III-IX ангийнхан англи хэлээ “Pearson” хөтөлбөрөөр үзнэ

III-IX ангийнхан англи хэлээ “Pearson” хөтөлбөрөөр үзнэ

III-IX ангийнхан англи хэлээ “Pearson” хөтөлбөрөөр үзнэ

Ерөнхий боловсролын сургалтын агуулгад 2023 – 2024 оны хичээлийн жилээс англи хэлний “Pearson” хөтөлбөр нэвтэрсэн. Энэ хичээлийн жилээс 5-7 дугаар ангийнхан англи хэлний хичээлээ 100 хувь уг хөтөлбөрийн дагуу судалж байна. 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийнхан гэх мэтээр 3-12 дугаар ангийг үе шаттай энэ хөтөлбөрт хамруулна.

Иймээс хөтөлбөрийн шинэчлэлүүд байнга хийгдэж, багш сурагчдад илүү өгөөжтэй байлгахад анхаардаг байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч " IEDC- Pearson partner Mongolia" -гийн захирал М.Найдалмаа хөтөлбөрийн шинэчлэлийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр болон албаны хүмүүст мэдээлэл хийлээ.

2300 англи хэлний багш бэлтгэсэн, хөтөлбөрийн шинэчлэлээр мастер багшийн модуль цуврал сургалтаар багш нарыг нэмж бэлтгэх, хосолмол сургалтын заах арга зүйн сургалтыг зохион байгуулах, шинэ төгсөгчдийг чадавхжуулах, багш нарын түвшин тогтоох, ахиулах, бататгах сургалтуудад хамруулах ажээ. Учир нь тус байгууллагын судалгаагаар багш нарын 70-аас дээш хувь нь англи хэлний дундаас доош түвшинтэй байна гэж гарчээ. Үүн дээр үндэслэн багш нарын хэлний түшинг сайжруулах сургалт, сурагчдын түвшин тогтоох шалгалт зэрэг шат дараалсан арга хэмжээг тус байгууллагатай хамтран хийхээр боллоо. Мөн англи хэлний хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн тухайд “Pearson” хөтөлбөрт үндэслэн явуулахаар бодлого төлөвлөлтийг чиглүүлэхээр тогтжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өөө 2025-02-19 122.201.23.44

дэмжиж бн. дунд сургуульд одоо хүртэл орос хэл үзэж бгаа н гайхалтай тэнэг явдал

Avatar

Нэргүй 2025-02-19 103.212.162.87

үздэг гэсэн мөртлөө Я ч байхгүй юм билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж