Цагдаагийн байгууллагад “Баянгол дүүргийн нэр бүхий банкны салбарт хуурамч 100 ам.долларын мөнгөн тэмдэгт илэрлээ” гэх дуудлага мэдээлэл энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн байна.
Тодруулбал, иргэн О нь тус банкны салбарт хуурамч 100 ам.долларын мөнгөн тэмдэгт нэг ширхгийг солиулахаар завдсан ба цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сар шинийн баяртай холбоотойгоор шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт, хэрэгцээ нэмэгддэг. Иймд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа гарт тэмтрэгдэх товгор тоо, үсэг, тусгай үнэт цаас, нууцлалын тэмдэгтүүдийг сайтар шалгах, хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ