Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж буй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо.
Барилга нь гурван давхар бөгөөд зоорийн давхартай, чулуун хөвөн дулаалгатай металл ба чулуун фасад хийж, явган зам болон авто зогсоолоос бүрдсэн. Тус хороонд улсын сургуулийн эрэлт хэрэгцээ нэн шаардлагатай байгаа төдийгүй жишиг сургуулийн барилгын зураг төслийг шинэчлэн, газрын хэмжээнд тааруулан сургуулийн стандартын дагуу гүйцэтгэж, том жижиг хоёр спорт заал төлөвлөн, дотор интерьерийг орчин үеийн сургуулийн барилгын төлөвлөлтөөр гүйцэтгэсэн.
Тус барилгад 2025 оны хоёрдугаар сарын 17-ний өдөр байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж хүлээн авсан бөгөөд ”Голден лайт дизайн” ХХК-ний зураг төслөөр “Голдэн Лайт Групп” ХХК угсралтыг гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ




















Нэргүй 2025-02-19 66.181.179.226
ОЛОНЛОГ ОЛОН ЖИЛ ЭЦЭГ ЭХҮҮДИИГ ШУЛСАН ОДО БОЛНО СУРГАЛТ САИТАИ БҮХ ХҮХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮИЭНХБАЯР ГИШҮНД БАЯРЛЛА
Улсын сургууль бол сайн байна 2025-02-19 66.181.164.211
Энэ хувийн сургууль юмуу? Ойлгомжгүй мэдээ тавих юмаа. Хувийнх бол дахиал төлбөрийн асуудал хүнд болнооо
Нэргүй 2025-02-19 192.82.92.204
Сайн байна. Одоо гол асуудал нь багш, ажилтнууд, анги танхим тохижуулах хичээлийн ширээ сандал нь бэлэн байгаа, төсөв мөнгө нь байгаа юу.
Нэргүй 2025-02-19 202.131.234.123
сурагчдаасаа л авна шүү дээ. 2 3 хүүхэд нь сурдаг бол тус бүр сая төрөг зулгаана даа.
Нэргүй 2025-02-19 43.242.242.59
Сайн байна. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтыг сайн хийх хэрэгтэй