Монгол Улсын Тэргүүн Шадар сайдп, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр "Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдийг хүлээн авч уулзсан байна.
"Оюутолгой" компанийн зүгээс Монголын Засгийн газарт хамтран тодорхой асуудлаар дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, зэсийн баяжмал экспортлоход тулгарч буй хүндрэл бэрхшээлийг зохицуулахад Монголын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр зэсийн баяжмалын экспортод тулгамдаж буй асуудлыг нааштайгаар шийдэж чадсан нөхцөлд нүүрсний экспорт түр унасан валютын нөөцийг тогтвортой байлгах боломжтой гэж үзэж байгаагаа хэлжээ. Нүүрсний экспорт зогсонги байдалд орсноор гадаад валютын ханш өсч, төгрөгийн ханш сулрах болсон. Тиймээс нүүрсний экспортод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүртэл зэсийн экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцөө хадгалах, ханшийн өсөлтийг тогтворжуулах тал дээр "Оюутолгой" компанитай хамтарч ажиллахаар тохиролцсон байна.
Б.БАТ
3,576.26






















































Холбоотой мэдээ