УИХ-ын сонгуульд МАН-аас баруун бүсэд нэр дэвшин парламентын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нь оффшор бүсэд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авч ашигласан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон тул эгүүлэн татах ёстой гэдэг шаардлагыг жижиг намууд өчигдөр /2025.02.18/ тавилаа. Харин УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд зөрчлийг тэр даруй арилган шийдвэрлэсэн байдаг, хууль зөрчсөн үйлдэл нэг ч байхгүй, шалгуулахад бэлэн гэдэг байр суурь илэрхийлээд буй. Иймд бид энэ долоо хоногийн VS буландаа талуудын байр суурийг онцоллоо.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Миний хувьд хууль зөрчсөн асуудал байхгүй. Сонгуулийн штабынхантайгаа мэдээлэл солилцоход нэр дэвшигч сонгуулийн хугацаанд явцын тайлан гаргадаг, зөрчил гаргавал хандивын мөнгийг буцаадаг. Манай штаб зөрчлөөс болж 200-гаад сая төгрөгийг буцаасан байгаа. Иргэд, аж ахуй нэгжүүд хандив өгөхдөө зөрчил гаргасан, регистрийн дугаар нь буруу зэрэг шалтгаантай холбоотой. Миний хувьд бизнесгүй, эрх ашиггүй гишүүн гэдгийг баруун бүс нутгийнхан мэдэж байгаа.
2025 он гарсаар Халзанбүрэгтэйн ордыг улсын стратегийн орд болгох, Нарансэвтэйн боомтыг эсэргүүцэх гэх мэтчлэн асуудлаас болж нэлээн улстөржилтийг хүлээж авч байх шиг байна.
Миний хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвших байхдаа хууль зөрчсөн үйлдэл нэгээхэн гаргаагүй, бүх холбогдох байгууллагууд нээлттэй шалгаарай гэсэн байр суурьтай байна.
Бүртгэлээ сольсон нэг компани байна гээд байгаа. Би бол тухайн компанийг танихгүй. Улс төрийн зохион байгуулалттай ч ийм асуудлыг хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хандив өгчихөөд маргааш нь бүртгэлээ сольсон байна гэдэг ямар утга учиртай юм. Манай штабынхан бүх зөрчлийг арилгаад мэдээллээ хүргүүлсэн байгаа. Миний хувьд нутгийнхаа эрх ашгийг зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй.
Харин нутгийнхаа эрх ашгийг хамгаалахын төлөө зогсож байгаагийнхаа хувьд олон хүний дургүйг хүргэж байгаа.
Сонгуулиар олон нийтийн дэмжлэг авч, сонгогдож чадаагүй хүмүүс дахин сонгууль болоосой гэдэг үүднээс худал ташаа мэдээлэл тарааж байна.
Хэвлэлийн бага хуралд оролцсон О.Нямдорж:
-Бид бүхэн хуультай оронд амьдарч байгаа, тийм учраас хуулиа мөрдөх ёсстой. Э.Болормаа нь Их британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор компаниас санхүүжилт авсан нь батлагдаж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дата руу ороод санхүүжилтийг нь гаргах бүрэн боломжтой. Э.Болормаа орж ирсэн мөнгөний эх үүсвэрийг шалгаж, тодорхойлж байж ашиглах үгүйгээ шийдэх ёстой.
Гадны оффшор бүртгэлтэй компаниас мөнгө орж ирсэн бол эргээд данс руу нь хийх, аль эсвэл улсын орлого болгон хураалгах ёстой. Гэтэл өөрөө ашигласан нь хууль зөрчсөн үйлдэл.
Энэнийг нь мэдсээр байж нуун дарагдуулсан нь мөн аудитын байгууллага ч хууль зөрчсөн тул хариуцлага хүлээх ёстой. Төрийн эрхийг хууль бусаар авсан Э.Болормаа ч хариуцлага хүлээх ёстой. Төрийн эрхийг хууль бусаар авсан бол 6-аас дээш жилийн хорих ялаар шийтгэгдэх зүйл ангитай. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүн том бүлэглэл, том намын эрх ашгийн доор хариуцлага хүлээхгүй байна. Хэрэв бид ийм хууль бус орлого хүлээн авсан бол 10 саяаас дээш төгрөгөөр торгууль төлөх хууль эрх зүйн заалттай. Э.Болормаа гэж хүн хариуцлага хүлээдэггүй.
Тэр бүү хэл оффшор бүсэд бүртгэлтэй компаниас их хэмжээний санхүүжилт авч, төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл нь Монгол Улсын хуулиас давсан эрх ашигтай, хуулиас давсан бүлэглэлийн гишүүн гэдгийг нотолж байгаа үйллдэл.
Ёс зүйтэй хүн бол сайн дураараа огцроод шалгуулъя гээд дараагийн үйлдлээ хийх ёстой. Гэтэл тэр ард иргэдийг дормжилж байгаа мэт “Хаанаас ямар мөнгө орж ирж байгааг би яаж мэдэх юм бэ” гэж хэлж байгаа.
Тэрийг ашиглахын тулд орж ирсэн мөнгө бүрийг нэр дэвшигч эх үүсврийг нь шалгаж, хууль ёсны мөнгө мөн үү гэдгийг тогтоох ёстой. Түүнээс мөнгийг шууд ашиглах эрх байхгүй. тэр хүн хууль зөрчсөн. Э.Болормаа гэж хүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах ёстой.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-02-19 66.181.184.236
Хандив аваагүй нь тодорхой юм билээ. Энэ боорлоод байгаа нохдууд шиг хүмүүн биш.
Нэргүй 2025-02-19 66.181.188.40
ГХО хуулийн этгээдээс хандив авсан бол шууд л эргүүлэн татна шүүдэээ
Зочин 2025-02-19 202.179.27.232
Энэ хэдэн нөхөд үнэхээр эрүүл бус байна аа. Юуны төрийн эрхийг хууль бусаар авах яриад байна аа. Наад гишүүн чинь залуу хүн, харин ч нилээд сайн боловсролтой, улс төрч, удирдах ажил хийж байж орсон хүн. Энэ хэдэн нөхөд цаанаасаа даалгавартай дуугарч байж болзошгүй юм байна даа. Та нар дуугарах дур хүрээд байвал дунд сургууль, техникумын боловсролтой, ёсзүйгүй, хэл ярианы соёл муу үгийн сан нь хачин сонин үгээр дүүрэн, улстөрөөр боловсрол хандлага байхгүй нөхдүүдийг шүүмжлэх нь зүйтэй байх. та н
Нэргүй 2025-02-19 139.5.219.240
ГАДНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН а******н УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН АВГАЙ БАЙНА
ХУУЛЬЧ 2025-02-19 202.9.46.6
ГАНЦ ЭМЭГТЭЙ ХҮН ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.,,,,ТЭР ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСНААР БОЛ ГАНЦ ХҮНИЙ ХИЙДЭГ АЖИЛ БИШ Л ДЭЭ.,,,,,,
Zochin 2025-02-19 174.90.223.1
Mundag busgui. Toriin golch bodlogo barij uls orniihoo erh ashiin toloo namiin ambits hooj yawaagui uchraas buruutgaad bgaa . zow hunee songoson bna
Нэргүй 2025-02-19 66.181.166.134
эрэгтэй хүн шиг биетэй, царайтай, муухай авгай, асар баян ноовш гэсэн шүү.
Ха 2025-02-19 64.119.29.144
Энэ новшийн "ХУУХНЭЭР" туг тахиулж чадвал Монголын терд еерчлелт орох боломж бурдэнэ.
Нэргүй 2025-02-19 139.5.217.82
ANUSDI80955877
Нэргүй 2025-02-19 66.181.160.77
хар мөнхтуяа ац гахай заваан нара хаха
Нэргүй 2025-02-19 66.181.160.77
нара мөнтуяа авгай энэ ёооё хохьнээ үхэр монголуудаа
Язгууртан 2025-02-19 66.181.180.218
пүл пал
Харвард 2025-02-19 66.181.180.218
энэ хүүхнээс үсний үнэртэх шиг
Нэргүй 2025-02-19 139.5.217.82
SEKSEER UILCHLEED VANXANDI80955877
Нэргүй 2025-02-19 66.181.189.39
Мандуулын чавганц. долир авгай