Ялалтын МЕНЕЖЕР!

Ялалтын МЕНЕЖЕР!

NEWS.MN сайтын уламжлалт брэндүүдийн нэг “76:1″ буландаа үе, үеийн парламентын гишүүдийг нэрсийн дарааллаар нь танилцуулж ирсэн түүхтэй.УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент 126 гишүүнтэй болсон. Тиймээс "126:1″ буландаа шинэ парламентын гишүүдийн танилцуулгыг нэрсийн дарааллаар нь онцлон хүргэж байна. Энэ удаад УИХ-ын шинэхэн спикер, Д.Амарбаясгаланг  танилцуулж байна.


 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцооны реформ, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтийн хүрээнд бүрдсэн таван намын 126 гишүүнтэй  парламентын анхны даргаар тэрбээр 99 хувийн дэмжлэгтэйгээр сонгогдсон юм. Хэдийгээр УИХ дахь шинэковуудын тоонд ордог ч, улс төрд хал үзэж, халуун чулуун долоосон хашир бурхи. Намд хашиж ирсэн албан тушаалын раанг, хүлээн зөвшөөрөгдсөн лидершипийн хувьд спикерийн суудалд өрсөлдөгчгүйгээр суусан түүний индэр дээрээс өгсөн амлалт нь: “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ”.

МАХН-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн даргаас карьераа эхэлсэн түүнийг улс төрд суралцахад анхлан нөлөөлсөн хүн нь Ерөнхий сайд асан П.Жасрайн хүү Жанцан байсан гэдэг. Угаасаа Монголын улс төр нутаг ус, жалга довоороо нөхөрлөж, бүлгэрхэхдэг нь бичигдээгүй хууль болсон. Тиймээс Ж.Жанцан асан нутгийн дүүгийнхээ улс төрийн зүг чигийг нэлээд сайн чиглүүлж өгсөн нь Д.Амарбаясгалангийн хүрч очсон өндөрлөгөөс харахад тодорхой байна.

Улс төрөөс олж авсан, хуримтлуулсан туршлага, мэдрэмжийн хувьд Д.Амарбаясгалантэй эн дүйцэхүйц улстөрч үе тэнгийн МАН-ынхан хийгээд АН-ынхан дунд байхгүй. Товчхондоо, тэр улс төрд хэдийнэ чанагдсан, хатаагдсан улстөрч болсон. Ямар үед уул мэт бат сууж, ямар үед өвс мэт бөхийхөө үеийн улстөрчдөөсөө илүү сайн мэднэ.

Нутгийн ахынхаа шууд дэмжлэгтэйгээр, ногоон гэрлээр Ерөнхий сайд болсон Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын хувьд тогтвортой дөрвөн жилийг үдсэний хувьд түүний энэ туршлагад дөхөж очих байх. Ерөнхий сайдын суудалд өрсөлдөөнгүйгээр заларсан Л.Оюун-Эрдэнэд намдаа түших гол багана нь багын найз Д.Амарбаясгалан байсан юм. Тиймээс Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэйгээр МАН-ын 30 дахь Их хурлаараа намын даргын тамгаа Л.Оюун-Эрдэнэ гардан авч байсан нь гурван жилийн өмнөх үйл явдал байв.

104 жилийн түүхтэй МАН-д гурван даргын гал тогоог базсан тохиолдол ганц, тэрхүү Ерөнхий нарийн бичгийн дарга бол Д.Амарбаясгалан агаад намдаа үлдээсэн, намтартаа бичих амжилт ч цөөнгүй. М.Энхболдыг намын дарга байх үед Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг Ж.Мөнхбатаас уламжлан авсан тэрбээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын арын албыг ч, итгэл найдварыг ч хөсөрдүүлээгүй нь хувь хүний мөн чанартай нь холбоотой байж мэднэ. Тиймээс түүнийг нам, засгийн гал тогоог зэрэгцүүлэн барихад МАН-д буруутгах хийгээд барьцах хүн гараагүй. Мөн парламентад гурав, дөрвөн удаа сонгогдсон ах нарынхаа өмнүүр гишгээд алх барихад нь ч эсэргүүцээгүй юм.

Түүний сэтгэлийн хөдөлгөөнөө үл илэрхийлэх хүйтэн хөндий төрх, улс төрөөс олж авсан муу, сайн бүхнээс нь ах нар нь болоод анд нөхөд нь айж жийрхдэг биз. Угаас улс төрд үүрдийн найз хийгээд үүрдийн дайсан байдаггүй хойно. Үүрдийн эрх ашгийн төлөө анд нөхдөөсөө урвана, атаат дайснаа ч тэвэрнэ. Улс төрд амь бөхтэй оршдог, улстөрчдийн амсч, туулж ирсэн философи.

Түүнийг УИХ-ын даргаар сонгох лоббиг голчлон хийсэн хүн нь МАН-ын дарга, анд нөхөр Д.Оюун-Эрдэнэ байлаа. Л.Оюун-Эрдэнийн хувьд нэг талаар Засгийн газраа хамгаалахад түшиг тулгуур болно гэж тооцсон байх. Нөгөө талаар Ерөнхий сайдын сандал суудлаа анд найздаа алдаж магадгүй гэж айсан биз.

Үнэндээ МАН-ын дараагийн даргын жагсаалт дунд Л.Оюун-Эрдэнийн биш Д.Амарбаясгалангийн нэр яригддаг, бичигддэг байсан. Тэр үед Ардын нам доторх Д.Амарбаясгалангийн гол өрсөлдөгчдийн тоонд нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй ч ордог байв.

Харамслатай нь, М.Энхболдын хотын фракцийг дарж авах У.Хүрэлсүхийн цэвэрлэгээнд өртөж, "60 тэрбум"-ын хэргээр шүүхээс ял шийтгэл авснаар Ц.Сандуйн улс төрийн карьер нь бүрмөсөн цэглэгдсэн юм.

Нийслэлийн МАН-ын хороог хэн авч чадна, тэр намдаа нэр, нөлөө тогтоодог. Нийгэмд дуулиан тарьсан ногоон автобусны луйврын хэрэгт Д.Амарбаясгаланг нэр холбон зарласны ард нийслэлийн МАН-ын хороог хэн авах вэ гэсэн улс төрийн зодоон байсан. Хоржоонтой нь, Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын хоорондын зөрчлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ овжин ашиглаж, нийслэлийн МАН-ыг Х.Нямбаатартаа авч өгсөн нь жилийн өмнөх болсон явдал.

Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар хоёр эртний түнжин муутай, иймээс ч өнгөрсөн онд явагдсан орон нутгийн сонгуулиар МАН, МАН-ынхаа эсрэг ажилласан гэх хов хэвлэл, олон нийтийн сүлжээнд нэр устайгаа сэвэгдэж байв.

Түүний нэрийг сэвтүүлсэн бас нэг дуулиан нь Тавантолгойн бүлэг ордуудын нэг Бортээгийн уурхайн хажууд нүүрс угаах үйлдвэр барьсан “Админерал” гэх компани байлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ламжав нь МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын ах гэхээр Д.Амарбаясгалантай холбон хардах үндэслэл болох аргагүй. Энэ асуудалд Д.Амарбаясгалангийн өгсөн тайлбар нь "Манайх үе удмаараа нүүрс, газар ухах бизнес хийдэггүй".

Хууль шүүхээс УИХ-ын даргыг уг компанитай ямар нэг сэжмээр холбоотойг одоогоор нотлоогүй ч УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр баримт дэлгэж ярьдаг. Хэн нь хэнийгээ гүтгэж харлуулж буйг цаг хугацаа нотлох биз.

Ямар ч байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн фракц “MCS”-тэй ид дайн зарлаж, Тавантолгойн төлөөх тэмцэл улс төр-эдийн засгийн хүрээнд ид өрнөх цагаар тэрбээр тойргоо эргэсэн шигээ томилолттой яваа юм. Энэ нь түүний улс төрийн стратеги байхыг үгүйсгэхгүй. Михайлд нэг бодол байж л таарна.

Ардын намын ахмадууд дотор С.Баярыг, залуус дунд Д.Амарбаясгаланг гүйцэх стратегич байхгүй гэлцдэг. Үнэний ортой ч үг байх, учир нь УИХ-ын 2016, 2020, 2024 оны болон Ерөнхийлөгчийн 2021 оны дараалсан сонгуульд МАН ялалт байгуулсныг Д.Амарбаясгалангаас ангид авч үзэх боломжгүй юм.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн гол менежер хийдэг. Тэгэхээр Д.Амарбаясгалан намдаа үнэмлэхүй ялалтууд авчирсан ялалтын гол менежер мөнөөсөө мөн билээ.

УИХ-ын 2024 оны сонгуульд Д.Амарбаясгалангийн барьж орсон тактик нь “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөр.  Хөтөлбөрийн хүрээнд 17 мянган малчин 556 тэрбум төгрөгийн зээл авчээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол зорилго нь элгээрээ хэвтсэн МАН-ын рейтингийг өсгөж, малчдын саналыг зулгаахад чиглэгдсэн нь ойлгомжтой.

Тэгвэл түүнд сөрөг оноо цуглуулдаг бас нэг сэдэв нь импортын гурил, цементийн татварыг тэглэсэн шийдвэр. Засгийн газрын тэрхүү шийдвэр өдгөө эдийн засагт сөрөг эффект үзүүлэх болсон. Гурил, цементийн хомсдол үүсч, үнэ өссөн. Валютын урсгал гадагшилснаар төгрөгийн ханш суларсан гэх шүүмжлэл түүнийг чиглэж байна.

Ийнхүү биологийн нас, улс төрд олж хуримтлуулсан туршлагаараа тэр хэдийнэ дөрөө даах хэмжээнд хүрсэн. Түүний улс төрийн нүүдэл, стратеги, хувь хүний амбицаас Монголын улс төр хүссэн ч, эс хүссэн ч хамаарна.

Боловсрол

  • 1988-1998 онд Говь-Алтай аймгийн 1-р дунд сургуульд суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
  • 1998-2002 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд Цахилгаан холбооны инженерээр суралцсан.
  • 2010-2012 онд  МУИС-ийг Улс төр судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Ажлын туршлага

  • 2000-2007 он “Соёмбо принтинг” ХХК-д ерөнхий менежер, захирал
  • 2007-2009 он “Монгол Шуудан” ТӨХК-д  Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
  • 2009-2012 он Монгол Ардын Намын Хэрэг Эрхлэх Газрын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах хэлтсийн дарга
  • 2008-2020 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
  • 2009-2014 он НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч
  • 2015-2016 он Монгол Ардын Намын сонгуулийн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга
  • 2016-2022 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2022.08.30-2024.07.02 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайд, ЗГХЭГ-ын дарга
  • 2024.07.02-ноос хойш Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 46.212.26.96

Энэ хэдэн улс төрч нэртэй хэсэг нөход юу хийж улсаа яаж хөгжүүлээд байгаа болохоор ингээд 20-30 жил тасралтгүй дарга хийгээд улсаар тэжээлгээд бнааа?

Avatar

Зочин 10 цагийн өмнө 103.168.34.194

Хүрэлсүх, Оюун-Эрдэнийн хөлсний бичээчид одоо больцгоо! Одоо явсаар байгаад намынхаа генсекийг бариж идэх нь…

Avatar

Зориг 10 цагийн өмнө 103.57.93.175

ЭНЭ ЯЛАЛТЫХ БИШ БУДЛИАН. ХУЛГАЙН Л САЙН МЕНЕЖЕР БАЙХ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.162.96

Эрхэм УИХ ын даргаас ганц л зүйл хүсье. Хууль бус зүйлдээ барьцаалагдаж гадны тусгай албанд бүү элсэгдэж, эх орноосоо бүү урваарай. монголын эсрэг хорон бодлого бүү явуулаарай. За тэр нүүрс ч дүүрч дүүрч бүгд л хулгайч алийг нь гэхэв. монголын тусгаар тогтнолыг л хулгайлчихгүй бол. Төрийн төлөө огтоно гэж ард түмэн сонгоод 125 нь хуралдаад томилсон юм хойно улны бидний сэрэмж илүүц ч юмуудаа. Буян болог бурхан биднийг ивээг.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.162.96

Нүүрс угаах үйлдвэр гэх халхавчаар Бортээгийн ордыг авсан. Угаах үйлдвэр барих байтугай, шав ч тавиагүй. хамгийн том нүүрсчнээ сонгоод төрийн эрх барих дээд байгууллагынхаа даргаар тавьчдаг Монгол шиг ийм улс өөр байхгүй дээ. Бид ер нь улсаараа нүүрсэндээ мансуураад тэнэгрэх өвчтэй болсон юм биш үү.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 212.23.215.93

Төрийн мөнгийг хувийн мөнгө шиг шинэ хоршоо моршоо гэж цацан байж л ялалт шүү юм аваа биз дээ? Юуных нь мундаг менежер байхав дээ.

Avatar

Иргэг 11 цагийн өмнө 66.181.186.230

гөлөлзсөн авилгач

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 212.97.68.30

Үндэсний газар тариалан, гурил, цементийн үйлдвэрүүдийг дампууруулсан н**ш.

Avatar

бүгд 11 цагийн өмнө 103.57.95.88

бор тээгийн ордын хулгайч, 30 сая долларын хахуульч ЖДҮ санг цөлмөгчдийн манлай нэгэн бол энэ Амарбаясгалан мөнөөс мөн

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 193.9.113.222

Яг ш дээ аалзаа

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.160.105

хамгийн том нүүрсний хулгайч нь энэ шүүдээ.

Avatar

Нэргүй 2025-02-18 103.57.93.246

Ерөнхий сайд Оюун-эрдэнэ хуучин ерөнхий сайд байсан М. Энхболдын ордны өрөөнд хутгатай хүн дагуулж орж байсан. Улстөрчид ийм хулигаан, бохир хүмүүс юм.

Avatar

Нэргүй 2025-02-18 45.137.77.61

мөн яриваа

Avatar

Нэргүй 2025-02-18 178.174.229.45

ARDIIN NAMIIN DAH ODOO YEIIN BAS 1 HULGAICH

Avatar

Нэргүй 2025-02-18 122.201.31.155

Бөөлжис

Avatar

Нэргүй 2025-02-18 59.153.112.183

энэ сэтгүүлч гэх бямбасүрэн гэгч ямар пялдага,б**с долоогч н**ш вэ!!!энэ хужааагийн э****з царайлсан амарбаясгалан нь ЖДҮ,нүүрсний улаан хулгайчийг ингэж яаж магтан бичиж байнаа.чам шиг бүдүүн сэтгүүлчийг наад х***а н**ш яавч өвөртөө оруулахгүй ээ

Avatar

Зочин 2025-02-18 103.57.92.37

Нүүрсчин хулгайч төр барих юмдаа төрийн доройтол гэдэг л энэдээ энд тэнд очоод худлаа яриад явах юмдаа нэг л өдөр дээлээ нөмөрнөө чи

Avatar

Нэргүй 2025-02-18 202.21.111.218

Нүүрсний сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын пост Сошиал орчинд байна билээ. Нягталж шалгуулаад нэг талдаа гарцгаавал дээр дээ.

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-02-18 202.21.110.94

ГАГЦХҮҮ ҮНЭНИЙГ ТЭРЛЭЖЭЭ…ДЭМЖИЖ БАЙГАА…………..

Avatar

Нэргүй 2025-02-18 202.9.41.16

Ориг долоолт гэж үүнийг хэлэх байх. Бүр суга, хошного,цавитайн долоожээ.

Avatar

Нэргүй 2025-02-18 202.21.111.98

Цаашдын ажилд нь амжилт хүсье. Амарбаясгалан

Avatar

Нэргүй 2025-02-18 59.153.113.87

butehgui nuursnii hulgaichiig magtaad ehleh chini.

Avatar

ах ламаас 2025-02-18 103.168.34.58

Өнгөрсөн цаг үеийн төрийн эрхийг баригч дарга нараас хамгийн муу хамгийн боловсролгүй удирдагч нар бол яг одоо байгаа энэ нөхдүүд гэж хэлэхэд нэг их буруудахгүй

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.176.162

Одоо тэгээд дараа нь яах уу news ээ

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.176.162

Бүртгэлгүй , хэдэн арван их наядын нүүрс гаргадаг гулгайчыг юун ч их долоодог юм , уншаад огиудас хүрчихлээ

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.189.39

Нүүрсний хулгайч аа их дөвийлгөх нь л дээ

Avatar

Нэргүй 2025-02-18 59.153.112.110

Энэ сайт гэж арчилгүй долоодог арчаагүй мэдээллийн хэрэгсэл, тархи угаагч,мөнгөний төлөө яахас ч буцахгүй газар болжээ

Avatar

1 2025-02-18 202.21.115.165

Nuursnii hulgaich geed huul zuin saidni heleed baigaa daa

Avatar

Монголд ЭСРЭГЭЭР... 2025-02-18 202.70.43.34

Монголд Хувиралгүй худлаа ярьдаг Залуус л Сайн Улс Төрч
Алдарт Эх Эхнэрээ араар тавьдаг Залуус л Сайн Аав байдаг даа….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж