Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно

Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно

Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно
Хамтарсан Засгийн газраас төрийн албанд 30 хувийн цомхотгол хийхээ мэдэгдсэн ч начир дээрээ улс төрийн томилгоогоо хийсээр байна. Сүүлд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян, Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар нар Ерөнхий сайдын зөвлөх болсон. Мөн Засгийн газар хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон юм.
Үүнээс гадна төрийн өмчит томоохон үйлдвэрийн газруудад менежер гэх албан тушаалд олон "тавиул"-аа шахсан нь иргэдийн шүүмжлэлд өртөж байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг. Түүнийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежерээр томилсон байдаг.
Төрийн томилгоо үүгээр тогтохгүй. Засгийн газраас "Багануур" ХК-ийн дэд дарга нарыг МАН, АН, ХҮН намаас шинэчлэн томилохоор болжээ. Тодруулбал, Ардчилсан намаас Улсын заан Д.Бумбаярын эхнэр Ц.Одонтунгалагийг, ХҮН намаас НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга,  МАН-аас Т.Отгонболд нарыг тус компанийн дэд даргаар томилох гэнэ. Салбарынхны зүгээс мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
Ц.Одонтунгалагийн хувьд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Түүнийг хүмүүс улсын заан Д.Бумбаярын эхнэр гэдгээр нь илүү таних биз. Тэрбээр 2012-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахаас гадна “Автобус-1” НӨҮГ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан нэгэн. Харин Т.Отгонболд нь Завхан аймгийн уугуул бөгөөд банкны эдийн засагч мэргэжилтэй. Түүний хувьд 2008 оноос Багануур дүүрэгт хэтсийн даргаар ажиллаж, 2013-2020 он Багануур дүүргийн Засаг даргын орлогч, Багануур дүүргийн ИТХ-ын дарга, 2024 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга нь Боловсролын сайд П.Наранбаярын шавь аж. Тэрбээр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж, амьдардаг бөгөөд 2024 оны НИТХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшсэн нэгэн. Түүний хувьд 2020 оноос ХҮН намд элсч, намын хорооныхоо даргаар ажилласан туршлагатай. Уул уурхайн мэргэжилтэй бөгөөд Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр Удирдлагын академид суралцаж, төгсчээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-19 59.153.113.126

Төмөр замаар баахан томилгоо хийх бхдаа Элий балай мэргэжлийн бус вгон зүтгүүрээ ялгахгүй томчуул томилогдоноо

Avatar

Нэргүй 2025-02-19 202.131.234.123

мангасуудын ертөнц болжээ. холивүд монголд ирж мангасын ертөнц баримтат киног хийж бүх оскарыг түүж авна даа

Avatar

Болдоо 2025-02-19 139.5.219.16

Энэ төрийн томилгоо ёстой хог боллоо. 27-хон хүнтэй жирийн нэг жижигхэн төрийн өмчитт үйлдвэрийн газар болох шатахууны агуулахад Захирал, Ерөнхий инженер хоёр байхад бас дахиад нэг дэд дарга нэмэгдлээ. Зуун ямаанд жаран ухна гэдэг л боллоо. Ядахдаа тэр нь урдаас шатахуун орж ирэхгүй бол үйл ажиллагаа явуулдаггүй консервацид тавигдсан агуулах ш дээ. Хийх ажилгүй хий цалин авах, орон тоо бөглөсөн намын нэрийн томилгоот суудал. төрийг самарч байна.

Avatar

Замын Үүд ШТШАБ ТӨААТҮГ 2025-02-19 203.91.116.130

Энэ төрийн томилгоо ёстой хог боллоо. 27-хон хүнтэй жирийн нэг жижигхэн төрийн өмчитт үйлдвэрийн газар болох шатахууны агуулахад Захирал, Ерөнхий инженер хоёр байхад бас дахиад нэг дэд дарга нэмэгдлээ. Зуун ямаанд жаран ухна гэдэг л боллоо. Ядахдаа тэр нь урдаас шатахуун орж ирэхгүй бол үйл ажиллагаа явуулдаггүй консервацид тавигдсан агуулах ш дээ. Хийх ажилгүй хий цалин авах, орон тоо бөглөсөн намын нэрийн томилгоот суудал. төрийг самарч байна.

Avatar

Нэргүй 2025-02-19 202.126.89.72

Бумаяр нь Багануурт хог шахдаг байсан.Эхнэр нь женкогийн хүн.Данхан толгойт ийм л л***р байгаа да.

Avatar

Нэргүй 2025-02-19 202.9.46.228

Бумбаяр баахан идсэн. Араас нь авгай нь идэх нь. АТГ анхаарна биз тэнд Увсаас хэн гэдэг дарга нар байна.

Avatar

Гомбо 2025-02-19 47.227.179.89

Багануур ХК тэгээд бүр 3 дэд захиралтай!
Солиотой!

Avatar

Зочин 2025-02-19 103.57.92.37

МИАТ компани д мөн 2 намын ажилгүй тавиул томилсон хийх ажил ч бхгүй өрөө машины хэрүүл хийгээд явж бна.ТӨХ.ЗТХЯ та нар ажлаа хийгээч ЕС аа суудалдаа үлдэхийн тулд иймэрхүү толилгоо хийж буй чинь энэ ЗГ муу дээр муу.. улцан харагдуулж бна зүгээр өөрсдөө огцорооч

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.217.82

MASSAJLI80955877TSAGN SEKSEER

Avatar

Нэргүй 2025-02-19 202.70.43.34

Энэ ЦАХИМАААР буюу Вебхуудсаар Ажлын байр зарлах, Иргэдийн санал хураах гэх мэт ХУДЛАА ХУДЛААА Үйлдлүүд бнааа…..Цаанаа ТОХИРОО ХУЙВАЛДААН….

Avatar

Хуйвалдааны зарчим Монголд 2025-02-19 202.70.43.34

ЦАХИМ Нэрийн дор гоё гоё шударга юмс Төрөөс их зарлана. Нээлттэй Ажлын зар, Санал хураалт гэх мэт Цаанаа Тохироо нь Аль Хэзээний Хуйвалдаад болгочихсон юмнуудааа Худлаа Цахим нэрээр Попордог.

Avatar

Нэргүй 2025-02-19 202.55.188.86

За баахан идэж уух ээлжийн нөхдүүд орж ирлээ. Энэ Гантулга чинь НИТХ-н төлөөлөгч биш шүү!!!! АН-г шантаажилж байгаад л дүүргийн хуралд гарсан. Эвгүй нөхөрдөө.

Avatar

Нэргүй 2025-02-19 43.242.242.59

Засгийн эрхийг барьж байгаа нам хэнийгээ хаана томилох нь хуулиар олгогдсон тэдний эрх юм. Манай улс тийм тогтолцоотой. харин одоо лодойсамбуу, Баярмаа нарын шаардлагаар хамтарсан загийн газрыг огцруулж МАН дангаараа засгийн газраа бүрдүүлээд явах нь шударга ёсонд нийцэнэ.Оюун-Эрдэнэ стандарт бус засгийн газар байгуулж сонгогчдынхоо итгэлийг алдлаа. Бид дангаараа засаг байгуул гэж сонгосон. Цаашид АН болон ХҮн намын бүх хүнийг албан тушаалаас нь чөлөөл

Avatar

Нэргүй 2025-02-19 122.201.25.112

Бумбаяр заан Увсад очиж мөнгө тараана эхнэр Одонтунгалаг гэж балиар авгай хаана мөнгө байна тийшээ явсан ичих нүүргүй эмэгтэй шүү

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.217.82

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-02-19 66.181.189.237

Азтай одтой идэх хувьтай хүмүүс байх юм өө

Avatar

Зочин 2025-02-19 76.220.74.140

Ийм арчаагүй улс төржсөн улс яаж хөгжих юм бэ. Мэдэхгүй юм. Монгол улсад хэзээ шударга ёс тогтсож хэзээ хөгжиж дэвжих вэ…

Avatar

Нэргүй 2025-02-19 103.111.68.3

Зүгээр хуурч байгаа юм аа. Зарим ажил мэргэжлийг төрийн алба биш гэж зарлана тэгээл болоо нээх цомхотгоод байх юм байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж