Сирийн шинэ засгийн газартай Москва хэлэлцээр байгуулна

Сирийн шинэ засгийн газартай Москва хэлэлцээр байгуулна

Сирийн шинэ засгийн газартай Москва хэлэлцээр байгуулна

Москва шинээр байгуулагдсан Сирийн засгийн газартай хэлэлцээр хийх болсон гэж эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, Ассадын засаг захиргааны үед байсан цэргийн хоёр баазыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхой биш байсан ч Оросын хэд хэдэн төлөөлөгчид өнгөрсөн сард Сирид айлчилж, хэлэлцээр хийх болжээ.

Гэхдээ Оросын эрх баригчид Сирид хязгаарлагдмал цэргийн оролцоотой байхаар төлөвлөж байна.

Тухайлбал, Сирийн улс төр зэрэг дотоодын асуудалд оролцохгүйгээр зарим цэргийн албан хаагч, техник хэрэгслийг байршуулах бололтой. Мөн Москвагийн зүгээс Сирид сэргэж буй Исламын улс бүлэглэлийн босогчдын нөлөөг эсэргүүцэх ажиллагааг хэлэлцээрийн хүрээнд явуулах зорилготой гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ассадын дэглэм нуран унасны дараа Орос тус улсад ашиглаж байсан тэнгисийн болон агаарын баазаа авч үлдэх найдлага тавьж байсан.

Одоо хоёр улсын харилцаа дахин шинэчлэгдэж байгаа ч Ассад гэр бүлийн хамт Москвад орогносон хэвээр буй. Түүнчлэн, Европын олон албан тушаалтнууд Оросын цэргийг Сириэс гаргахыг хүссэн хэвээр байна. Ялангуяа Европын өмнөд хэсгийн өндөр албан тушаалтнууд Орос улс Сири дэх тэнгисийн болон агаарын баазаа алдсан тохиолдолд Ливид дахин анхаарлаа хандуулна гэж эмээж байв.

 

ЭХ СУРВАЛЖ: TAGTIKA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-19 202.126.90.125

Ассадыг өг гэж шаардаагүй бололтой

Avatar

Оноч 2025-02-19 66.181.186.74

Ер нь СИРИ-д одоо гарчихсан засаг нь Исламын улсын л нэг салаа мөчир. Одоо байгаа Сирийн ерөнхийлөгч нь АНУ 15 саяаар толгойг нь үнэлсэн алан хядагч. Гэтэл Асад хөөгдөнгүүт АНУ эрэн сурвалжилж байсан хүнээ одоо болилоо, тэр одоо ерөнхийлөгч болсон. Алан хядагч биш боллоо л гэсэн. Байдангийн үеийн CIA тоглолт. Трамп гарч ирснээр үгүй бид алан хядагчтай харьцахгүй гэсэн. Герман шууд очоод дэмжиж бна ПУТИН-ы эсрэг бай гэж зөвлөсөн. CIA маш хэцүү байдалд. Оросыг Сирийс хөөхийн тулд алан хядагчтайга

Avatar

Оноч 2025-02-19 66.181.186.74

Яг үнэндээ ч энэ бослогыг Оросуудыг хөөлгөх зорилгоор цаана нь CIA зохион байгуулж, санхүүжүүлсэн. Тэд маш амжилттай ажилсан боловч Трамп гарч ирээд бүх юм эргэчихээд байна. Гол асуудал Сирийн курдууд одоогийн энэ засагтай шууд эсрэг байр суурьтай. Тэд иргэний дайны ирмэг дээр байна. Энэ үед хэрэв АНУ л дэмждэггүй юм бол Сири-д ОХУ-тай учраа ололцохоос өөр арга байхгүй. тэгэхгүй бол Курдыг Оросууд зэвсэглээд тухирчихна. АНУ тэгсэн эсрэгээр курдуудыг намжаах арга хэмжээ авч байгаа.

Avatar

Оноч 2025-02-19 66.181.186.74

Хүүхдүүд юм мэдэхгүй бол хэлээ хазаж сураач. гоцолдолл байх юм.

Avatar

зочин 2025-02-19 66.181.160.31

Муу эрд халдага дараа гэдэг дээ ..Муу Оросууд энд тэнд баазаар яадын.. Өөрсдийгөө яая гэж байж..

Avatar

Оноч 2025-02-19 66.181.186.74

чамд л тийм бна даа.

Avatar

ob; 2025-02-19 50.147.160.114

– chectna, xto klujim ?

Avatar

Гомбо 2025-02-19 47.227.179.89

Энэ муу Пүүдэн ялагдаад л байсан чинь одоо ялагч болцон давхиж байна шдээ.одоо Манай Эби, Үүл баатар 2 хандыг нь хага дарахгүй юм байхдаа.

Avatar

Нэргүй 2025-02-19 45.117.32.44

энэ оркууд гүй ээ мөн дураараа янхнуудд шүү, улс орон нь сүйрч дуусаж байхад

Avatar

rttrtr 2025-02-19 166.48.51.239

Orosuud dutval yasan yum?!

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.184.61

ПУТЛЕР ОРОСЫН ТУРЭМГИЙЛЭГЧИД СИРИЙН АРД ТУМНИЙГ ОДОР ШОНОГУЙ БОМБОГДОЖ ОЛОН ЗУУН МЯНГАН ЭНГИЙН ХУНИЙГ АЛЖ ТАЛЧИХААД СИРИЙН ГАЗАР НУТАГААС ОРОСЫН АРМИ БУТ НИРГУУЛЭН ХООГДЧИХООД ПУТЛЕР ЯМАР ЮМНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ВЭ ДЭЭ

Avatar

Лхагва очир 2025-02-19 122.201.31.211

европоос орос битгий хэл сирийн засгийн газар юу хийх яах аа даан ч нэг асуухгүй юм байх аа.

Avatar

Оросын төгсгөл 2025-02-19 192.82.92.204

Энэ Путины булаан эзлэх шунал Гитлер шиг төгсгөлийг орост авчрах байхдаа, энэ ард түмэн өрөвдөлтэй байна шүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж