Ганц бие хүнд санхүүгийн ээлгүй хотоор Нью-Йорк тодров

Ганц бие хүнд санхүүгийн ээлгүй хотоор Нью-Йорк тодров

Ганц бие хүнд санхүүгийн ээлгүй хотоор Нью-Йорк тодров
Нью-Йорк хот ганц бие хүнд ээлгүй болох нь санхүүгийн судалгаагаар тогтоогджээ. Үл хөдлөх хөрөнгийн "StreetEasy" болон "Zillow"платформын саяхан гаргасан судалгаагаар тус хотод ганцаараа амьдардаг хүн жилд 20.1 мянган ам.долларын татвар төлдөг байна. Харин нэг өрөө байранд хосоороо амьдардаг хүмүүс тог, ус, хоолны мөнгө зэргээс эхлүүлэн жилд 40.2 мянган ам.доллар хэмнэдэг болох нь тогтоогджээ. Сан Франциско, Сан Хосе, Калифорниа, Бостон зэрэг байрны түрээсийн үнэ өндөр хотод нэг хүнд ногдох татварын хэмжээ их байдаг ч Нью-Йоркт шаардагддаг хэмжээг давж чаддаггүй байна. Мөн АНУ-ын хэмжээнд, хамтран амьдардаг түрээслэгчдийн жилийн ердийн хэмнэлт нь 15,123 ам.доллар байдаг. Энэ нь Нью-Йорк хотын дунджаас 25 мянган ам.доллараар бага мөнгийг хэмнэдэг болохыг илтгэж байна. Учир нь хосоороо амьдардаг хүнд засгийн газраас ямар нэгэн санхүүгийн хөнгөлөлт үзүүлдэг аж.
Өөрөөр хэлбэл, Нью-Йоркод ганцаараа байр түрээслэн амьдардаг хүний мөнгө хэмнэх боломж нь бусад хотын оршин суугчтай харьцуулахад бага юм.
Түүнчлэн, томоохон хотуудад түрээсийн үнэ хэр өндөр болсныг судалгаанд онцолжээ. АНУ-ын нийт түрээслэгч өрхүүдийн бараг тал хувь нь 2023 онд орлогынхоо 30-аас дээш хувийг орон сууцны зардалд өгсөн байна. Энэ нь засгийн газрын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр "зардлын дарамт" гэж тодорхойлогдож буй үзүүлэлт юм. Тиймээс хамтрагчгүй байсныхаа төлөө илүү шимтгэл төлөхөөс залхсан хүмүүст зориулж "Zillow" АНУ-ын аль хотуудад ганц бие хүний татварын хэмжээ хамгийн бага байгааг тооцоолжээ.
Улмаар Детройт хот хамгийн татвар, хэрэглээний зардал бага гэдгээр тэргүүлж байна.
Тус хотод түрээсийн дундаж үнэ 813 ам.доллар бөгөөд хосууд хамтдаа амьдрахын тулд жил бүр 9753 ам.доллар хуримтлуулдаг. Энэ нь ганц бие хүмүүсийн татвар нь жилд 4876 ам.доллар гэсэн үг. Мөн Эль Пасо, Цинциннати, Баффало нь нэг өрөө байранд ганцаараа амьдрахад харьцангуй санхүүгийн дарамт бага хотуудад орсон гэж "Zillow"-ын судалгаанд гарчээ.Орон сууцны үнэ үргэлжлэн өсөж, ипотекийн зээлийн дундаж хүү 7 орчим хувьтай байгаа тул АНУ-ын иргэдийн дийлэнх нь түрээсийн байранд амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Улмаар түрээсийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл өрсөлдөөнтэй хэвээр байгаа юм. "Zillow"-ийн мэдээлснээр, нэгдүгээр сард АНУ-д түрээсийн дундаж үнэ 0.2 хувиар өссөн байна. Цар тахлын өмнөх жилийн энэ үед түрээсийн сарын дундаж өсөлт 0.3 хувь байв. Хэдийгээр орон сууцны үнэ, татварын дарамт байсаар байгаа ч түрээслэгчдийн 41 гаруй хувь нь түрээслэгчдийг татахын тулд хөнгөлөлт санал болгож эхлээд байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.93.246

Ганц бие хүмүүсийг яаруулаад гуйлгачинтай суулгах гээд байна уу?

Avatar

СЛАВА РОССИЙ 2025-02-18 139.5.219.174

СЛАВА ДОНЕЦК, СЛАВА ЛУГАНСК, АХМАТ СИЛА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж