМ…….БЭ?…..

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.190.29

Хуулиа мөрд, Цагаан сараар 3 хоног амрах ёстой, Ер нь манайд амралтын өдөр дэндүү их байна, Баруунд өдөрт 10-12 цаг ажиллаж байж хоолоо олж иддэг гэдэг, Гэтэл манайд ихэнх хүмүүс жилийн 365 хоногийн хагаст нь амарч байна,

Avatar

Нэргүй 2025-02-19 192.82.92.204

hen haana tgj deg juram alduulad aduu mal shig bgn be, oorteigoo biti adilhan bod

Avatar

ЗОЧИН 2025-02-19 139.5.217.204

ЕР НЬ БОЛ ОЛОН ХОНОГ ДЭМИЙ ШҮҮ, ХЭТ ОЛОН ХОНОГ СУНЖИРВАЛ ОЛОН ХҮМҮҮСИЙН АЙЛ ХЭСЭЛТ, АРХИДАЛТ, ИРЭХ ЗОЧДЫН ИДЭШ УУЛТ, БЭЛГИЙГ АХМАДУУД ДИЙЛЭХГҮЙ Ш ТЭЭ, ТИЙМ БОЛОХООР БИТҮҮНИЙ ӨДРӨӨ ОРУУЛААД 5 ХОНОГ АМРАХАД Л ХАНГАЛТТАЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЯАХАВ ЭНЭ ЦАГААН САР ШИГ ХАГАС, БҮТЭН САЙНЫ АМРАЛТЫН ӨДРҮҮД ТААРВАЛ НӨХӨЖ АМАРДАГ ХУВИЛБАР ОРУУЛДАГ ЮМ БАЙГАА БИЗ.ОЛОН ХОНОГ СУНЖИРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ.ИДЭЭ ТАВГАА ШИНИЙН 3-НД ХУРААДАГ БИЗ ДЭЭ. ТЭГЭЭД ЯМАР УУЦ МАХАА ХАТААГААД МУУТГААД ХҮН ХҮЛЭЭГЭЭД СУУЖ БАЙЛТАЙ БИШ.

Avatar

Нэргүй 2025-02-19 192.82.92.204

chi zalu hun bj ahamadas beleg goridoj amidarahasa icheech

Avatar

Нэргүй 2025-02-19 202.70.43.34

Энэ нэг Социаль Судалгааны Арга марга гэж Онолтой биш билүү ???? Сошиалд бга хүмүүс манай улсын нийт Иргэдийн санаа бодлыг Төлөөлж чадахуу ???

Avatar

Нэргүй 2025-02-19 202.70.43.34

Юм л бол Цахимаар Сайтаар санал хурааж бна гэдэг болж

Avatar

Нэргүй 2025-02-19 202.131.238.26

тэгсэнээ хариуг нь өөртөө тааруулаад засаад наана

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.160.95

Худлаа 10 гэсэнээс шууд 5 болгочихоо

Avatar

Нэргүй 2025-02-19 202.131.234.123

санал асуулга ямар хулхи хийдгийг саяын тэгш сондгой санал дээр харагдлаа. энэ байдлаараа өмхий самхай саадуудын саналын дагуу шийдэх биз

Avatar

хэсээч 2025-02-19 202.21.118.45

цагаан сарын өдрийг бараг 100 жилээр гаргачихаад байхад сурагчдын амралтыг, улирлын үргэлжлэх хунацааг жил жилээр тохируулж болмоор юмөө. хуучны захирнаадалтын үед битүүний өдөр ажиллуулж тамладаг байсан нь хэвээрээ, пзд

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.160.56

За ажлаа хиймээр бна. Банкны зээл хойшлох юм уу? халамжаар амьдардаггүй учир амралт ихдээд бна. Бас тэр баялагийн сангаасаа эсвэл зээл тэглэх юм уу? тэгвэл гэдсээ илээд бөөндөө хэвтээд байя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж